ГЛОБАЛ УДИРДАГЧ дээд сургуулийн БАНКНЫ ЭДИЙН ЗАСАГ, НЯ-БО

“БАНКНЫ ЭДИЙН ЗАСАГ, НЯБО”-ийн мэргэжлээр бизнесийн удирдлагын бакалаврын хөтөлбөр

“Банкны эдийн засаг, нябо”-аар мэргэшсэн Бизнесийн удирдлагын бакалаврын зэрэг олгох хөтөлбөр нь улиралд 16 долоо хоног, 8 улирал бүхий 4 жилийн сургалтын хөтөлбөр юм.

“Банкны эдийн засаг, нябо”-аар мэргэшсэн мэргэжлийн хөтөлбөрийн агуулга нь:

  1. Ерөнхий суурь
  2. Мэргэжлийн суурь
  3. Мэргэших хэсгээс бүрдэнэ.

Суралцагчид ерөнхий суурь хэсгээр дээд боловсрол олгоход зайлшгүй шаардагдах шинжлэх ухааны үндсийг эзэмшүүлэх 37 кредит цаг, мэргэжлийн суурь хэсгээр “Банкны эдийн засаг, нябо”-ээр мэргэжил эзэмшихэд зайлшгүй шаардлагатай онол, аргазүйн мэдлэг эзэмшүүлэх 45 кредит цаг, мэргэших хэсгээр тухайн мэргэжлээр мэдлэг, чадвар, дадал эзэмшүүлэх 34 кредит цаг, практик дадлага 6 кредит цаг нийт 122 кредит цагийн хичээлийг судлах болно.

Мэргэжилтний тодорхойлолт

Банкны эдийн засаг, нябоийн бакалаврын зэргийн боловсрол эзэмшсэн мэргэжилтэн нь Банк болон банк бус санхүүгийн байгууллагын эдийн засаг, нягтлан бодох бүртгэлийг хэрэгжүүлэх, түүний төсөв төлөвлөгөө зохиох, зээлийн шижилгээ хийж санал, дүгнэлт боловсруулах, түүнчлэн энэ талаар эрдэм шинжилгээ, сургалт, судалгааны чиглэлээр ажиллахад шаардлагатай мэдлэг чадвар, хандлага эзэмшсэн мэргэжилтэн байна.

Мэргэжилтний эзэмшвэл зохих мэдлэг

  1. Хүмүүнлэг, нийгмийн ухаан, гадаад хэл, математик, компьютерийн суурь мэдлэг
  2. Санхүүгийн үндсэн мэдлэг болон нягтлан бодох бүртгэл, менежмент, эдийн засгийн онолын холбогдох суурь мэдлэг
  3. Эдийн засгийн онол, бизнесийн удирдлага, зохион байгуулалт, төлөвлөлт, бизнесийн эрх зүй, маркетинг, санхүү, зээл, мөнгөний онол, тоон болон статистик шинжилгээний аргууд
  4. Банкны нягтлан бодох бүртгэл, банкны менежмент, маркетинг, зээлийн бодлого, шинжилгээ, банкны аудит, банкны эрсдэлийн менежмент, банкны тайлан шинжилгээний талаар онол аргазүйн мэдлэг эзэмшүүлэх.
  5. Мэдээлэл зүйн үндэс, мэдээллийн бааз ба систем, бүртгэлийн мэдээллийг компьютерээр боловсруулах
  6. Банкны эдийн засаг, нябоийн олон улсын болон үндэсний стандарт, санхүүгийн тайлан бэлтгэх, гүйцэтгэлийг шинжлэх, арга зүй
  7. Санхүүгийн ажилтны мэргэжлийн ёс зүй зэрэг мэдлэгүүдийг эзэмшсэн байна.

Мэргэжилтний эзэмшвэл зохих чадвар

  1. Банкны нягтлан бодох бүртгэл хөтлөх, зээлийн судалгаа, шинжилгээ хийх, хадгаламж, зээлийн бодлого боловсруулах
  2. Банкны актив, пассивын менежментийн шийдвэр гаргах
  3. Байгууллагын санхүүгийн шинжилгээ хийх
  4. Банкны бүтээгдэхүүн, үйлчилгээний менежмент маркетингийн оновчтой шийдвэр гаргах
  5. Банкны нөөцийн удирдлагыг хэрэгжүүлэх чадваруудыг олгоно

Мэргэжилтний эзэмшвэл зохих хандлага

  1. Үйлчлүүлэгч иргэд болон хамтран ажиллагсдаа нийгмийн гарал үүсэл, ёс заншил, арьс өнгө, нас, хүйсээр ялгаварлахгүй, нэр төрийг нь хүндэтгэж хандах
  2. Байгууллагын болон үйлчлүүлэгчийн нууцыг чанд хадгалж, өөрөө шийдвэр гаргах эрхийг хүндэтгэн хүлээн, зөвшөөрөх
  3. Санхүүгийн мэргэжилтний ёс зүйн хэм хэмжээ, үүрэг хариуцлагын дүрэм, журмыг ойлгож урамсарласан байна.

Бакалаврын хөтөлбөрт элсүүлэх нөхцөл

  1. Бүрэн дунд боловсрол эзэмшсэн
  2. Ерөнхий шалгалтын босго оноо:Математик 450, Англи хэл 450