ГЛОБАЛ УДИРДАГЧ дээд сургуулийн ЭРДМИЙН ЗӨВЛӨЛ

ЭРДМИЙН ЗӨВЛӨЛ

Глобал Удирдагч Дээд Сургуулийн Эрдмийн зөвлөл нь сургуулийн сургалт-эрдэм шинжилгээний ажлын чиглэлийг тогтоож, түүний онол, арга зүйн түвшин, үр дүнг хэлэлцэж санал дүгнэлт гаргах, санал зөвлөмж, зөвлөгөө өгөх, сургалт-арга зүй, эрдэм судлалын ажлыг ерөнхий удирдлагаар хангаж үндсэн чиг үүрэгтэй. Эрдмийн зөвлөл нь Эрдмийн зөвлөлийн дарга, Эрдэмтэн нарийн бичгийн дарга, гишүүдээс бүрдэнэ.

Эрдмийн зөвлөл нь дор дурдсан чиг үүргийг хэрэгжүүлнэ

  1. ГУДС-ийн хэтийн төлөв, хөгжлийн асуудлыг хэлэлцэн санал дүгнэлт гаргах
  2. ГУДС -ийн эрдмийн цол (дэд профессор, профессор) олгох
  3. ГУДС -ийн хүндэт доктор, хүндэт профессор цол олгох, Сургуулийн профессор багш, оюутанд ГУДС -ийн эрдмийн зөвлөлийн нэрэмжит тэтгэлэг, шагнал олгох,
  4. Сургалт, эрдэм шинжилгээний ажлын жилийн төлөвлөгөөг боловсруулж гарган баталж мөрдүүлэн, түүний тайланг хэлэлцэж, цаашдын зорилго, чиглэл, бодлогыг тодорхойлох
  5. Сургалт, эрдэм шинжилгээний ажлын бүтэц зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хэлэлцэж батлах, хэрэгжилтэнд хяналт тавих
  6. Магистрантурт суралцагчдын судалгааны ажлын сэдэв батлах, магистрын диссертацын урьдчилсан хамгаалалт хийлгэх
  7. Докторант болон багш, ажилтнуудын эрдмийн бүтээлд үнэлгээ дүгнэлт өгөх, бүтээлийг хэвлүүлэхээр санал дэвшүүлэх, судалгааны хөтөлбөрийг шалгаруулж холбогдох газруудад оруулж шийдвэрлүүлэх
  8. Сургуульд шинэ мэргэжил, анги нээх, мэргэжлийн нэр өөрчлөх, тэдгээрийн сургалтын төлөвлөгөөг шинээр боловсруулах болон өөрчлөх тохиолдолд хэлэлцэж дүгнэлт гаргах
  9. Олон улсын болон хамтарсан, захиалгат судалгааны төслийн биелэлтийг хэлэлцэн дүгнэлт өгөх
  10. Салбар, холбогдох тэнхимийн эрдэм шинжилгээний ажлын дүнг хэлэлцэн дүгнэлт өгөх
  11. Эрдэм шинжилгээний төсөлт ажлын үр дүнг хэлэлцэн дүгнэлт гаргах

Эрдмийн зөвлөлийн бүрэлдэхүүн

  1. Эрдмийн зөвлөлийн дарга:
  2. Л.Батмөнх /Гүйцэтгэх захирал /
  3. Эрдэмтэн нарийн бичгийн дарга:
  4. С.Сэдэддулам /АУ-ны тэнхимийн эрхлэгч/
  5. Эрдмийн зөвлөлийн гишүүд:
  6. Б.Бэгз /Боловсролын хүрээлэнгийн захирал/
  7. Б.Отгонбат /Удирдах зөвлөлийн дарга дарга/
  8. Л.Оюун /БУ-ын тэнхимийн эрхлэгч/
  9. С.Гэлэгжамц /ЕЭ-ын тэнхимийн эрхлэгч/
  10. Л.Аня /АУ-ны тэнхимийн багш/
  11. Г.Пүрэвдорж /АУ-ны тэнхимийн багш/