ГЛОБАЛ УДИРДАГЧ дээд сургуулийн ЭЛСЭЛТИЙН ЖУРАМ

16-10-2014

ОЮУТАН ЭЛСҮҮЛЭХ ЖУРАМ

2014 оны 51-р тушаалын 1-р хавсралт

ГЛОБАЛ УДИРДАГЧ ДЭЭД СУРГУУЛЬД 2014-2015 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛД

Нэг. Нийтлэг үндэслэл
  1. 1.1Глобал Удирдагч Дээд Сургуульд оюутан элсүүлэхдээ БШУЯ-ны сайдын 2013 оны А/79 тоот тушаалаар баталсан “Оюутан элсүүлэх журам” болон энэхүү журмыг баримтална.
  2. 1.2Элсэлтийн ажлыг ГУДС-ийн захирлын тушаалаар томилогдсон Элсэлтийн комисс удирдан зохион байгуулна.
  3. 1.3Элсэлтийн комиссын гишүүдийн ажил, үүргийн хуваарилалт, элсэлтийн комиссын үйл ажиллагаа болон элсэгчдийн өргөдөл, хүсэлтийн барагдуулалт, элсэлтийн явцад тавих хяналт зэрэг нь ил тод, олон нийтийн хяналтан дор зохион байгуулана
Хоёр. Элсэгчдэд тавих нийтлэг шаардлага
  1. 2.1Глобал удирдагч дээд сургуульд элсэх иргэд нь Боловсролын үнэлгээний төвөөс зохион байгуулсан Ерөнхий шалгалтыг дараах мэргэжлийн чиглэлээр өгч хичээл тус бүрт 400-оос дээш оноо авсан байна.
Өдрийн ангид
Ерөнхий чиглэл Хөтөлбөрүүд Индекс Элсэлтийн ерөнхий шалгалтын чиглэл Суралцах хугацаа
Бизнес ба удирдахуй Банк, санхүү D041101 Математик-400 оноо Англи хэл-400 оноо 4 жил
Менежмент /Хүний нөөц, Бизнесийн удирдлага, Олон улсын худалдаа, Уул уурхай/ D041201
Нягтлан бодох бүртгэл D041302
Бизнесийн менежмент D041301
Аялал жуулчлалын менежмент D041304
Эрүүл мэнд Анагаах ухаан /Хүний их эмч/ D091201 Хими-400 оноо Англи хэл-400 оноо 6 жил
Мэдээлэл, харилцаа холбооны технологи Компьютерийн сүлжээ /Компьютерийн техник хангамж/ D061201 Математик-400 оноо Англи хэл-400 оноо 4 жил
Боловсрол Багш, гадаад хэлний багш /Англи хэлний багш/ D011409 Монгол хэл-400 оноо Англи хэл-400 оноо 4 жил
Оройн ангид
Ерөнхий чиглэл Мэргэжил Суралцах хугацаа Олгох боловсролын зэрэг Элсэгчдийн боловсрол
Бизнес ба удирдахуй Банк, санхүү 2.5 жил Бакалавр Дээд
Нягтлан бодох бүртгэл
Менежмент /Санхүү/
Эчнээ ангид
Ерөнхий чиглэл Мэргэжил Суралцах хугацаа Олгох боловсролын зэрэг Элсэгчдийн боловсрол
Бизнес ба удирдахуй Нягтлан бодох бүртгэл 2.5 жил Бакалавр Дээд
Менежмент /Санхүү/
  1. 2.2Өдрийн ангид элсэгч нь бүрэн дундаас доошгүй боловсрол эзэмшсэн байх ба орой,эчнээ ангид элсэгч нь дээд боловсрол эзэмшсэн байна.
  2. 2.3Урьд нь дээд болон тусгай дунд боловсрол эзэмшсэн хүнийг бакалаврын түвшингийн сургалтанд сонгон шалгаруулалтгүйгээр элсүүлнэ.
  3. 2.4Гадаадын иргэдийн элсэх асуудлыг тусад нь шийдвэрлэнэ.
  4. 2.52014 онд улсын олимпиадад эхний 3 байранд шалгарсан бол ерөнхий шалгалтын .тухайн харгалзах мэргэжлээр, мөн улсын хэмжээний спортын уралдаан, тэмцээнд эхний байр эзэлсэн спортын зэрэгтэй элсэгч сонирхсон мэргэжлээрээ, мэдээллийн технологийн чиглэлээр улсын уралдаанд шагналт болон түүнээс дээш байр эзэлсэн сурагч тэр мэргэжлийнхээ чиглэлээр, ГУДС-ийн харъяа Шинэ зууны удирдагч ахлах сургуулийг төгсөгчид сонирхсон мэргэжлээрээ тус тус элсэхийг хүсвэл ерөнхий шалгалтын батламжийг үндэслэн онооны дараалал харгалзахгүй элсүүлнэ.
Гурав. Элсэхийг хүссэн иргэдийг бүртгэх
  1. 3.1ГУДС-д элсэхийг хүссэн иргэд тус сургуулийн элсэлтийн комисст биеэр ирж бүртгүүлнэ.
  2. 3.2Бүртгүүлэхдээ дараах материалыг бүрдүүлсэн байх шаардлагатай.
  3. Иргэний үнэмлэх, нотариатаар баталгаажсан хуулбарын хамт
  4. Бvрэн дунд боловсролын үнэмлэх,түүнтэй адилтгах бичиг баримт
  5. Хувийн хэрэг
  6. Ерөнхий шалгалтын батламж
  7. Элсэхийг хүссэн өргөдөл
  8. Хөнгөлттэй элсэх нөхцөлийг баталгаажуулсан баримт бичиг
  9. Цээж зураг 4 хувь
  10. Эрүүл мэндийн даатгалын дэвтэр
  11. Бүртгэлийн хураамж 7000 төгрөг Хаан банкны 5027469975 тоот дансанд тушаасан төлбөрийн баримт
Дөрөв .Оюутан элсүүлэх шалгаруулалт

Материалыг 2014 оны 7-р сарын 1-наас 7-р сарын 18-ныг дуустал ажлын өдөр бүр 9-18 цагт Глобал Удирдагч Дээд Сургуулийн хичээлийн байрны 103 тоотод хүлээн авч бүртгэнэ.

  1. Бvрэн дунд боловсролын гэрчилгээний голч дvн
  2. Бvрэн дунд боловсролын гэрчилгээнд тавигдсан ерөнхий шалгалт өгсөн хичээлийндvн зэргийг vндэслэн шийдвэрлэнэ.
  3. веб хуудсанд тавьж олон нийтэд мэдээлэнэ.
  4. Ерөнхий шалгалттай холбоотой бүхий л асуудлыг ерөнхий шалгалт авсан боловсролын үнэлгээний төв хариуцана.
  5. Элсэлтийн шалгаруулалттай холбоотой бүхий л асуудлыг ГУДС-ийн захирлын тушаалаар томилогдсон элсэлтийн комисс хариуцна.
  6. ГУДС-д суралцах эрхийн бичигтэй шинээр элсэгчдийг 2014 оны 8-р сарын 23-28-ны өдрүүдийн 9-17 цагт Глобал Удирдагч Дээд Сургуулийн хичээлийн байранд бүртгэж суралцах гэрээ байгуулна.
  7. Элсэгчид нь бүртгүүлэхдээ дараах материалуудыг бүрдүүлнэ Үүнд:
  8. 4.3.Элсэгчидийн оноо тэнцсэн тохиолдолд:
Тав. Элсэлттэй холбоотой маргаан шийдвэрлэх
Зургаа. Шинэ элсэгчдийг бүртгэх
  1. ГУДС-д элссэн эрхийн бичиг
  2. Элсэгчийн биеийн байцаалт буюу анкетийг бөглөх
  3. Зааврын дагуу бөглөсөн суралцуулах гэрээ
  4. Сургалтын төлбөрийг Хаан банк-5027469975 тоот дансанд тушаасан төлбөрийн баримт
  1. Холбоо барих хаяг:
  2. Сүхбаатар дүүрэг. 11-р хороо, Ногоон нуурын 51, Глобал Удирдагч Дээд Сургуулийн хичээлийн байр.
  3. Утас: 70131662, 99011662
  4. 99057182, 89905006