АНАГААХ УХААНЫ САЛБАР СУРГУУЛЬ


ЭРХЭМ ЗОРИЛГО

Мэдээллийн эрин зуунд дээд боловсролын зах зээлд ЧАНАРЫН МАНЛАЙЛАГЧ СУРГУУЛЬ болж дэлхийн жишигт нийцсэн, ур чадварт суурилсан хөтөлбөрөөр дамжуулан өндөр мэргэжилтэй, ур чадвар, хариуцлагатай, эмнэлзүйн сэтгэлгээ ёс зүйтэй үндэсний болон олон улсын түвшинд өрсөлдөх чадвартай манлайлагчдын шинэ үе, хүн амын эрүүл мэндийн тусламж үйлчилгээний эрэлт хэрэгцээг бүрэн хангах, хүнлэг, энэрэнгүй, ёс суртахууны эрхэм нандин чанартай хүний их эмч бэлтгэхэд оршино.

АЛСЫН ХАРАА

Монгол улсын дээд боловсролын зах зээлд мэргэжлийн чадвар чанар, үр дүнгээрээ манлайлагч судалгаан дээр суурилсан цогц анагаах ухааны салбар сургууль болон хөгжинө.

  • Өндөр мэргэжил, ур чадвар, хариуцлага, ёс зүйтэй оюутан төлөвшүүлэх
  • Үндэсний болон олон улсын түвшинд өрсөлдөх чадвар олгох

ҮНЭТ ЗҮЙЛС

  • Сэтгэл, зүтгэл, зорилго нэгтэй сургалт, судалгаа, эмнэл зүйн чадвар хосолсон олон жилийн туршлага
  • Дэлхийн түвшингийн чанартай сургалтын орчин үеийн цогц нэгдмэл хөтөлбөр
  • Ажиллаж байгаа газраа өөрчлөлт шинэчлэлтийг чиглүүлэх манлайлагч оюуны өндөр чадавхтай эрдэмлэг хүний нөөц
  • Гадаад, дотоодын зах зээлд ажиллах чадвартай эрэлт ихтэй, эрүүл мэндийн эрэлт хэрэгцээнд нийцсэн төгсөгчид

АУС-ийн түүхэн хөгжлийн тойм

Глобал Удирдагч дээд сургуулийн Анагаахын ухааны танхим нь 2013 онд байгуулагдаж 100 оюутантай үйл ажиллагаагаа эхлүүлж байсан. Өнөөдөр буюу 2018 онд 297 оюутантай Анагаахын ухааны сургууль болон хөгжиж байна.

Салбар Мэргэжил Суралцах жил
Анагаах Ухааны салбар сургууль Анагаах Хүний их эмч 6 Жил
Анагаах ухааны сургууль
Онолын тэнхим Эмгэг зүйн тэнхим Эм зүйн тэнхим

Эрдэм шинжилгээ

Тус сургуулийн эрдэмтдийн зөвлөлд АУС-ийн 5 багш гишүүний бүрэлдэхүүнтэй тогтмол үйл ажиллагаа явуулж байна. Эрдэмтдийн зөвлөл нь бүрэлдэхүүн сургуулийн эрдэм шинжилгээ, сургалт, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний болон бусад үйл ажиллагаатай холбоотой асуудлыг хэлэлцэн үндсэн чиглэлийг тогтоон, практик ач холбогдол, үр дүн, үнэлэлт, санал, дүгнэлт өгөх, шийдвэр гаргах үүрэгтэй байдаг.

АУС-аас профессор 7 , дэд профессор 3, Анагаахын шинжлэх ухааны доктор (Sc.D) 2, Анагаах ухааны доктор (Ph.D) 7 , Анагаах ухааны магистр 3 ажиллаж байна. Нийт эрдэмтэн багш нараас гадаадад 1, дотоодод 1 багш АУ-ны докторын (Ph.D) зэрэг хамгаалжээ.

2018 оны байдлаар тус сургуулиас нийт 1 багш гадаадын өндөр хөгжилтэй оронд докторын сургалтанд суралцаж байна. Хөтөлбөр хэрэгжүүлэгч багш нар нь өөрийн болон гадаад оронд зохион байгуулагдсан олон улсын хуралд илтгэл хэлэлцүүлж, мэргэжлийн сэтгүүлүүдэд илтгэл, өгүүлэл байнга хэвлүүлдэг нь эрдэм шинжилгээний арвин баялаг туршлагатайг харуулж байна.

Анагаах ухааны сургуульд 84.6 хувь нь эрдмийн зэрэг цолтой, 61.4 мэргэжлийн зэрэгтэй багш нар ажиллаж байна.

Монгол улсын гавъяат цолтон 3
Анагаахын шинжлэх ухааны доктор 2
Анагаах ухааны доктор 7

ЭРДМИЙН ЦОЛ

Академич 1
Профессор 9
Клиникийн профессор 1

Төгсөлтийн өмнөх сургалт

Тус сургууль нь БМИҮЗөвлөл-өөс 2012 оны 06 дугаар сарын 22-нд “Дээд боловсролын байгууллагын магадлан итгэмжлэл 5 жилийн хугацаатайгаар магадлан итгэмжлэлийн “ГЭРЧИЛГЭЭ” /дугаар 1/108/ авсан.

Мөн БСШУЯамны сайдын 2011 оны 306 дугаар тушаалыг үндэслэн Глобал Удирдагч дээд сургуулийн “Аттестатчилал”-д тэнцсэн тул гэрчилгээ авч байсан.

Анагаах Ухааны сургуульд нийт 71 төрлийн хичээлийг 27 багш заадаг. Нийт суралцах хугацааны хичээлийн 70,4 %-ийг Глобал Удирдагч дээд сургуулийн багш нар зааж, мэс засал, зүрх судас, хоол боловсруулах, дотоод шүүрэл, элэг судлал, халдварт, чих хамар хоолой, нүд, сүрьеэ, хавдар, ДОХ, БЗХӨС зэрэг хичээлүүдийг УНТЭ-I, III, ХӨСҮТ, Төмөр замын эмнэлэг, СЗСҮТ, өрхийн эмнэлэгүүдтэй хамтын ажиллагааны гэрээтэй ажиллан зааж дадлагажуулж байна. Сургуулийн байранд онош зүй, анатоми, физиологи, эмгэг физиологи, гистологи, микробиологи, дархлал судлал, лаборатори, биохимийн хичээлүүдийг 4 кабинетэд суурилсан сургалт явуулж байна.

Анагаах ухааны салбар сургуулийн багш нар төгсөлтийн өмнөх сургалтаар оюутнуудад болон багш нарын өөрсдийнхөө нарийн мэргэжлийн салбарт судалгааны ажил хийхийг урамшуулан сэдэвжүүлэх эх сурвалжуудтай холбох, сургалтын таатай орчноор хангах, эрдэм судлалын чөлөөт сэтгэлгээ , харилцан хүндлэл бүхий сургалтын ээлтэй орчин, сургалтын чанарыг дээшлүүлэх, гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэх, сургалтын эрдэм судлалын түвшин, үр ашгийг нэмэгдүүлэн, шинжлэх ухаанч хандлагыг төлөвшүүлэн суралцагчдыг дэмжих тогтвортой бодлогыг хөгжүүлэн ажиллаж байна

Анагаах ухааны сургуулийн сургалтын кабинетууд болон лаборатори орчин үеийн техник технологи тоноглогдсон.

Анатоми физиологийн сургалтын өрөө:

Оюутны дадлага, семинарын үед сургалтын материал тарааж, физиологийн дадлагаар хүн амын эрүүл мэндийн үзүүлэлтүүдийг гаргах эрхтэн тогтолцооны бүтэц байрлал судлахад чиглэгдэнэ. Нэг удаагийн сургалтанд 20-25 хүүхдэд хүрэлцээтэй үзүүлэнгээр хангагдсан .

Химийн лабораторийн өрөө:

энэ кабинет нь хими, лаборатори, микробиологи, эм зүйн хичээлийн дадлагад зориулагдсан сургалтын өрөө. Нэг удаагийн хичээлээр 13-15 оюутанд зэрэг хичээл явуулахад хангалттай микроскоп урвалжтай.

Онош зүйн кабинет:

Дотор, зүрх судас, эх барих эмэгтэйчүүд, хүүхэд, өрхийн чиглэлээр 17-22 оюутанд дадлага семинар явуулж сорил бөглөж, жижиг бүлгээр ажиллах, дүрд тоглох, тохиолдлууд дээр ажиллах, өвчтөний дүрд тоглож бодит үзлэг хийж дууриамал эмнэлгийн орчинг бүрдүүлсэн болно.

Мэс заслын эмнэлгийн дууриамал орчинг бүрдүүлсэн кабинет:

Тус кабинетээр 3-6 р дамжааны мэс засал, гэмтэл, анхны тусламжийн хичээлүүдийн дадлага семинарыг явуулахад зориулагдсан. Кабинетад оюутнууд ариун халад, бээлий, багаж материалтай харьцах, шархны анхдагч цэгцлэлт хийх үйл ажиллагааг дууриамал нөхцөлд хийж дадлагажуулах сургалт явуулна.