ГЛОБАЛ УДИРДАГЧ дээд сургуулийн АНАГААХ УХААНЫ ТЭНХИМ

ГЛОБАЛ УДИРДАГЧ ДЭЭД СУРГУУЛИЙН АНАГААХ УХААНЫ ТЭНХИМ

Анагаах ухааны тэнхим нь 2013-онд байгуулагдсан.

Тэнхимийн зорилго: Нотолгоонд сууриласан анагаах ухаанаар мэргэшсэн, олон улсад хөрвөх чадвартай эмнэлгийн мэргэжилтэн бэлтгэх

Тэнхимийн бүрэлдэхүүн:

2013-2014 оны хичээлийн жилд мэргэжлийн 5 багшийн бүрэлдэхүүнтэй сургалтын үйл ажиллагаа явуулж байна. Үүнд:

  1. С.Сэдэддулам: Ph.D, Профессор, Тэнхимийн эрхлэгч
  2. 1982 онд Анагаах ухааны дээд сургуулийг Хүүхдийн их эмчийн мэргэжлээр төгссөн Хүүхдийн мэс засалч, уламжлалт анагаах, зүү төөнө заслын эмчийн мэргэшилтэй
  3. 2003 онд Удирдлагын академийг нийгэм боловсролын менежер мэргэжлээр төгссөн
  4. 1997 онд анагаах ухааны магистр, 1999 онд сурган хүмүүжүүлэх ухааны докторын Ph.D,зэрэг хамгаалсан Боловсролын байгууллагад нийт 31 жилдээ ажиллаж байгаа.
  5. 2013-2014 оны хичээлийн жилээс Глобал Удирдагч Дээд Сургуулийн Анагаах ухааны Тэнхимийн эрхлэгчээр ажиллаж байна.
  1. Л.Аня : Ph.D, Профессор багш.
  2. 1974 онд Анагаах ухааны дээд сургуулийг Эрүүл ахуйч эмчийн мэргэжлээр төгссөн Морфологич мэргэшилтэй
  3. 1997 онд анагаах ухааны магистр, 2001 онд анагаах ухааны докторынPh.D, зэрэг хамгаалсан Боловсролын байгууллагад 33 дахь жилдээ багшилж байгаа.
  1. Г.Пүрэвдорж: Ph.D, Тэнхимийн дэд профессор
  2. 1983 онд Анагаах ухааны дээд сургуулийг хүний их эмчийн мэргэжлээр төгссөн. Эх барих эмэгтэйчүүд, дотор судлал, бөөрний эмчийн мэргэшилтэй
  3. 2005 онд анагаах ухааны докторын зэрэг Ph.D, хамгаалсан. Боловсролын байгууллагад 20 дахь жилдээ багшилж байгаа.
  1. Б.Сувд: Тэнхимийн ахлах багш
  2. 1986 онд Анагаах ухааны дээд сургуулийг Хүүхдийн эмчийн мэргэжлээр төгссөн Зүү төөнө засал, уламжлалт анагаах ухааны эмчийн мэргэшилтэй
  3. 2004 онд Боловсролын удирдлагаар магистрын зэрэг хамгаалсан. Боловсролын байгууллагад 24 дэхь жилдээ багшилж байгаа.
  1. Н.Сэргэлэн: Тэнхимийн ахлах багш
  2. 1995 онд ОХУ-ийн Казаны их сургуулийн биологич, микробиологич мэргэжлээр төгссөн Биологийн мэргэжлээр магистр хамгаалсан.
  3. Боловсролын байгууллагад 10 жил багшилж байгаа.
  1. Сургалтын орчин
  2. Анатомийн кабенит
  3. Физиологийн кабенит
  4. Микробиологийн кабинет
  5. Ур чадварын дадлагын өрөө
  6. Химийн кабенит
  7. 120 суудалтай лекцийн зал
  8. 35 суудалтай, 2 GB-ын хурдтай компьютерийн лаборатори
  1. Гадаад харилцаа
  2. Хамтран ажиллах сургууль
  3. Тайваны Каошины Их сургууль болон Каошины их сургууль
  4. Тайваны Тайпайн Их сургууль
  5. Хамтран ажиллах чиглэл
  6. Оюутаны солилцоо
  7. Багш солилцоо
  8. Мэргэжлийн багш урих
  9. Багш нараа эрдмийн сургалтанд хамруулах

Эрдэм судлал

Тэргүүлэх чиглэл : Урьдчилан сэргийлэх анагаах ухааныг хөгжүүлэх

Зорилго : Эрүүл мэндийн боловсрол олгох, Хувь хүн, гэр бүл, нийгмийн хүрээнд эрүүл зан үйлийг хэвшүүлэх, эрүүл мэндийг дэмжих онол арга зүйг боловсруулах