ГАДААДАД ТЭТГЭЛЭГТЭЙ СУРАХ МАГИСТРЫН 1+1 ХӨТӨЛБӨР


ЗАХИРЛУУДАД ЗОРИУЛСАН БИЗНЕСИЙН УДИРДЛАГЫН МАГИСРЫН ХӨТӨЛБӨР (EMBA)

Энэхүү бизнесийн удирдлагын магистрын хөтөлбөр нь Монголд нутагшуулсан Харвардын их сургуулийн хөтөлбөрөөр явагдах монголын анхны хөтөлбөр бөгөөд жилд Монголын шилдэг 200 компани, төрийн болон төрийн бус байгууллагуудын удирдагч нарыг сунгана.


ХӨТӨЛБӨРИЙН ЗОРИЛГО:

Одоогын байдалдаа нөхцөл байдлын дүн шинжилгээ хийх, өсөлт өөрчлөлтийг манлайлах, ирээдүйн өөрчлөлтөө одооноос төлөвлөх мэдлэг, ур чадвар олгоно.

ХӨТӨЛБӨРИЙН АЛСЫН ХАРАА:

Харвардын их сургуулийн Монголд нутагшуулсан хөтөлбөрөөр захирлуудыг бэлдэн, бизнесийн удирдлагын цоо шинэ үеийг бий болгох явдал юм.

СУРГАЛТЫН АРГАЧЛАЛ:

Глобал Удирдагч дээд сургуулийн энэхүү захирлуудын бизнесийн удирдлагын магистрын хөтөлбөр нь Харвардын их сургуулийн кэйс сургалтын аргачлал дээр суурилах бөгөөд онол практикийг хослуулсан гэдгээрээ бусдаас ялгаатай. Сургалтыг Англи, Монгол хэлээр хослон явуулна.

1.ОДООГИЙН БАЙГАА НӨХЦӨЛ БАЙДАЛДАА ДҮН ШИНЖИЛГЭЭ ХИЙХ ТҮВШИН
ҮЗЭХ ХИЧЭЭЛҮҮД:
  • Санхүүгийн менежмент (3 кредит)
  • Санхүүгийн хяналт, шинжилгээ (2 кредит)
  • Эрсдлийн менежмент (3 кредит)

3.ИРЭЭДҮЙН ШИЛЖИЛТИЙГ ОДООНООС ТӨЛӨВЛӨХ ТҮВШИН
ҮЗЭХ ХИЧЭЭЛҮҮД:
  • Стратегийн менежмент(2 кредит)
  • Борлуулалт(3 кредит)
  • Гүйцэтгэлийн менежмент (3 кредит)
  • Хөрөнгө оруулалт(3 кредит)
2.ӨСӨЛТ БА ӨӨРЧЛӨЛТИЙГ МАНЛАЙЛАХ ТҮВШИН
ҮЗЭХ ХИЧЭЭЛҮҮД:
  • Жинхэнэ манлайлал(3 кредит)
  • Байгууллагын зан төлөв(2 кредит)
  • Төслийн менежмент (3 кредит)
  • Харилцааны урлаг(3 кредит)
  • Маркетингийн менежмент(3 кредит)
  • Үйл ажиллагаа ба технологийн менежмент (3 кредит)
  • Хүний нөөцийн менежмент(3 кредит)
  • Компанийн засаглал(3 кредит)

НИЙТ 42 КРЕДИТ

ЖИНХЭНЭ МАНЛАЙЛАЛЫН ХӨГЖЛИЙН ХӨТӨЛБӨР:

Удирдагч хүн амжилтанд ганцаараа хүрдэггүй. Чөлөө завгүй байгууллага удирдаж яваа захирлуудын хувьд ажлын ердийн орчноосоо гарч алдаа оноогоо бодох, засах, бусад захирлуудаас туршлага судалж харилцан суралцах боломж ховор байдаг. LDG буюу манлайлалын хөгжлийн багт захирал бүр суралцах хугацаандаа оролцож Харвардын их сургуулийн жинхэнэ манлайллын болон зохицон манлайллын хөтөлбөрүүдийн дагуу долоо хоног бүрийн уулзалтаар дамжуулан суралцах боломж нээгдэнэ. Энэ сургалтын аргачлалаар дамжуулан захирал бүр жинхэнэ манлайллын кэйс, дасгал, эргэцүүлэмжит эссэнүүдийн тусламжтайгаар хувь хүний хувьд чадваруудаа өсгөх ховорхон боломжийг олгож байгаа юм.

БИЗНЕС ТУР ХӨТӨЛБӨР:

Сар бүр оролцогчдын компани эсвэл байгууллагаар зочилж, үйл ажиллагаатай танилцаж туршлага судлахаас гадна тус байгууллагын өмнө тулгарч байгаа бэрхшээлийг кэйс аргачлалаар анализ хийнэ.

ЗОЧИН ИЛТГЭГЧ ХӨТӨЛБӨР:

Сар бүр бизнесийн салбарын манлайлагч захирлуудыг урьж, нээлттэй ярилцлагыг "GLU CEO FORUM" - аар дамжуулан зохион байгуулна.

ГАДААД АЯЛАЛ, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ХӨТӨЛБӨР:

Энэхүү хөтөлбөрийн оролцогч бүр гадаад аялал сургалтанд заавал хамрагдах шаардлагатай. Харвардын их сургууль болон Тайваний Үндэсний Чин-И Технологийн их сургуулиудад зуны богино хугацааны аялал хийх, сургалтанд хамрагдах, хөрөнгө оруулалтын хамтрагч олох зэрэг хөтөлбөрүүдэд хамрагдана. Дэлхийн Банк зэрэг олон улсын байгууллагуудын сургалтанд хамрагдаж гадаад зах зээлд гарах, олон улсын зах зээлээс хөрөнгө босгох, төслөө хэрхэн бичих зэрэг сургалтуудыг явуулна.

БИЗНЕСИЙН УДИРДЛАГЫН ИРЭЭДҮЙН ЗАХИРЛУУДЫН МАГИСТРЫН ХӨТӨЛБӨР (iMBA)

Ирээдүйн захирлуудад зориулсан бизнесийн удирдлагын магистрын хөтөлбөр нь Харвардын их сургуулийн Монголд нутагшуулсан хөтөлбөрөөр явагдах Монголын анхны бөгөөд цорын ганц хөтөлбөр юм. Бид жилд Монголын шилдэг 200 компани, төрийн болон төрийн бус байгууллагуудын ирээдүйн удирдагч нарыг сургана.


ХӨТӨЛБӨРИЙН ЗОРИЛГО:

Суралцагчдад бизнесийн удирдлагын суурь ур чадвар эзэмшүүлэх, бизнесийн байгууллагыг удирдах олон талт ур чадварыг бий болгож хөгжүүлэх, өөрчлөлтийг манлайлах, мэдлэг, ур чадвар, дадал олгох явдал юм.

ХӨТӨЛБӨРИЙН АЛСЫН ХАРАА:

Харвардын их сургуулийн Монголд нутагшуулсан хөтөлбөрөөр ирээдүйн захирлуудыг бэлдэх замаар Монгол улсад ирээдүйн захирлуудын цоо шинэ үеийг бий болгоно.

ТАЙВАНИЙ ШИЛДЭГ ИХ СУРГУУЛИУДТАЙ ХАМТАРСАН МАГИСТРЫН 1+1 ХӨТӨЛБӨР
БОЛОВСРОЛЫН УДИРДЛАГА
ТӨРИЙН УДИРДЛАГА
ЭРҮҮЛ МЭНДИЙН УДИРДЛАГА
Боловсролын менежмент, Төрийн удирдлага, Эрүүл мэндийн удирдлага мэргэжлүүдийн үзэх суурь хичээл
Азийн их сургуульд үзэх хичээлүүд:
  • Судалгааны арга зүй 3
  • Менежментийн ухаан 3
  • Маркетингийн менежмент 3
  • Харилцааны ур чадвар 3
  • Гүйцэтгэлийн менежмент 3
  • Санхүүгийн менежмент 2
  • Байгууллагын зан төлөв 3
  • Стратегийн менемжмент 3
  • Санхүүгийн шинжилгээ 3
  • Эдийн засгийн менежмент 3
  • Статистикийн менежмент 3
  • Судалгааны ажил 6
  • Эрүүл мэндийн тогтолцоо 2
  • Эрүүл мэндийн үйлчилгээний судалгааны арга зүй 2
  • Хэрэглээний статистикийн арга зүй 2
  • Байгууллага ба менежментийн онол 2
  • Эрүүл мэндийн даатгал 2
  • Эрүүл мэндийн чанарын менежмент 2
  • Эрүүл мэндийн статистик 2
  • Эрүүл мэндийн бодлого 2
  • Тархвар судлал 2
  • Урт хугацааны асаргаа 2
  • Эрүүл мэндийн боловсрол ба танилцуулга 2
  • Эрүүл мэндийн мэдээллийн технологи 6
Нанхуа их сургуульд үзэх хичээлүүд
  • Боловсролын менежментийн бодлого 3
  • Боловсролын удирдлага 3
  • Хүний нөөцийн менежмент 3
  • Сургалтын хөтөлбөрийн манлайлал 3
  • Магистрын диссертаци 6
  • Төрийн бодлогын анализ 3
  • Төрийн бодлогын маркетинг 3
  • Орон нутгийн засаг захиргаа ба өөрөө удирдахуй 3
  • Төрийн бодлогын хэрэгжүүлэлт ба өөрчлөлтийн менежмент 3
  • Төрийн менежментийн семинар 3
  • Төрийн бодлогын хөтөлбөрийн дизайн 3
  • Диссертаци 2