ГЛОБАЛ УДИРДАГЧ дээд сургуулийн ХҮНИЙ НӨӨЦИЙН МЕНЕЖМЕНТ

“ХҮНИЙ НӨӨЦИЙН МЕНЕЖМЕНТ”-ийн мэргэжлээр бизнесийн удирдлагын бакалаврын хөтөлбөр

“Хүний нөөцийн менежмент”-ээр мэргэшсэн Бизнесийн удирдлагын бакалаврын зэрэг олгох хөтөлбөр нь улиралд 16 долоо хоног, 8 улирал бүхий 4 жилийн сургалтын хөтөлбөр юм.

“Хүний нөөцийн менежмент”-аар мэргэшсэн мэргэжлийн хөтөлбөрийн агуулга нь:

  1. Ерөнхий суурь
  2. Мэргэжлийн суурь
  3. Мэргэших хэсгээс бүрдэнэ.

Суралцагчид ерөнхий суурь хэсгээр дээд боловсрол олгоход зайлшгүй шаардагдах шинжлэх ухааны үндсийг эзэмшүүлэх 37 кредит цаг, мэргэжлийн суурь хэсгээр “Хүний нөөцийн менежмент”-ээр мэргэжил эзэмшихэд зайлшгүй шаардлагатай онол, аргазүйн мэдлэг эзэмшүүлэх 45 кредит цаг, мэргэших хэсгээр тухайн мэргэжлээр мэдлэг, чадвар, дадал эзэмшүүлэх 34 кредит цаг, практик дадлага 6 кредит цаг нийт 122 кредит цагийн хичээлийг судлах болно.

Мэргэжилтний тодорхойлолт

Хүний нөөцийн менежментийн бакалаврын зэргийн боловсрол эзэмшсэн мэргэжилтэн нь байгууллагын ажлын байрны тодорхойлолт, түүний бүтэц агуулга, хэрэгцээт боловсон хүчнийг төлөвлөх үе шатууд, хүний нөөцийн хэрэгцээг тодорхойлох арга зүй, хүний нөөцийн бүрдүүлэлт ба холбогдох баримт бичгүүдийг боловсруулах, хүний нөөцийн сонголт, сонголтын үе шатууд, аргууд, төрөл, үе шатууд, шинэ ажилтныг байгууллагад нэгтгэх үйл ажиллагаа, хүний нөөцийн хөгжлийн үндсэн асуудлууд, байгууллага дахь хүний нөөцийн үнэлгээний систем, үнэлгээний арга, зарчмууд зэрэг онол арга зүйн мэдлэг мэдлэг чадвар, хандлага эзэмшсэн мэргэжилтэн байна.

Мэргэжилтний эзэмшвэл зохих мэдлэг

  1. Хүний нөөцийн бүрдүүлэлт
  2. Хүний нөөцийн сонгон шалгаруулалт
  3. Сургалт, хөгжил
  4. Цалин урамшуулал
  5. Ажлын гүйцэтгэлийн үнэлгээний систем
  6. Байгууллагын бүтэцийг тодорхойлох
  7. Карьер төлөвлөлт
  8. Орчин цагийн байгууллага дахь манлайлал
  9. Хөдөлмөрийн эрх зүй
  10. Хөдөлмөрийн зохион байгуулалт
  11. Удирдлагын сэтгэл зүй
  12. Мэргэжлийн үйл ажиллагаа явуулахад шаардлагатай нийгэм, хүмүүнлэгийн болон сэтгэл судлал, менежмент зэрэг шинжлэх ухаануудын мэдлэгийг эзэмшсэн байна.

Мэргэжилтний эзэмшвэл зохих чадвар

  1. Байгууллагын үйл ажиллагааг зохион байгуулахдаа өөрийн ажилд хүлээсэн үүргээ биелүүлэхэд шаардлагатай үед хариуцлага хүлээх чадвартай байх, ажлыг төлөвлөн, зохион байгуулах чадвартай
  2. Хууль эрх зүйн болон мэргэжлийн англи хэлний ярианы болон бичгийн өндөр мэдлэгтэй
  3. Харилцааны өндөр соёлтой, орчин үеийн техник хэрэгслийг ашиглах чадварыг төгс эзэмшсэн
  4. Цаашид бие даан суралцаж, багаар ажиллах чадварыг эзэмшиж, удирдан зохион байгуулах

Мэргэжилтний эзэмшвэл зохих хандлага

  1. Үйлчлүүлэгч иргэд болон хамтран ажиллагсдаа нийгмийн гарал үүсэл, ёс заншил, арьс өнгө, нас, хүйсээр ялгаварлахгүй, нэр төрийг нь хүндэтгэж хандах Байгууллагын болон үйлчлүүлэгчийн нууцыг чанд хадгалж, өөрөө шийдвэр гаргах эрхийг хүндэтгэн хүлээн, зөвшөөрөх
  2. Хувь хүний болон байгууллагын ёс зүйн хэм хэмжээ, үүрэг хариуцлагын дүрэм, журмыг ойлгож урамсарласан байна.

Бакалаврын хөтөлбөрт элсүүлэх нөхцөл

  1. Бүрэн дунд боловсрол эзэмшсэн
  2. Ерөнхий шалгалтын босго оноо:Математик 450, Англи хэл 450.