БАКАЛАВРЫН ЗЭРЭГ ОЛГОХ ОРОЙ, ЭЧНЭЭ ХӨТӨЛБӨР


ГУДС нь 2013-2014 оны хичээлийн жилээс оройн болон бямба гаргийн эчнээ ангид элсэлт авч эхэлсэн. Жил бүр дор дурдсан хэлбэрээр оюутан элсүүлэн сургаж байна. Үүнд:

  • Орой
  • Бямба гаригийн эчнээ

Энэхүү сургалтад эдийн засгийн бус дээд, санхүү эдийн засгийн дунд боловсролтой иргэд элсэлтийн журмын дагуу элсэн суралцах боломжтой. Суралцах хугацаанд үзэж судлах материал, ном сурах бичгийг цахим болон хэвлэмэл хэлбэрээр хангана.


ХӨТӨЛБӨРИЙН ЗОРИЛГО:

Бизнесийн үйл ажиллагаа явуулах болон бизнесийн үйл ажиллагааны мэдээллийг бэлтгэх тайлагнахад шаардагдах мэдлэг, ур чадварыг олгох сургалтыг суралцагчийн цаг зав, боломжид тулгуурлан зохион байгуулахад оршино.

ХӨТӨЛБӨРИЙН ЗОРИЛТУУД:

Ажил олгогч, суралцагчид, нийгмийн эрэлт хэрэгцээ, шаардлагад үндэслэн дээд боловсролын хөгжил, сургалтын арга зүй, технологийн өөрчлөлтийг сургалтын үйл ажиллагаандаа тусган, суралцагсдад мэргэжлийн мэдлэг, ур чадварыг олгосноор , төгсөгчид нь дотооддоо төдийгүй гадаадын хөдөлмөрийн зах зээлд гарч ажиллах хэмжээний чадварлаг мэргэжилтэн бэлтгэх нь хөтөлбөрийн зорилт юм.

ЭЛСЭЛТИЙН БОДЛОГО:

Жил бүр орой, эчнээ хөтөлбөрт оюутан элсүүлэх журмыг захирлын тушаалаар батлан гаргадаг. Хөтөлбөрийн онцлог, сургалтын ажил явуулах тусгай шаардлагын дагуу элсэгчид нь дээд болон мэргэжлийн дунд боловсролтой байх шаардлага тавигдана. Хөтөлбөрийн сургалт 1-3 жил буюу 4-5 улирал байна. Эчнээ болон оройн ангидаа жилд 1 удаа, бямба гаргийн эчнээ ангид жилд 2 удаа элсэлт авч байна.

СУРАЛЦАХ МЭРГЭЖИЛ

СУРГАЛТЫН ТӨЛӨВЛӨГӨӨ

  • Нягтлан бодох бүртгэл
  • Банк, санхүү
  • Бизнесийн удирдлага
  • Нягтлан бодох бүртгэл
  • Санхүү
  • Бизнесийн удирдлага