ГЛОБАЛ УДИРДАГЧ дээд сургуулийн НОМЫН САНГИЙН ҮЙЛЧИЛГЭЭ

Эрхэм зорилго

Их дээд сургуулийн номын сангийн стандартыг бүрэн хангасан, үйлчлүүлэгчийн эрэлт хэрэгцээг хангахуйц мэдээллээр хангаж, тохилог таатай орчинг бүрдүүлэн, түргэн шуурхай үйлчилгээ үзүүлэхийн тулд орчин үеийн тоног төхөөрөмжөөр бүрэн хангагдсан сургуулийн мэдээлэл түгээх нөөцийн сан нь байх.

Үндсэн үүрэг

Номын сангийн үндсэн үүрэг нь дэвшүүлсэн зорилтынхоо хүрээнд сургалт үйл ажиллагааг хэвийн явуулж, оюутан суралцагчдад бие даан суралцах таатай орчинг бүрдүүлсэн, эрэлт хэрэгцээ, шаардлагад нь нийцүүлэн чанартай фондоор, автомажсан, шинэлэг шуурхай үйлчилгээг үзүүлэхэд оршино. Их дээд сургуулийн номын сангийн стандартыг бүрэн хангасан, үйлчлүүлэгчийн эрэлт хэрэгцээг хангахуйц мэдээллээр хангаж, тохилог таатай орчинг бүрдүүлэн, түргэн шуурхай үйлчилгээ үзүүлэхийн тулд орчин үеийн тоног төхөөрөмжөөр бүрэн хангагдсан сургуулийн мэдээлэл түгээх нөөцийн сан нь байх. Номын сан нь өдөр тутмын үйл ажиллагаа, үйлчилгээндээ ГУДС-ийн номын сангийн захирлын 01 дүгээр тушаалаар баталсан"ГУДС-ийн номын сангийн дотоод журам"-ыг баримт, тус сургуулийн багш, ажилтан, оюутан суралцагчдад нээлттэй, хагас чөлөөт сонголтын хэлбэрээр (цаашид бүрэн чөлөөт сонголтонд орохоор төлөвлөн ажиллаж байна) дараах үйлчилгээг үзүүлж байна.Үүнд Их дээд сургуулийн номын сангийн стандартыг бүрэн хангасан, үйлчлүүлэгчийн эрэлт хэрэгцээг хангахуйц мэдээллээр хангаж, тохилог таатай орчинг бүрдүүлэн, түргэн шуурхай үйлчилгээ үзүүлэхийн тулд орчин үеийн тоног төхөөрөмжөөр бүрэн хангагдсан сургуулийн мэдээлэл түгээх нөөцийн сан нь байх.

Гэрээр ном олгох үйлчилгээ

Уншигчдын эрэлт, хэрэгцээг хангахын тулд ном сурах бичиг, гарын авлагыг зохих журмын дагуу 5 хүртэл номыг үнэ төлбөргүй 1 хоногийн хугацаагаар гэрээр олгох үйлчилгээг үзүүлж байна. Уншигчдын цагийг хэмнэх, номын эргэлтийг сайжруулах, сэтгэл ханамжийг нэмэгдүүлэх зорилгоор гэрээр авч ашиглаж байгаа номын хугацааг номын санд ирэлгүйгээр сунгуулах гэрээр авч ашиглаж байгаа номын хугацаа дууссан тухай мэдээллийг (Glulibrary@yahoo.com) хаягаар авч , “Онлайн лавлагаа”-г нэвтрүүлэн ажиллаж байна. Гэрээр авсан номоо хэрхэн сунгуулах вэ. Уншигч та гэрээр авсан номын ашиглах хугацааг сунгуулах хүсэлтээ ажлын өдрүүдэд 9.00-18.00 цагийн хооронд энэхүү блогийн Онлайн лавлах (Glulibrary@yahoo.com) -тай холбогдож илгээнэ. Ингэхийн тулд та

Оюутаны код: ___________________________________
Овог нэр: ___________________________________
Номын код: ___________________________________
Номын зураасан кодыг илгээхэд л болно.

Уншлагын тахимын үйлчилгээ

Номын сангийн уншлагын танхимын нэг хэсгийг чөлөөт сонголтын хэлбэрээр байрлуулсан. Гадаад хэл дээрх бүх мэргэжлийн ном хэвлэл сонин, сэтгүүл болон уран зохиолын ном сурах бичгийг уншигч өөрөө сонгож унших боломжтой бөгөөд уншлагын танхимаар номын санд ганц хувьтай ном хэвлэлийг авч уншдаг.

Лавлагаа мэдээллийн үйлчилгээ

Номын сангаас уншигчдад зориулан мэргэжлийн чиглэлийн, сэдэвчилсэн лавлагаа өгдөг. Шинээр бүрдүүлж авсан ном, сурах бичиг, гарын авлага, e_book, e_каталог ашиглах заавар мэдээ мэдээллийг Сайтаар дамжуулан “Шинэ номын мэдээ”-г уншлагын танхим дахь шинэ номын хэсэгт байршуулан тогтмол мэдээлдэг.

Хувилан олшруулах үйлчилгээ

Номын эргэлтийг сайжруулах, цөөн хувьтай, эрэлт ихтэй ном, хэвлэлийн эхээс болон өөрт хэрэгтэй материалаа үнэ төлбөртэй хувилан олшруулж ашигладаг.

Номын сангийн фонд бүрдүүлэлт

Номын сангийн фондонд байгаа мэргэжлийн ном, сурах бичгийн хангамжид байнга судалгаа хийж цөөн хувьтай байдаг, цаашид авах шаардлагатай эрэлт хэрэгцээ ихтэй ном, сурах бичгийн жагсаалтыг мэргэжлийн хичээлийн багш нарын саналыг үндэслэн фонд бүрдүүлэх төлөвлөгөөнд тусгаж ажиллаж байна.