ГЛОБАЛ УДИРДАГЧ дээд сургуулийн ҮНЭТ ЗҮЙЛС

МАНАЙ ҮНЭТ ЗҮЙЛС:

Нийгмийн үйлчлэл: Манай сургуулийн гол үнэт зүйл бөгөөд бидний оршин байгаа нийгэмд эерэг өөрчлөлтийг авчрах манлайлал, сайн санааны сэдэлтэй байхыг дэмждэг. Өөрийн эх орон, дэлхий ертөнцийн хэрэгцээ шаардлагыг мэдэрч хариуцлага хүлээх чадвартай манлайлагч нарыг бэлдэх орчныг бүрдүүлж сургуулийн оролцогч талуудын хэрэгцээнд нийцүүлэн ажиллана.

Чанар: Чанар гэдэг үг нь биднийг хэн болохыг тодорхойлдог бөгөөд боловсролын хөтөлбөрүүд болон үйл ажиллагаагаа хамгийн өндөр түвшний менежмент, чанар, инновацийн түвшинд явуулахыг зорьдог. Ингэснээр өөрсдийгөө байнга хөгжүүлэн дээшлүүлэх боломж олддог. Шинэ дэвшилтэт технологийг ашиглахын зэрэгцээ дэлхийд өрсөлдөх түвшний боловсон хүчнээр багаа бүрдүүлж өрсөлдөх чадвартай боловсролыг олгоно.

Ёс зүй: Сургуулийн оролцогч талуудаас хамгийн дээд түвшний ёс суртахуунт стандартыг шаардах бөгөөд тэгснээр харилцан итгэлцэл ойлголцлыг өөрсдийн үйлдлээрээ бий болгодог. Манай сургууль нь байгууллагын ёс зүй, нээлттэй байдал, харилцан хүндэтгэл түүнийг хамгаалсан орчныг бий болгоно.

Олон ургалч үзэл: Бид олон ургалч үзлийг үнэлж урамшуулдаг. Олон ургалч үзэл нь инновацийг бий болгож бидний бодож сэтгэж үйлдэж амьдарч байгаа байдлаа үнэлж цэгнэхэд тустай. Бусдаад ялгаатай байх хэвийн үзэгдэл болж харилцан бие биедээ хүндэтгэлтэй хандах орчныг бүрдүүлнэ.

Нийгмийн хамтын ажиллагаа: Бидний оршин буй хот, улс, дэпхийн олон ургалч үзэл, хэрэгцээ шаардлагатай хувь хүн байгууллагуудтай нягт ажиллаж тэдгээрт хэрхэн илүү үйлчилгээ үзүүлэх талаар анхаарал тавьж ажиллана. Оролцогч талуудын эрэлт хэрэгцээг хангахын тулд бусадтай байнга хамтран ажиллана.