ЦАХИМ НОМЫН САН


Глобал Удирдагч дээд сургуулийн сургалтын чанарын шинэчлэл, бүтцийн өөрчлөлтөөр удирдлагын мэдээллийн системд одоогийн байдлаар ГУДС-ийн системд 4 сургууль 1000 гаруй оюутан, багш ажилчидын хичээлийн нэгдсэн санг үүсгэн ашиглаж байна.

Интернэтийн орчны талаар


Univision LLC – тэй хамтран гэрээлэж 10мб бүхий интернэт урсгалыг 203 /Online Lybrary/ лабораторид 26 компьютераар ашиглаж байна. Мөн багш ажилчдын, Сүлжээ цацах төхөөрөмжүүдэд тус тус 5мб хурдыг хуваан цацдаг учир онлайн сургалтын аргачлалд нэн тохиромжтой байж болно. Сүүлийн үеийн тоноглол бүхий 26 компьютерт инженерийн сургуулийн мэдлэг суурийг бүрэлдүүлхээс гадна шинэлэг онлайн шалгалтын системүүдийг ашиглаж, хөгжүүлж байгаа юм.

Цахим номын сангийн үйл ажиллагаа


26 компьютертэй цахим номын сан нь сүүлийн үеийн тоноглолоор тоноглогдсон, өндөр хурд бүхий интернэтэд холбогдсон, хэрэглээний болон ажлын түвшний бүх програмууд дээр ажиллах бүрэн боломжтой болсон юм. Энд Инженерийн сургуулийн хүүхдүүдийг хичээлийн бус цагаар нь дадлага хийлгэдэг учраас сайн инженерийг бэлтгэх бололцоотой болсон. Мөн нөгөө талаас аль ч ангийн хүүхэд үнэ төлбөргүй өөрийн бие даалт, хичээлийг хийх тав тухтай орчин бүрдсэн.

Тусгай зориулалтын програм хангамжуудын чанар, түвшин


Глобал Удирдагч дээд сургуулийн багш, ажилчидын заадаг хичээлийг доорх хүснэгтээр үзүүлэв. Сургалтанд ашиглах програм хангамжийн дийлэнх нь програм хангамж, системийн програм, инженерийн тооцоолол бөгөөд эдгээр програмууд нь өндөр хүчин чадал бүхий үзүүлэлттэй компьютеруудыг шаарддаг. Сургалтын лабораториудын компьютерүүдэд тусгай зориулалтын дараах програмуудыг ашиглаж байна.


Хүснэгт 1. Компьютерийн лабораторд хэрэглэж буй програм

Хүчин чадал, огноо Тоо, ширхэг Заадаг хичээл Ашиглдаг програм
1 ODD: DVD-ROM, HDD: 500GB, CPU: Core i5 4300, RAM: 4GB, GPU: 2GB GeFORCE 26 Мэдээллийн технологийн систем, Интернэт програмчлал – 2, Өгөгдлийн бүтэц, Visual програмчлал, Системийн шинжилгээ, Програмчлалын хэл, Өгөгдлийн сангийн зохион байгуулалт, Multimedia Technology, Компьютер график дизайн, Инженерийн програм хангамж, Веб програмчлал, Мобайл програмчлал Visual Studio – 2018, Micrisift Office – 2018, NetBeans, Adobe Master Collection, Xampp, Text-Editors, MySQL, C#, C++, JAVA, HTML, CSS, JS, BOOTSTRAP, PHP, ANGULAR, Android Studio

Дотоод сүлжээний үйл ажиллагааны тогтворжилт, чанар


Глобал Удирдагч дээд сургуулийн сургалтын орчны хүрээнд нийт 5 давхар барилгад сүлжээний системийг хяналттайгаар давхар бүрт хананы холболтыг ашиглан шийдсэн. Энэ нь дотуур холболт бөгөөд давхар тус бүр өөр дээрээ IP хаяг цацсанаар интернэт доголдлын асуудлыг бүрэн шийдвэрлсэн.

Төв номын сангийн дижитал номын сан бүрдэлт өнөөгийн байдлаар 2398 CD-ном, судалгааны ажилтай болж 32 хувиар өссөн. Эрдэм шинжилгээний 930 бүтээлийн хураангуйг скайнердан full text болгож онлайн каталогтой (http://muls.lib4u.net/) холбон өгч хэрэглэгчдийн хүртээл болгосон нь уншигчид мэдээллийг орон зай, цаг хугацаанаас үл хамааран хурдан шуурхай авах боломж бүрдсэн. Цахим ном, эрдэмтдийн бүтээлийг багш, оюутан, судлаачдын хүртээл болгох ажилд ахиц гарсан

Unimis Системийн тухай


Глобал Удирдагч дээд сургуулийн сургалтын орчинд явагдаж байгаа үйл ажиллагаа бүгд цахим хэлбэрт шилжиж Unimis системд 2018 оны 8 сараас эхлэн файлуудаа ачааллаж эхэлсэн. Тус хугацаанд сургалтын алба болон Анагаах, Сувилахуй, Бизнес, Хүмүүнлэг, Инженерийн сургуулийн бүх өгөгдлийн бааз байршсан болно. Цаашлаад оюутны бүх мэдээлэл, дүн... гэх мэтчилэн мэдээллүүд шилжих дутуу байгаа бөгөөд одоогын байдлаар анхны туршилтийн хувилбараа амжилттай хөгжүүлж байна.