ОЮУТНЫ БАЙГУУЛЛАГА


ОЮУТНЫ ЗӨВЛӨЛ

Глобал Удирдагч дээд сургуулийн оюутны зөвлөл нь анх 2014 онд байгуулагдсан. Оюутнуудад чиглэсэн бүхий л үйл ажиллагааг зохион байгуулж оюутны эрхийг хамгаалахад чиглэгдсэн юм.[...]

"ОЮУТНЫ ИНДЕР" КЛУБ

Оюутнуудад илтгэх, ярих урлаг, мэтгэлцээн, эссэ бичих, эрдэм шинжилгээний хуралд илтгэл хэрхэн тавих талаарх онол арга зүйн мэдлэгийг тодорхой сургалтаар дамжуулан хүргэдэг. Улмаар тэдний дунд энэ чиглэлийн уралдаан тэмцээнийг санаачлан зохион байгуулдаг ба энэ чиглэлээр оюутан залуусын оюун санааг хөгжүүлэх тал дээр анхааран ажилладаг.[...]

ГЛОБАЛ УДИРДАГЧ КЛУБ

Тус клуб нь Оюутны үүсгэл санаачлагаар анх байгуулагдсан бөгөөд оюутнуудын дунд нийгмийн бүтээлч, тусч хөдөлгөөнийг өрнүүлэх, оюутны оролцоотой олон нийт, нийгэмд хандсан бодит ажлыг өрнүүлэх, тэднийг нийгмийн идэвхтэй, хариуцлагатай иргэн болгон төлөвшүүлэх зорилготой.[...]

ОРЧУУЛГЫН КЛУБ

Тус клубыг мэргэжлийн орчуулагч багш удирдан явуулдаг бөгөөд оюутнуудад орчуулгын онол арга зүйн мэдлэг олгох, зөвлөгөө өгөх, орчуулгын практик дадлага хийлгэх, анхан, дунд, гүнзгий шатны орчуулга хийлгэх, орчуулах арга барилд дадуулах, хэвшүүлэх, орчуулгын чанарыг дээшлүүлэх чиглэлээр клубын системээр буюу гишүүнчлэлтэйгээр үйл ажиллагаагаа явуулдаг.[...]

"УРАН СЭТГЭЛГЭЭ" КЛУБ

Тус клуб нь оюутны оюун сэтгэхүйг системтэй хөгжүүлж, оюуны өндөр чадвартай оюутан залуусыг илрүүлэн, чадварыг нь нээх, оюун ухааныг дээдлэн, дэмжин хөгжүүлж төлөвшүүлэх зорилготой.[...]

САНХҮҮЧ КЛУБ

Оюутан залуучуудын нийгмийн идэвхи оролцоог сайжруулж, мэргэжлийн хичээлээр олж авсан мэдлэгээ бататгах, дээшлүүлэх, мэдлэг туршлагаа бусадтай хуваалцах, бусдаас суралцах болон практик хэрэглээг эзэмшүүлэхэд оршино.[...]

"ГЛОБАЛ УДИРДАГЧ" РОТАРАКТ КЛУБ

Олон улсын Ротараи хөдөлгөөний 30 дүүргийн Монголын 9 дүгээр бүсэд харъяалагддаг “Нарлаг Улаанбаатар Ротари Клуб”-ын дэргэдэх “Глобал Удирдагч Дээд Сургууль” дээр түшиглэн байгуулагдсан Ротаракт клуб. Албан ёсны олон улсын сертификат бүхий нийгмийн төлөө үйлчилдэг залуусын нэгдэл клуб юм. Монголын бүх их дээд сургуулийн оюутнууд энэхүү клубт нэгдэх боломжтой. “To Serve, To Learn, To Lead” уриатай ротаракт клубыг олон улсын жишигт нийцсэн төслүүдийг нийгэмдээ хэрэгжүүлдэг томоохон клуб гэж хэлж болно. Одоогоор идэвхитэй 20 гаруй гишүүнтэйгээр үйл ажиллагагаа явуулж байна.[...]

"БИЧИЛ БИЗНЕСИЙГ ДЭМЖИГЧ" ИНКУБАТОР

Маркетинг менежментийн хичээлийн хүрээнд онолын түвшинд олж авсан мэдлэгээ практикт амьдралд хэрэгжүүлэх, ингэх явцад тулгамдаж байгаа бэрхшээлтэй асуудлуудыг оюутнууд өөрсдөө бие даан боловсруулж, шийдвэрлэж сурах, тодорхой бараа бүтээгдэхүүний маркетингийн ажлыг хариуцан хэрэгжүүлэх, эл чиглэлд оюутны мэдлэгийг баталгаажуулах, туршлага хуримтлуулах зорилгоор үйл ажиллагаагаа явуулдаг.[...]