ГЛОБАЛ УДИРДАГЧ дээд сургуулийн УДИРДАХ ЗӨВЛӨЛ

УДИРДАХ ЗӨВЛӨЛ

Глобал Удирдагч Дээд Сургуулийн Удирдах зөвлөл нь сургуулийн хөгжлийн бодлогыг тодорхойлж, түүнийг хэрэгжүүлэхэд дэмжлэг туслалцаа үзүүлэх, мөн сургуулийн үйл ажиллагааг захирлаар дамжуулан удирдан чиглүүлэх, хяналт тавих чиг үүрэгтэй. Сургуулийн удирдах зөвлөл нь үүсгэн байгуулагчийн төлөөллөөс 5, багш, оюутан,эцэг эх, төгсөгчдийн төлөөлөл тус бүр 1 хүн нийт 9 хүнээс бүрддэг.

Удирдах зөвлөл нь дор дурдсан чиг үүргийг хэрэгжүүлнэ.

  1. Сургуулийн захирлыг томилох, чөлөөлөх
  2. Сургуулийн хөгжлийн бодлого, алс хэтийн болон эрхэм зорилгыг тодорхойлж батлах, сургуулийн дүрмийг батлах,нэмэлт өөрчлөлт оруулах
  3. Сургуулийн бүтэц, зохион байгуулалт, орон тоо, цалингийн жишгийг тогтоох
  4. Сургуулийн жилийн төсөв, хөрөнгө оруулалтын хэлбэр, хэмжээ, хуваарийг баталж, зарцуулалтанд хяналт тавих
  5. Суралцагчдын сургалтын болон дотуур байрны төлбөрийн хэмжээг тогтоох
  6. Сургуулийн захирлын үйл ажиллагааны болон санхүүгийн тайлан, төсвийг хэлэлцэж, үнэлэлт дүгнэлт өгөх

Удирдах зөвлөлийн бүрэлдэхүүн

  1. Удирдах зөвлөлийн дарга:
  2. Б.Отгонбат /Үүсгэн байгуулагчийн төлөөлөл/
  3. Удирдах зөвлөлийн нарийн бичгийн дарга:
  4. Ж.Билгүүн /Үүсгэн байгуулагчийн төлөөлөл/
  5. Удирдах зөвлөлийн гишүүн:
  6. Л.Батмөнх /Үүсгэн байгуулагчийн төлөөлөл/
  7. П.Лхагвасүрэн /Үүсгэн байгуулагчийн төлөөлөл/
  8. Д.Мөнхжаргал /Үүсгэн байгуулагчийн төлөөлөл/
  9. Ц.Отгон /Багшийн төлөөлөл/
  10. Б.Мөнхбаяр /Оюутны төлөөлөл/
  11. Б.Пүрэвцогт /Төгсөгчдийн төлөөлөл/
  12. Ж.Шархүү /Эцэг эхийн төлөөлөл/