ГЛОБАЛ УДИРДАГЧ дээд сургуулийн ГАДААД ХАМТЫН АЖИЛЛАГАА

Глобал Удирдагч дээд сургуулийн гадаад хамтын ажиллагаа

Глобал Удирдагч Дээд сургууль нь оюутнууддаа “Дэлхий боловсролыг олгох” уриан доор үйл ажиллагаагаа явуулдаг бөгөөд төгсөгчидөө эзэмшсэн мэргэжлээрээ эх орондоо төдийгүй гадаад орнуудад өндрөөр үнэлэгдэн ажиллах боломж нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор гадаад харилцаагаа жилээс жилд өргөжүүлэн хөгжүүлж ирсэн юм. Глобал удирдагч дээд сургууль нь гадаадын өндөр хөгжилтэй орны Их дээд сургуулиудтай багш болон оюутан солилцооны хөтөлбөрийг 2009 оноос эхлэн хэрэгжүүлж байна.

Өнөөгийн байдлаар манай сургууль нь АНУ, Канад, Англи, Солонгос Тайван зэрэг өндөр хөгжилтэй орны 30 гаруй их дээд сургуультай хамтран ажиллаж “2+2” болон “Улирлын солилцоо”-ны хөтөлбөрүүд болон тэтгэлэгт хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байна.

Глобал Удирдагч Дээд Сургууль нь шинээр элсэн орж байгаа оюутнууддаа хичээлийн шинэ жилийн эхний өдрүүдэд чиглүүлгийн сургалтыг явуулж дээр дурьдсан гадаадын их дээд сургуульд шилжин суралцахад юуг анхаарах талаар тодорхой заавар зөвлөгөө өгдөг ба хичээлийн шинэ жилийн эхний өдрөөс эхлэн англи хэлний эрчимжүүлсэн сургалтыг хичээлийн хөтөлбөрт нь багтаан явуулж суралцаж буй оюутан нь хоер дахь жилдээ тоефлийн шалгалт амжилттай өгнө гэсэн зорилготойгоор суралцуулж байна. Ингэснээр оюутнууд маань гадаадын их сургуулиудад шилжин очихдоо хэлний бэрхшээлгүйгээр суралцах таатай нөхцөл бүрэлддэг юм.

Мөн 30 гаруй их сургуультай сургалтын хөтөлбөрөө уялдуулж ижил сургалтын хөтөлбөрөөр сургалтаа явуулдаг нь оюутнуудад гадаадын их сургуулиудад шилжин очоод кредитийн зөрүүгүйгээр юмуу кредитийн зөрүү багатайгаар суралцах боломжийг олгодог.