ГЛОБАЛ УДИРДАГЧ САН


Глобал Удирдагч сан нь Монголын боловсролын салбарт 2005 оноос эхлэн үйл ажиллагаагаа амжилттай явуулж байгаа бөгөөд гадаадын өндөр хөгжилтэй оронд тэтгэлэгээр суралцах авъяас чадвар, хүсэл мөрөөдөлтэй түүндээ хүрэх чин эрмэлзлэлтэй оюутан залуучуудыг дэмжин ажилласаар ирсэн. Бид Монголын залуучуудын боловсролд зориулан төрөл бүрийн хөтөлбөрүүдийг санаачлан хэрэгжүүлдэг ба эдгээр боловсролын хөтөлбөрүүдээрээ дамжуулан боловсролтой, оюуны өндөр чадвартай, ирээдүйн манлайлагчдыг бэлтгэх, Монголын 4500 орчим оюутан залуусыг АНУ, Солонгос, Тайвань зэрэг орнуудад тэтгэлэгтэйгээр сургаж, 5 сая ам долларын хөрөнгө оруулалтыг Монголын боловсролын салбарт оруулжээ.


ГЛОБАЛ УДИРДАГЧ НЭВТРҮҮЛЭГ

Глобал Удирдагч нэвтрүүлэг нь гадаадын өндөр хөгжилтэй оронд тэтгэлэгээр суралцах авъяас чадвар, хүсэл мөрөөдөлтэй түүндээ хүрэх чин эрмэлзлэлтэй Монголын мянга мянган хүүхэд залуучуудыг өрсөлдүүлэн тэтгэлэг олгодог телевизийн уралдаант нэвтрүүлэг юм. Өнгөрсөн хугацаанд энэхүү нэвтрүүлгээр дамжуулан Монголын боловсролын салбарт, нэвтрүүлгийн ялагчдад ойролцоогоор 100 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийжээ. Одоо тэдгээр ялагч залуучууд эх орондоо эргэн ирээд амжилттай ажиллаж, амьдарч байна.

Бид өнгөрсөн 2014 оноос эхлэн Тайваний шилдэг их сургуулиудын тэтгэлгийг нэвтрүүлгийн ялагчиддаа олгож эхэлсэн. Энэхүү нэвтрүүлгийн оролцогч залуус нь үе тэнгийхэнтэйгээ мэдлэг оюунаараа өрсөлдөн шилдэг 10 оролцогчид Тайваний 8 их сургуульд сургалтын төлбөрийн 100% тэтгэлэг, мөн сар бүрийн 200 америк долларын цалинтай суралцаж 400 сая төгрөгийн тэтгэлгийн эзэд болсон юм.