Ухаалаг гар утасны 2019 онд нэвтрэх гол дэвшлүүд

Тавдугаар үеийн харилцаа холбооны технологитой гар утас ирэх оны трэнд болох төлөвтэй. Qualcomm компани 5G модем, түүнтэй ажиллаж чадах процессорыг 2019 оны эхний хагаст нийлүүлэхээр болсон тул гол Андроид үйлдвэрлэгчид шинэ технологитой бүтээгдэхүүнүүдээ зах зээлд танилцуулж амжихаар болсон. Харин Apple компани iPhone-доо 2020 оноос нааш 5G нэвтрүүлэхгүй гэсэн мэдээлэл бий. Гэхдээ үүрэн холбооны компаниудын ихэнх нь 2019 онд сүлжээгээ шилжүүлж амжихгүй тул 5G-гийн жинхэнэ ид шидийг 2020 оноос наана үзэх боломжгүй байх өндөр магадлалтай. НУГАРДАГ ДЭЛГЭЦ Өнгөрсөн сард Өмнөд Солонгосын Самсунг дундуураа нугардаг дэлгэц бүхий гар утасны туршилтын загварыг үзүүлсэн. Тэд ирэх онд ийм дэлгэцтэй бүтээгдэхүүн зах зээлд гаргахаа амлаад байгаа. Гэхдээ нугардаг дэлгэцтэй гар утасны бодит хэрэгцээ, хэрэглээ ямар байх нь тодорхойгүй хэвээр байна.

0 Сэтгэгдэл - Ухаалаг гар утасны 2019 онд нэвтрэх гол дэвшлүүд

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл үлдээхийн тулд заавал Овог нэр, шуудан хаяг, туасны дугааыг үлдээсэн байх ёстой. * Буруу мэдээлэлтэй сэтгэгдлийг устгах болно