ГЛОБАЛ УДИРДАГЧ дээд сургуулийн ОЛОН УЛСЫН ХУДАЛДААНЫ МЕНЕЖМЕНТ

“ОЛОН УЛСЫН ХУДАЛДААНЫ МЕНЕЖМЕНТ”-ийн мэргэжлээр бизнесийн удирдлагын бакалаврын хөтөлбөр

“Олон улсын худалдааны менежмент”-ээр мэргэшсэн Бизнесийн удирдлагын бакалаврын зэрэг олгох хөтөлбөр нь улиралд 16 долоо хоног, 8 улирал бүхий 4 жилийн сургалтын хөтөлбөр юм.

“Олон улсын худалдааны менежмент”-аар мэргэшсэн мэргэжлийн хөтөлбөрийн агуулга нь:

  1. Ерөнхий суурь
  2. Мэргэжлийн суурь
  3. Мэргэших хэсгээс бүрдэнэ.

Суралцагчид ерөнхий суурь хэсгээр дээд боловсрол олгоход зайлшгүй шаардагдах шинжлэх ухааны үндсийг эзэмшүүлэх 37 кредит цаг, мэргэжлийн суурь хэсгээр “Олон улсын худалдааны менежмент”-ээр мэргэжил эзэмшихэд зайлшгүй шаардлагатай онол, аргазүйн мэдлэг эзэмшүүлэх 45 кредит цаг, мэргэших хэсгээр тухайн мэргэжлээр мэдлэг, чадвар, дадал эзэмшүүлэх 34 кредит цаг, практик дадлага 6 кредит цаг нийт 122 кредит цагийн хичээлийг судлах болно.

Мэргэжилтний тодорхойлолт

Олон улсын худалдааны менежментийн бакалаврын зэргийн боловсрол эзэмшсэн мэргэжилтэн нь гадаад худалдааны үйл ажиллааг явуулах, олон улсын эдийн засгийн байгууллагуудын болон харилцан тохирогч улс орнуудын эрх зүйн хүрээнд гэрээ хэлэлцээрийг байгуулах, олон улсын бараа бүтээгдэхүүний тээвэрлэлт, төлбөр тооцоо, даатгалын үйл ажиллагаа эрхлэх, дэлхийн бүс нутгийн эдийг засгийн хөгжил, хөрөнгө оруулалт, үнийн болон зах зээлийн судалгаа шинжилгээний ажлуудыг гүйцэтгэж олон улсын фирмийн менежментийн үйл ажиллагааг зохион байгуулахын зэрэгцээ энэ чиглэлээр сургалт, судалгаа, эрдэм шинжилгээний байгууллагад ажиллаж чадахуйц онол арга зүйн мэдлэг мэдлэг, чадвар, хандлага эзэмшсэн мэргэжилтэн байна.

Мэргэжилтний эзэмшвэл зохих мэдлэг

  1. Олон улсын эдийн засаг
  2. Олон улсын худалдааны үнэ,тариф
  3. Эрдэм шинжилгээ болон судалгааны ажлыг бие даан гүйцэтгэх
  4. Олон улсын худалдааны орчны өөрчлөлтийг тусган ажиллах
  5. Олон улсын худалдааны удирдлагын мэдээлэл боловсруулах
  6. Олон улсын худалдааны байгууллагын үйл ажиллагаа, гадаад орчинд шинжилгээ хийх, дүгнэлт өгөх
  7. Олон улсын худалдааны эрх зүй
  8. Удирдлагын сэтгэл зүй
  9. Мэргэжлийн үйл ажиллагаа явуулахад шаардлагатай нийгэм, хүмүүнлэгийн болон бизнесийн менежментийн мэдлэг эзэмшсэн байна.

Мэргэжилтний эзэмшвэл зохих чадвар

  1. Байгууллагын үйл ажиллагааг зохион байгуулахдаа өөрийн ажилд хүлээсэн үүргээ биелүүлэхэд шаардлагатай үед хариуцлага хүлээх чадвартай байх, ажлыг төлөвлөн, зохион байгуулах чадвартай
  2. Хууль эрх зүйн болон мэргэжлийн англи хэлний ярианы болон бичгийн өндөр мэдлэгтэй
  3. Харилцааны өндөр соёлтой, орчин үеийн техник хэрэгслийг ашиглах чадварыг төгс эзэмшсэн
  4. Цаашид бие даан суралцаж, багаар ажиллах чадварыг эзэмшиж, удирдан зохион байгуулах

Мэргэжилтний эзэмшвэл зохих хандлага

  1. Үйлчлүүлэгч иргэд болон хамтран ажиллагсдаа нийгмийн гарал үүсэл, ёс заншил, арьс өнгө, нас, хүйсээр ялгаварлахгүй, нэр төрийг нь хүндэтгэж хандах
  2. Байгууллагын болон үйлчлүүлэгчийн нууцыг чанд хадгалж, өөрөө шийдвэр гаргах эрхийг хүндэтгэн хүлээн, зөвшөөрөх
  3. Хувь хүний болон байгууллагын ёс зүйн хэм хэмжээ, үүрэг хариуцлагын дүрэм, журмыг ойлгож урамсарласан байна.

Бакалаврын хөтөлбөрт элсүүлэх нөхцөл

  1. Бүрэн дунд боловсрол эзэмшсэн
  2. Ерөнхий шалгалтын босго оноо:Математик 450, Англи хэл 450.