ЖИНХЭНЭ МАНЛАЙЛАЛ СУРГАЛТ, ГЛОБАЛ УДИРДАГЧ ДЭЭД СУРГУУЛЬ

Манлайлагч байна гэдэг нь “Манлайлагч” гэсэн энгэрийн тэмдэг бүхий хувцас өмссөнөөр тодорхойлогддог зүйл биш юм.  Энэ нь та нэг хормын дотор болохоор шийдээд, дараагийн хоромд болихоор шийддэг зүйл биш. Мөн түүнчлэн,  манлайлагч нь хэн нэгэн хүн тушаал дэвшээд болчдог эсвэл удирдлагын албан тушаал дээр сууж буй хүнийг хэлэхгүй.

Дээрхийн аль нь ч жинхэнэ манлайлагчийг бий болгохгүй, харин доор дурдсан арга замуудыг дагаж мөрдсөнөөр та манлайлагч болох хүсэл эрмэлзэлдээ алхам алхмаар дөхөх болно.

  1. Жинхэнэ манлайлагч эхэлж сонсож, дараа нь үйлдэл хийдэг.
  1. Жинхэнэ манлайлагч хурцадмал байдалтай үед шийдвэр гаргадаггүй.
  1. Жинхэнэ манлайлагч юуг мэдэхгүйгээ мэддэг.
  1. Жинхэнэ манлайлагч хэзээ ч өрөөнд байгаа хамгийн ухаантай хүн болохыг хүсдэггүй.
  1. Жинхэнэ манлайлагч эцсийн үр дүнгээс илүүтэй үйл явцын ахицыг тэмдэглэдэг.
  1. Жинхэнэ манлайлагч үгүйсгэсэн бус бүтээлч хариу үйлдэл үзүүлдэг.
  1. Жинхэнэ манлайлагч хийх шаардлагатай зүйлээ хэрэгжүүлдэг.
  1. Жинхэнэ манлайлагч эерэг соёлыг бий болгодог.
  1. Жинхэнэ манлайлагч арга замыг үргэлж олдог.

Багтаа хохирол учруулж болзошгүй алдаа гарсан эсэхийг шалгахыг оролдолгүйгээр шууд тухайн үйл явдлын дүгнэлт эсвэл төгсгөл рүү яарах хэн нэгэн нь манлайлагч биш юм.  Хүмүүсийг үр дүнтэйгээр манлайлахын тулд, та тэднийг сонсох, тэдний өнцгөөс харахад цаг гаргах хэрэгтэй. Та өөрийгөө тэдний оронд тавьж, тухайн нөхцөл байдлыг бүрэн ойлгохыг хичээх ёстой.

Зарим нэг боссууд амархан уурлаж, түүнээсээ болж ажилчдаа огцом халах тохиолдол гардгийг бид мэднэ. Харин тэр нь манлайлагч биш юм. Манлайлагчид уг хурцадмал байдал намжихыг хүлээдэг бөгөөд тэгснээрээ тухайн нөхцөл байдлын талаар аливаа дүгнэлтэд хүрэхээсээ өмнө буурьтайгаар   бодож чаддаг.

Хэт “Их мэдэх” байх нь заримдаа аюултай байдаг. Сайн манлайлагч өөрт нь  асуудлыг шийдэх гарц байхгүй байсан ч хэт их санаа зовдоггүй. Учир нь тэд мэддэг хэн нэгнийг олж чадахаа мэддэг. Тэд үүнийг сул тал гэж боддоггүй, тэр нь ч буруу биш юм. Энэ нь зүгээр л нэг үйл явцын хэсэг билээ.

Хүмүүсийг ажилд авахдаа мэргэжлийн ур чадварын хувьд  өөрөөсөө доогуур түвшний хүмүүсээр хүрээлүүлсэн тохиолдолд, тэднийг эрх мэдлээр сүрдүүлдэг байна. Та хэзээ ч өрөөнд байгаа хамгийн ухаантай хүн болохыг хүсэхгүй, хэрвээ тийм л бол та буруу өрөөнд байна гэсэн үг юм. Гайхалтай манлайлагчид өөрсдийн хийж буй ажилдаа чадамгай хүмүүсээр хүрээлэхийг эрмэлздэг бөгөөд тэдний хийх ёстой ажил нь “Найрал хөгжмийг удирдах” юм.

Жинхэнэ манлайлагчид агуу зүйл агшин зуурт бий болдоггүйг маш сайн мэддэг. Аливаа агуу зүйл нь маш олон цаг, өдөр, долоо хоногийн эцэлт цуцалтгүй дасгал сургуулилт болон хүчин чармайлтын үр дүн юм. Тэд эцсийн барианаас илүүтэйгээр өдрөөс өдөрт гарч буй үйл явцын ахицыг тэмдэглэдэг байна.

“Бүтээлчээр шүүмжлэх” болон шууд үгүйсгэл нь хоорондоо ялгаатай зүйл юм. Аливаа  зүйлийг үгүйсгэж буй үйлдэл нь хэнд ч юугаар ч нэмэр болдоггүй. Харин манлайлагчид бусдыг ширүүнээр шүүмжлэх бус тухайн процест туслах ямар нэгэн арга зам хайдаг.

“Энэ миний ажил биш” гэж хэлж буй хүн нь үлгэр жишээ манлайлагч биш билээ. Хэдийгээр хүн болгон өөрийн хэм хэмжээндээ байж, өөрт оногдсон үүрэг даалгавартаа хариуцлага хүлээх хэрэгтэй ч гэсэн, манлайлагчид түргэн арга хэмжээ авах хэрэгтэй болсон үед хойш суулгүйгээр “За бүгдээрээ нийлээд арга замаа бодож олцгооё” гэж хэлэн түүндээ шамдан ордог байна.

Үр дүнд суурилсан хандлагатай байна гэдэг нь том зүйл боловч, үр дүнг бий болгодог соёл нь тухайн арга зам, ерөнхий хэм хэмжээ, формыг илүү хүчтэй болгодог. Харин тэрхүү соёлыг бүтээх нь  хэцүү ажил юм. Жинхэнэ манлайлагч өөрийгөө анхаарлын төвд байлгах гэж хичээх бус,  бусдыгаа амжилтанд хүрэхэд боломж олгох, өөрсдийн санаа зорилгыг гаргаж ирэх орчинг бүрдүүлэхийг чухалд тооцдог.

Хэн нэгэн “Энэ боломжгүй зүйл.Бид чадахгүй” гэж хэлж буй хүн манлайлалд тохирох хүн биш. Харин жинхэнэ манлайлагч тухайн асуудлаас гарах арга зам үргэлж байдгийг мэддэг. Тэрхүү зам нь хэн нэгний анхнаасаа төлөвлөсөн зам биш байж болох ч, ямар нэгэн арга зам заавалчгүй байдаг бөгөөд жинхэнэ манлайлагчид хүн бага зорчсон замыг олж, замд нь тээглэж буй саадыг давахын тулд  юу хийх ёстойгоо хийж гүйцэтгэдэг байна.  

1782 Сэтгэгдэл - ЖИНХЭНЭ МАНЛАЙЛАЛ СУРГАЛТ, ГЛОБАЛ УДИРДАГЧ ДЭЭД СУРГУУЛЬ