ОЮУТАН СОЛИЛЦООНЫ ХӨТӨЛБӨР


ОЮУТАН СОЛИЛЦООНЫ ХӨТӨЛБӨРИЙН ТАНИЛЦУУЛГА

Оюутан солилцооны хөтөлбөр нь Глобал Удирдагч дээд сургуулийн магистр болон бакалаврийн хөтөлбөрийн оюутнуудад зориулагдсан ба нэг семестрийн хугацаанд оюутан Глобал Удирдагч дээд сургуулийн сургалтын төлбөрийг төлж, гадны сургуулийн сургалтын төлбөрөөс чөлөөлөгдөн, гадагшаа явж суралцана. Зөвхөн Глобал Удирдагч дээд сургуульд байгаа мэргэжлээр явах боломжтой. Оюутан солилцоогоор суралцахад хэлний оноо шаардахгүй бөгөөд нэг семестрийн хугацаанд оюутнууд хэлний мэдлэгээ дээшлүүлэх, өөрийгөө хөгжүүлэх боломжийг олгох юм.

Тавигдах үндсэн шаардлага:
  • Дүнгийн голч 3 болон түүнээс дээш байх
  • Англи хэлний зохих шатны мэдлэгтэй байх
Тайвань:
  • Минг Чуан их сургууль (Бизнесийн удирдлага, Англи хэлний багш, орчуулагч, Мэдээллийн Технологийн инженер)
  • Провиденс их сургууль (Бизнесийн удирдлага)
  • Вензао Урсалайн хэлний их сургууль (Англи, Хятад хэлний багш, орчуулагч)
  • Нанхуа их сургууль (Бизнесийн удирдлага, Мэдээлэлийн технологийн инженер)
  • Үндэсний Донг Хуа их сургууль (Бизнесийн удирдлага)
  • Азийн их сургууль (Бизнесийн удирдлага, сувилахуй, эрүүл мэндийн удирдлага)
  • Мей Хо их сургууль (Сувилахуй)
  • Хунг Куанг их сургууль (Сувилахуй)
  • Чанхуагийн боловсролын сургууль (Англи, Хятад хэлний багш орчуулагч)
  • Өмнөд Тайваний Шинжлэх Ухаан, Технологийн их сургууль (Олон улсын бизнес, санхүү)
  • Гаошуны Үндэсний их сургууль (Бизнесийн Удирдлага)
Өмнөд Солонгос:
  • Солбридж Олон Улсын Бизнесийн сургууль (Бизнесийн удирдлага)
  • Инха их сургууль (Бизнесийн удирдлага)
  • Саммюк Эрүүл мэндийн сургууль (Сувилахуй)
Америкийн Нэгдсэн Улс:
  • Ай Глобал их сургууль (Бизнесийн удирдлага, Эрүүл мэндийн удирдлага, Мэдээлэл технологийн инженер)
  • Айво Веслиан их сургууль (Хүмүүнлэг, Бизнесийн удирдлага, Нийгмийн ухаан)
  • Төв Вашингтоны их сургууль (Хүмүүнлэг, Бизнесийн удирдлага, Инженерчлэл)
  • Блейк Хиллс улсын их сургууль (Хүмүүнлэг, Бизнесийн Удирдлага, Нийгмийн ухаан)
2017-2018 хичээлийн жилд оюутан солилцооны хөтөлбөрийн хэрэгжилт (Явсан хүүхдийн тоо, мэргэжил)
Минг Чуан Провиденс Гаошуны Үндэсний их сургууль Солбридж олон улсын бизнесийн сургууль
Бакалавр 3-Бизнесийн удирдлага 1-Бизнесийн удирдлага
Магистр 2-Бизнесийн удирдлага 2-Бизнесийн удирдлага