НОМЫН САН


Тус номын сангийн үндсэн үүрэг нь дэвшүүлсэн зорилтынхоо хүрээнд сургалтын үйл ажиллагааг хэвийн явуулж, оюутан суралцагчдад бие даан суралцахад таатай орчинг бүрдүүлсэн, эрэлт хэрэгцээ, шаардлаганд нь нийцүүлсэн чанартай фондоор,автомажсан, шинэлэг, шуурхай үйлчилгээг үзүүлэхэд оршино.

ЭРХЭМ ЗОРИЛГО

Их дээд сургуулийн номын сангийн стандартыг бүрэн хангасан, үйлчлүүлэгчийн эрэлт хэрэгцээг хангахуйц мэдээллээр хангаж, тохилог таатай орчинг бүрдүүлэн, түргэн шуурхай үйлчилгээ үзүүлэхийн тулд орчин үеийн тоног төхөөрөмжөөр бүрэн хангагдсан сургуулийн мэдээлэл түгээх нөөцийн сан нь байх.

ЗОРИЛТ

Орчин үеийн шаардлагад нийцсэн техник технологи шинэ хандлагуудыг нэвтрүүлж,цахим мэдээллийн сан байгуулан электрон мэдээллийн сантай болох,сургалтын чиглэл,оюутан суралцагчдийн хэрэгцээг хангахуйц ном сурах бичиг бүтээгдэхүүнээр фондын бүтцийг баяжуулан, сайжруулах.

АЛСИЙН ХАРАА

Номын сан нь сургуулийнхаа зорилтыг хангахад дэмжлэг үзүүлдэг, шинэлэг шуурай үйлчилгээ нэвтрүүлсэн,оюутан суралцагчид,багш ажиллагсдынхаа оюуны эрэлт хэрэгцээг бүрэн дүүрэн хангахуйц чанартай фондтой, чадварлаг ажилтнуудтай,оюутан суралцагчид бие даан суралцах таатай орчин бүрдүүлэхэд оршино.


Глобал Удирдагч Дээд сургуулийн номын сан нь тус сургуулийн 2-р давхарт 5.86м х 11.95м хэмжээ бүхий талбайд 32 уншигчийн суудал бүхий хагас чөлөөт сонголттой уншлагын танхимаар номын сангийн LIB4U програмыг ашиглан автоматжуулсан үйлчилгээ үзүүлдэг бөгөөд номын фонд Монгол, англи, орос ном сонин сэтгүүл нийт 7000 гаруй ном хэвлэлтэй, жилд дунджаар давхардсан тоогоор 2000 уншигчдад 2500 гаруй ном сурах бичиг, хэвлэмэл бус материалаар үйлчилдэг. Тус номын сан нь худалдан авах, хандив, бэлэг, захиалга зэргээр фондоо бүрдүүлдэг, LIB4U програмын тусламжтайгаар интернэт болон дотоод сүлжээ ашиглан багш, оюутан өөрийн хэрэгцээт номыг хайж олох, электрон ном унших зэрэг өргөн боломжтой. Цахим мэдээллийн сантай 50 гаруй электрон номтой болоод байна. Номын сан нь 7 хоногт 5 өдөр ажилладаг