ГЛОБАЛ УДИРДАГЧ дээд сургуулийн МАНЛАЙЛАЛ

МАНЛАЙЛАЛЫН ЗАРЧМУУД:

Манай сургуулийн эрхэм зорилго академик боловсролтой манлайлалын хөгжлийн хөтөлбөрийг хослуулахын ач холбогдлыг онцлон авч үзсэн. Манлайллын зарчмуудыг сургалтын агуулгад оруулж оюутны сурахуйн, нийгмийн хөгжлийн, сэтгэл санааны, бие махбодийн хэрэгцээг хангасан боловсролын үйлчилгээ үзүүлж нийгмийн хариуцлагатай, зөв зан төлөвшилтэй ирээдүйн удирдагчдыг бэлдэх нь манай сургуулийн гол баримтлах зарчим болно. Энэхүү зарчим нь бүх түвшинд баримтлагдана.

Манлайлал нь хамтын үйл явц бөгөөд үр бүтээмжтэй манлайлал гэдэг нь хамтын хүчээр нийгэмд эерэг өөрчлөлт авчрахыг хэлдэг.

Нэг эрх мэдэл хүчтэй хүний үйлдэл гэхээсээ илүү хамтдаа нэг зорилгын төлөө зүтгэх үйл явцыг манлайлал гэдэг.

Манлайлал нь тогтсон үзэл баримтлал дээр суурилсан байдаг. Хамтын хүчийг гаргахад хангалттай итгэлийг олохын тулд бид байгууллагын үнэт зүйлсээ тодорхой байлгаж өөрсдийн үйлдлээ үнэт зүйлстэйгээ нэг шугаманд байлгах чухал.

Оюутан бүр манлайлагч байж чадна. Манлайлал гэдэг нь эрх мэдэлтэй оюутнуудад хадгалагдсан зүйл биш харин бусадтай хамтран эерэг өөрчлөлт бүтээхийг хүссэн оюутан бүрд олдох боломж юм.

Манлайлал гэдэг нь өөрчлөлтийн тухай ойлголт бөгөөд бүтээмжтэй манлайлал гэдэг нь бусдын төлөө нийгмийн сайн сайхны төлөө эерэг өөрчлөлтийг авчрахыг хэлдэг.

МАНЛАЙЛАЛ ТӨВТЭЙ БОЛОВСРОЛЫН ЗАГВАР:

Манлайлал төвтэй боловсролын загвар нь хувь хүний, хамт олны, нийгмийн түвшний тогтсон үзэл баримтлалтай байна .

Хувь хүний :

Өөрийгөө таних: Аливаа үйлдлийг хийхэд нөлөөлдөг өөрийг итгэл үнэмшил, үнэт зүйлс, хандлага, зан авир, сэтгэл санаа, ертөнцийг үзэх үзэлээ сайн ойлгож мэдэх нь оюутнуудын хувьд чухал юм.

Зарчимч байх:Үнэт зүйлс, итгэл үнэмшилтэйгээ нийцүүлэн бусдад хандах хандлага нь шударга, чин сэтгэлээсээ, зарчимч байх нь чухал.

Тууштай байх:Оюутнууд нь аливаа зорилгын төлөө тууштай байх чанарт суралсан байх ёстой. Тууштай байна гэдэг нь эцсийн үр дүнг үзэхийн төлөө өөрийн цаг, эрч хүчээ зарцуулна гэсэн үг.

Хамт олны :

Хамтач байдал:Хариуцлага, эрх мэдлээ хувааж бусадтай хамтран нэг зорилгын төлөө хамтарч ажиллаж сурах нь чухал юм.

Нийтлэг зорилго:Оюутнууд ижил зорилго, үнэт зүйлстэй байж адил зорилго, зорилт, алсын хараатай болоход бусдыг уриалан дуудаж оролцуулахыг сурах нь чухал юм.

Харилцан хүндэтгэлтэй хандах:Оюутнууд бие биеийнхээ ялгаатай талд харилцан хүндэтгэлтэй, нээлттэй хандаж сурах нь чухал юм.

Нийгмийн :

Иргэншил:Бид амьдарч байгаа нийгмээсээ тусдаа биш харин харилцан хамааралтай байдаг бөгөөд хувь хүн, хамт олон аль нь ч бусдынхаа сайн сайхны төлөө хариуцлага хүлээдэг гэдгийг ойлгох нь чухал юм.

Эерэг өөрчлөлт:

Хувь хүн, хамт олон, нийгмийн үнэт зүйлсийн огтлолцол дээр эерэг өөрчлөлт оршдог. Оюутнууд хамтарч ажилласнаар нийгэмд эерэг өөрчлөлтийг авчирч чадна. Эерэг өөрчлөлт бүх түвшинд бий болохгүйгээр манлайлал бий болохгүй бөгөөд өөртөө болон өрөөл бусдад эерэг өөрчлөлтийг бий болгох нь манлайллын гол санаа юм. Оюутныг 4 жилийн хугацаанд эцэг эхийн гараас гарч бие даасан хүн болгон төлөвшүүлэхэд тусгай хөтөлбөр гарган сургаж манлайлагч болгон бэлдэх нь манай сургуулийн зорилгын гол зарчим болно.

ОЮУТНЫ МАНЛАЙЛАЛЫН ХӨГЖЛИЙН 5 ЗАРЧИМ:

Үлгэр жишээ болж замыг заа!
  1. Өөрийнхөө үнэт зүйлсийг тодорхой болгож өөрийн дуу хоолойг ол
  2. Үйлдэл, үнэт зүйлсээ уялдуулж үлгэр жишээ үзүүл
Нэг зорилгын төлөө бусдыг дагуул
  1. Сэтгэл хөдөлгөм, боломжит ирээдүйг зураглан төсөөл
  2. Хамтын сонирхол дээр түшиглэн нэг зорилгын төлөө бусдыг манлайл
Үйл явцыг сорь
  1. Шинэлэг санаа, арга барилыг олж өөрчлөлт, өсөлт, сайжруулах боломжийг эрж хай
  2. Эрсдэл болон туршилт хийж жижиг ялалтуудыг бий болгож алдаанаасаа суралц
Бусдыг хөдөлгөж сур
  1. Хамтач зорилго, харилцан итгэлцлээр хамтын ажиллагааг урамшуул
  2. Эрх мэдэл хуваалцах замаар бусдыг урамшуул
Зүрх сэтгэлийг зоригжуул
  1. Хувь хүний амжилтыг урамшуул
  2. Хамт олны уур амьсгал бий болгож үнэт зүйл, амжилт ололтыг тэмдэглэ