ГЛОБАЛ УДИРДАГЧ дээд сургуулийн АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН МЕНЕЖМЕНТ

“АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН МЕНЕЖМЕНТ”-ийн мэргэжлээр бизнесийн удирдлагын бакалаврын хөтөлбөр

“Аялал жуулчлалын менежмент”-ээр мэргэшсэн Бизнесийн удирдлагын бакалаврын зэрэг олгох хөтөлбөр нь улиралд 16 долоо хоног, 8 улирал бүхий 4 жилийн сургалтын хөтөлбөр юм.

“Аялал жуулчлалын менежмент”-аар мэргэшсэн мэргэжлийн хөтөлбөрийн агуулга нь:

  1. Ерөнхий суурь
  2. Мэргэжлийн суурь
  3. Мэргэших хэсгээс бүрдэнэ.

Суралцагчид ерөнхий суурь хэсгээр дээд боловсрол олгоход зайлшгүй шаардагдах шинжлэх ухааны үндсийг эзэмшүүлэх 37 кредит цаг, мэргэжлийн суурь хэсгээр “Аялал жуулчлалын менежмент”-ээр мэргэжил эзэмшихэд зайлшгүй шаардлагатай онол, аргазүйн мэдлэг эзэмшүүлэх 45 кредит цаг, мэргэших хэсгээр тухайн мэргэжлээр мэдлэг, чадвар, дадал эзэмшүүлэх 34 кредит цаг, практик дадлага 6 кредит цаг нийт 122 кредит цагийн хичээлийг судлах болно.

Мэргэжилтний тодорхойлолт

Аялал жуулчлалын менежментийн мэргэжлээр бакалаврын зэргийн боловсрол эзэмшсэн мэргэжилтэн нь аялал жуулчлалын бүтээгдэхүүн гүйлчилгээг үзүүлэх, аялал жуулчлалын зах зээлийн эрэлт хэрэгцээг зөв тодорхойлж, аялал жуулчлалын байгууллагын үйл ажиллагааг хэрэгжүүлэх төлөвлөгөө боловсруулах, дотоод гадаадын тур агентууд, оператруудтай хамран ажиллах, гэрээ хэлэлцээр хийх мөн энэ чиглэлээр эрдэм шинжилгээний байгууллагад ажилтнаар ажиллах, онол практикийн мэдлэг, чадвар, хандлага эзэмшсэн мэргэжилтэн байна.

Мэргэжилтний эзэмшвэл зохих мэдлэг

  1. Аялал жуулчлалын байгууллагын нийгмийн хариуцлагатай шийдвэр гаргалтын хүрээн дэх үйл ажиллагаа
  2. Дотоод гадаадын тур агентууд, оператруудтай хамран ажиллах, гэрээ хэлэлцээр хийх
  3. Эрдэм шинжилгээ болон судалгааны ажлыг бие даан гүйцэтгэх
  4. Аялал жуулчлалын бүтээгдэхүүн гүйлчилгээг үзүүлэх
  5. Зочид буудал болон бусад байгууллагад захилга өгөх
  6. Аялал жуулчлалын бааз, тээврийн үйлчилгээ, онгоцны билетийн захиалга өгөх
  7. Аялал жуулчлалын байгууллагын үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд онол арга зүйд бүрэн суралцсан байх
  8. Аялал жуулчлалын байгууллагын үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд орчин үеийн мэдээллийн системийн ололт амжилтыгашиглан боловсруулах
  9. Хөтөч, тайлбарлагч, аялал жуулчлалын бүх салбарын менежермэдлэг чадварыг эзэмшсэн байх
  10. Удирдлагын сэтгэл зүй
  11. Мэргэжлийн үйл ажиллагаа явуулахад шаардлагатай нийгэм, хүмүүнлэгийн болон , сэтгэл судлал, менежмент зэрэг шинжлэх ухаануудын мэдлэг эзэмшсэн байх

Мэргэжилтний эзэмшвэл зохих чадвар

  1. Байгууллагын үйл ажиллагааг зохион байгуулахдаа өөрийн ажилд хүлээсэн үүргээ биелүүлэхэд шаардлагатай үед хариуцлага хүлээх чадвартай байх, ажлыг төлөвлөн, зохион байгуулах чадвартай
  2. Хууль эрх зүйн болон мэргэжлийн англи хэлний ярианы болон бичгийн өндөр мэдлэгтэй
  3. Харилцааны өндөр соёлтой, орчин үеийн техник хэрэгслийг ашиглах чадварыг төгс эзэмшсэн
  4. Цаашид бие даан суралцаж, багаар ажиллах чадварыг эзэмшиж, удирдан зохион байгуулах

Мэргэжилтний эзэмшвэл зохих хандлага

  1. Үйлчлүүлэгч иргэд болон хамтран ажиллагсдаа нийгмийн гарал үүсэл, ёс заншил, арьс өнгө, нас, хүйсээр ялгаварлахгүй, нэр төрийг нь хүндэтгэж хандах
  2. Байгууллагын болон үйлчлүүлэгчийн нууцыг чанд хадгалж, өөрөө шийдвэр гаргах эрхийг хүндэтгэн хүлээн, зөвшөөрөх
  3. Хувь хүний болон байгууллагын ёс зүйн хэм хэмжээ, үүрэг хариуцлагын дүрэм, журмыг ойлгож урамсарласан байна.

Бакалаврын хөтөлбөрт элсүүлэх нөхцөл

  1. Бүрэн дунд боловсрол эзэмшсэн
  2. Ерөнхий шалгалтын босго оноо:Математик 450, Англи хэл 450.