ГЛОБАЛ УДИРДАГЧ дээд сургуулийн СУРГАЛТЫН АЛБА

СУРГАЛТЫН АЛБА

Сургалт эрхэлсэн дэд захирал: Д.Мөнхжаргал
Мэргэжил: Философи судлаач-багш,Нягтлан бодогч
Боловсролын зэрэг, цол : Магистр

Сургалт эрхэлсэн дэд захирал: Б.Ундрал
Мэргэжил: Нарийн бичгийн дарга, орчуулагч
Боловсролын зэрэг, цол : Бакалавр

Сургалтын албаны үйл ажиллагаа.

ГУДС-ийн Сургалтын албаны зорилго нь:Сургалтын бодлого, технологийн мөрдөлт, сургалтын процессийн явцыг удирдан зохион байгуулахзохицуулалтбүхий ажлуудыг хийж гүйцэтгэдэг:

2014-2015 оны хичээлийн жилээс албаны даргаарД.Мөнхжаргал, Б.Ундрал нар ажиллаж байна.

  1. Сургалтын төлөвлөгөө, хичээлийн хөтөлбөрүүдийг боловсруулах, батлах, өөрчлөлт оруулах асуудлыг Боловсролын асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагын зааварт нийцүүлэх, батлагдсан дүрэм журмыг мөрдүүлж хэрэгжүүлэх, хяналт тавих
  2. Мэргэжлийн тэнхмүүдийн үйл ажиллаагааг хянах, зохицуулалтаар хангах
  3. Сургалтын үйл ажиллагааны чанар, зохион байгуулалт, эцсийн үр дүнд хяналт тавих
  4. Сургалтын чанар, үр өгөөжийг дээшлүүлэхэд чиглэсэн урт, богино хугацааны үйл ажиллагаа, хөтөлбөр хэрэгжүүлэх
  5. Багшлах боловсон хүчний бүтэц, бүрэлдэхүүнийг чадваржуулах, мэргэжил мэргэшлийг нь дээшлүүлэх, давтан сургах талаар байнгын арга хэмжээ авч ажиллах, энэ талаар үндсэн багш нартай гэрээ хэлцэл байгуулж, хэрэгжилтэд нь хяналт тавих
  6. Холбогдох дүрэм, журам, тушаал заавар, зөвлөмжийн төсөл боловсруулах, өөрийн хариуцсан чиглэлийн мэдээлэл, тооцоо, удирдамжаар тогтмол хангах
  7. Оюутан элсүүлэх үйл ажиллагааг холбогдох журамд нийцүүлж мөрдүүлэх, оюутнуудын өдөр тутмын үйл ажиллагааг зохион байгуулах, хэрэгжүүлэх, хяналт тавих
  8. Шинэ мэргэжлийн хөтөлбөрүүд болон хамтарсан хөтөлбөр нээж ажиллуулах
  9. Сургуулийн сургалтын үйл ажиллагаатай холбоотой баримт бичгийг хадгалах, ашиглахад хяналт тавих, мэдээллийн сан бүрдүүлэх
  10. Сургалтын бүхий л үйл явцад мониторинг хийх, статистик мэдээ болон бусад мэдээ, тайлан гаргаж холбогдох байгууллага, албадуудад хүргэх Оюутан, багш, бусад үйлчлүүлэгчдэд шаардлагатай мэдээлэл гаргаж өгөх
  11. Оюутны тэтгэлэг, төлбөрийн тооцоог хийх зэрэг ажлуудыг хийж гүйцэтгэх
  12. Бүх хөтөлбөрийн оюутнуудын анкет, сургалтын явц, судалсан хичээл, дүн зэрэг мэдээллийн бүртгэл явуулж, мэдээллийг нэгтгэж үүнтэй холбоотой мэдээллээр хангах
  13. Төгсөгчдийн диплом, дүнгийн хавсралт зэрэг төгсөгчидтэй холбогдох бичиг баримтыг бүрдүүлж бэлтгэх
  14. Жилийн ажлын төлөвлөгөө, тайлан гаргах, захирлын зөвлөлд танилцуулах
  15. Оюутны үнэмлэх хэвлэх, олгох, оюутны сургалтын болон үйлчилгээний хураамжийн тооцоонд хяналт тавих, бүртгэх
СУРГАЛТЫН АЛБАНД ХАРЪЯАЛАГДАХ ТЭНХИМҮҮД:
  1. ЕРӨНХИЙ ЭРДМИЙН ТЭНХИМ
  2. БИЗНЕСИЙН УДИРДЛАГЫН ТЭНХИМ
  3. АНАГААХ УХААНЫ ТЭНХИМ
  4. АНГЛИ ХЭЛНИЙ ТЭНХИМ
СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨРҮҮД:
  1. БАКАЛАВРЫН ЗЭРГИЙН ӨДРИЙН ХӨТӨЛБӨР
  2. БАКАЛАВРЫН ЗЭРГИЙН ОРОЙН ХӨТӨЛБӨР
  3. БАКАЛАВРЫН ЗЭРГИЙН ЭЧНЭЭН ХӨТӨЛБӨР
  4. БИЗНЕСИЙН УДИРДЛАГЫН МАГИСТР
ХАМТАРСАН ХӨТӨЛБӨР /ОУ-ын/:
  1. САНХҮҮГИЙН МЕНЕЖМЕНТИЙН МЭРГЭЖЛИЙН ХӨТӨЛБӨР
  2. БИЗНЕСИЙН УДИРДЛАГЫН МЭРГЭЖЛИЙН ХӨТӨЛБӨР
  3. ХҮНИЙ НӨӨЦИЙН МЕНЕЖМЕНТИЙН ХӨТӨЛБӨР
  4. ОЛОН УЛСЫН ХУДАЛДААНЫ МЕНЕЖМЕНТИЙН ХӨТӨЛБӨР
ХАМТРАН АЖИЛЛАДАГ АЛБА, БАЙГУУЛЛАГА:
  1. МЭДЭЭЛЭЛ ТЕХНОЛОГИ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ АЛБА
  2. САНХҮҮГИЙН АЛБА
  3. ОЮУТНЫ ЗӨВЛӨЛ
  4. НОМЫН САН
  5. ТАЙВАНЫ БОЛОВСРОЛЫН ТӨВ
  6. “ШИНЭ ЗУУНЫ УДИРДАГЧ”АХЛАХ СУРГУУЛЬ