ГЛОБАЛ УДИРДАГЧ дээд сургуулийн БИЗНЕСИЙН МЕНЕЖМЕНТ

“БИЗНЕСИЙН МЕНЕЖМЕНТ”-ийн мэргэжлээр бизнесийн удирдлагын бакалаврын хөтөлбөр

“Бизнесийн менежмент”-ээр мэргэшсэн Бизнесийн удирдлагын бакалаврын зэрэг олгох хөтөлбөр нь улиралд 16 долоо хоног, 8 улирал бүхий 4 жилийн сургалтын хөтөлбөр юм.

“Бизнесийн менежмент”-аар мэргэшсэн мэргэжлийн хөтөлбөрийн агуулга нь:

  1. Ерөнхий суурь
  2. Мэргэжлийн суурь
  3. Мэргэших хэсгээс бүрдэнэ.

Суралцагчид ерөнхий суурь хэсгээр дээд боловсрол олгоход зайлшгүй шаардагдах шинжлэх ухааны үндсийг эзэмшүүлэх 37 кредит цаг, мэргэжлийн суурь хэсгээр “Бизнесийн менежмент”-ээр мэргэжил эзэмшихэд зайлшгүй шаардлагатай онол, аргазүйн мэдлэг эзэмшүүлэх 45 кредит цаг, мэргэших хэсгээр тухайн мэргэжлээр мэдлэг, чадвар, дадал эзэмшүүлэх 34 кредит цаг, практик дадлага 6 кредит цаг нийт 122 кредит цагийн хичээлийг судлах болно.

Мэргэжилтний тодорхойлолт

Бизнесийн менежментийн мэргэжлээр бакалаврын зэргийн боловсрол эзэмшсэн мэргэжилтэн нь нийгмийн хэрэгцээ шаардлагад нийцсэн байгууллагын гадаад, дотоод орчны судалгаа шинжилгээ хийх, төслийн ажлыг төлөвлөх, бизнес төлөвлөгөө боловсруулах, түүнийг хэрэгжүүлэх мөн энэ чиглэлээр эрдэм шинжилгээний байгууллагад ажилтнаар ажиллах, онол практикийн мэдлэг, чадвар, хандлага эзэмшсэн мэргэжилтэн байна.

Мэргэжилтний эзэмшвэл зохих мэдлэг

  1. Бизнес төлөвлөгөө боловсруулж түүнийг хэрэгжүүлэх
  2. Хүний болон бусад нөөцийг үр ашигтай төлөвлөх, зохион байгуулах, манлайлах, хянах үйл ажиллагааг хэрэгжүүлэх
  3. Бизнесийн орчны өөрчлөлтийг тусган ажиллах
  4. Бизнесийн удирдлагын мэдээлэл боловсруулах
  5. Бизнесийн байгууллагын үйл ажиллагаа, гадаад орчинд шинжилгээ хийх, дүгнэлт өгөх
  6. Мэргэжлийн үйл ажиллагаа явуулахад шаардлагатай нийгэм, хүмүүнлэгийн болон менежмент, эрх зүй зэрэг шинжлэх ухаануудын мэдлэг эзэмшсэн байх

Мэргэжилтний эзэмшвэл зохих чадвар

  1. Байгууллагын үйл ажиллагааг зохион байгуулахдаа өөрийн ажилд хүлээсэн үүргээ биелүүлэхэд шаардлагатай үед хариуцлага хүлээх чадвартай байх, ажлыг төлөвлөн, зохион байгуулах чадвартай
  2. Хууль эрх зүйн болон мэргэжлийн англи хэлний ярианы болон бичгийн өндөр мэдлэгтэй
  3. Харилцааны өндөр соёлтой, орчин үеийн техник хэрэгслийг ашиглах чадварыг төгс эзэмшсэн
  4. Цаашид бие даан суралцаж, багаар ажиллах чадварыг эзэмшиж, удирдан зохион байгуулах

Мэргэжилтний эзэмшвэл зохих хандлага

  1. Үйлчлүүлэгч иргэд болон хамтран ажиллагсдаа нийгмийн гарал үүсэл, ёс заншил, арьс өнгө, нас, хүйсээр ялгаварлахгүй, нэр төрийг нь хүндэтгэж хандах
  2. Байгууллагын болон үйлчлүүлэгчийн нууцыг чанд хадгалж, өөрөө шийдвэр гаргах эрхийг хүндэтгэн хүлээн, зөвшөөрөх
  3. Хувь хүний болон байгууллагын ёс зүйн хэм хэмжээ, үүрэг хариуцлагын дүрэм, журмыг ойлгож урамсарласан байна.

Бакалаврын хөтөлбөрт элсүүлэх нөхцөл

  1. Бүрэн дунд боловсрол эзэмшсэн
  2. Ерөнхий шалгалтын босго оноо:Математик 450, Англи хэл 450.