ГЛОБАЛ УДИРДАГЧ дээд сургуулийн КОМПЬЮТЕРИЙН ТЕХНИК ХАНГАМЖ

“КОМПЬЮТЕРИЙН ТЕХНИК ХАНГАМЖ”-ийн мэргэжлээр инженерийн ухааны бакалаврын хөтөлбөр

“Компьютерийн техник хангамж”-ээр мэргэшсэн Бизнесийн удирдлагын бакалаврын зэрэг олгох хөтөлбөр нь улиралд 16 долоо хоног, 8 улирал бүхий 4 жилийн сургалтын хөтөлбөр юм.

“Компьютерийн техник хангамж”-аар мэргэшсэн мэргэжлийн хөтөлбөрийн агуулга нь:

  1. Ерөнхий суурь
  2. Мэргэжлийн суурь
  3. Мэргэших хэсгээс бүрдэнэ.

Суралцагчид ерөнхий суурь хэсгээр дээд боловсрол олгоход зайлшгүй шаардагдах шинжлэх ухааны үндсийг эзэмшүүлэх 37 кредит цаг, мэргэжлийн суурь хэсгээр “Олон улсын худалдааны менежмент”-ээр мэргэжил эзэмшихэд зайлшгүй шаардлагатай онол, аргазүйн мэдлэг эзэмшүүлэх 45 кредит цаг, мэргэших хэсгээр тухайн мэргэжлээр мэдлэг, чадвар, дадал эзэмшүүлэх 34 кредит цаг, практик дадлага 6 кредит цаг нийт 122 кредит цагийн хичээлийг судлах болно.

Мэргэжилтний тодорхойлолт

Компьютерийн техник хангамжийн бакалаврын зэргийн боловсрол эзэмшсэн мэргэжилтэн нь үйлдвэрлэл албан байгууллага, аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд компьютерийн техник ба тоон электрон төхөөрөмж, техник хэрэгсэлийг ашиглах, үйлчилгээ явуулах, засварлах, шинээр зохион бүтээж нэвтрүүлэх, мөн энэ чиглэлээр эрдэм шинжилгээний судалгаа хийх зэрэг онол практикийн мэдлэг, чадвар, хандлага эзэмшсэн мэргэжилтэн байна.

Мэргэжилтний эзэмшвэл зохих мэдлэг

  1. Аналог болон тоон электрон системийн онол
  2. Микропроцессор, микроконтроллёрын системийн програмчлал
  3. Компьютерийн техникийн бүтэц, зохион байгуулалт
  4. Компьютерийн доод ба дээд түвшний хэлний програмчлал
  5. Цахилгаан хэлхээний онолын мэдлэг
  6. Электрон төхөөрөмжийн цахилгааны тэжээл
  7. Микросхемотехник ба аналогсхемтехник
  8. Програмчлалын хэл
  9. Тооцон бодох математик
  10. Мэдээлэл дамжуулах онол
  11. Микроэлектроникийн төхөөрөмжийн дизайн зэрэг шаардлагатай мэдлэгийг эзэмшсэн байна.

Мэргэжилтний эзэмшвэл зохих чадвар

  1. Аналог болон электрон схемийн тооцоо хийх
  2. Мекропроцессор, микроконтроллёрын төхөөрөмжийг програмчлах, тэдгээрт суурилсан бага оврын системийг зохион бүтээж, үйлдвэрлэлийн ангилгаанд нэвтрүүлэх
  3. Компьютерийн техникийн тоног төхөөрөмжийг засварлах
  4. Мэдээллийн технологи нэвтрүүлэх, ашиглах төслийн схемтехникийн шийдэл гаргах, практикт хэрэгжүүлэх
  5. Шинэ техник, технологийг бие даан судлан бүрэн ашиглах чадвартай байх
  6. Хууль эрх зүйн болон мэргэжлийн англи хэлний ярианы болон бичгийн өндөр мэдлэг, чадвартай байх

Мэргэжилтний эзэмшвэл зохих хандлага

  1. Үйлчлүүлэгч иргэд болон хамтран ажиллагсдаа нийгмийн гарал үүсэл, ёс заншил, арьс өнгө, нас, хүйсээр ялгаварлахгүй, нэр төрийг нь хүндэтгэж хандах
  2. Байгууллагын болон үйлчлүүлэгчийн нууцыг чанд хадгалж, өөрөө шийдвэр гаргах эрхийг хүндэтгэн хүлээн, зөвшөөрөх
  3. Хувь хүний болон байгууллагын ёс зүйн хэм хэмжээ, үүрэг хариуцлагын дүрэм, журмыг ойлгож урамсарласан байна.

Бакалаврын хөтөлбөрт элсүүлэх нөхцөл

  1. Бүрэн дунд боловсрол эзэмшсэн
  2. Ерөнхий шалгалтын босго оноо:Математик 450, Англи хэл 450.