ГЛОБАЛ УДИРДАГЧ дээд сургуулийн ОЮУТАН ТӨГСӨХ ЖУРАМ

Глобал Удирдагч Дээд сургуулийн захирлын 2013 оны .... дугаар сарын...ны өдрийн ..... тоот тушаалын .... хавсралт

ГЛОБАЛ УДИРДАГЧ ДЭЭД СУРГУУЛИЙН ОЮУТАН ТӨГСӨХ ЖУРАМ

Нэг. Ерөнхий зүйл

  1. 1. “Глобал удирдагч дээд сургуулийн дүрэм” болон “Оюутны кредит үнэдгээний журам”-ын зохих шаардлагыг хангасан оюутанд дээд боловсролын бакалаврын зэрэг, төгсөлтийн баримт бичиг олгоход энэхүү журмыг мөрдөнө.

Хоёр. Төгсөгчдөд тавих шаардлага

  1. 1. Төгсөгч нь Глобал улирдагч дээд сургуульд зохих журмын дагуу элсэж, энэ нь захирлын тушаалаар баталгаажсан байна.
  2. 2. Төгсөгч нь сургалтын төлөвлөгөөний дагуу тухайн мэргэжлийн салбарын заавал судлах болон сонгон суралцах хичээлүүдийг судлан дээд боловсролын дипломын болон бакалаврын зэрэг хүртэх болзол буюу багц цагийгбүрэн цуглуулж, төгсөлтийн шалгалт, төгсөлтийн ажлыг амжилттай өгсөн байна.
  3. 3. Төгсөгч нь сургалтын төлбөрийн болон бусад тооцоогүй байна.

Гурав. Төгсөлтийн шалгалт

  1. 1. Сургуулийн төгсөлтийн шалгалтыг “Глабол удирдагч дээд сургуулийн төгсөлтийн шалгалтын журам”-ыг баримтлан явуулна.
  2. 2.Оюутны алба энэ дүрмийн 2 дугаар хэмгийн “Төгсөгчдөд тавих шаардлага”-ын 1-3 дугаар заалтад заасан нөхцөлийн хангасан оюутны нэрсийг гаргаж, төгсөлтийн шалгалт эхлэхээс 1 сарын өмнө мэргэжлийн салбар, тэнхмээс Сургалтын албанд өгсөн байна.
  3. 3. Шалгалтанд орох оюутны нэрсийг захирлын тушаалаар баталгаажуулж, төгсөлтийн шалгалтын комисст хүргүүлсэн байна.
  4. 4.Төгсөлтийн шалгалтанд орох эрх авсан оюутан хүндэтгэн үзэх шалтгаанаар шалгалтаа өгч чадахгүй болсон нөхцөлд энэ тухай төгсөлтийн шалгалтын комисс протоколд тэмдэглэх ба түүнийг үндэслэн дараа жилийн шалгалтанд оруулах эрх үүснэ.Энэ эрх захирлын тушаал гарснаас хойш 2 жилийн хугацаанд хүчинтэй байна.Энэ хугацаа өнгөрвөл 80-аас доош онооны үнэлгээтэй хичээлүүдийн дүнг хүчингүйд тооцох ба 5 жил өнгөрвөл бүх хичээлүүдийн дүнг хүчингүйд тоцно.
  5. 5.Дипломын тэргээр төгсөгч нь төгссөнөөсөө хойш 5 жилийн дотор тухайн мэргэжлээрээ элсэлтийн шалгалтгүй үргэлжүүлэн суралцаж багц цагаа гүйцээн судалж “Бакалаврын зэрэг нөхөн олгох журам”-ын дагуу бакалаврын зэрэг авч болно.

Дөрөв.Төгсөлтийн баримт бичиг

  1. 1. Тухайн боловсролын зэргийн диплом нь төгсөлтийн шалгалтын комиссын дарга, сургуулийн захирлын гарын үсэг,ГУДС-ийн тамгаар баталгаажих ба мэргэжлийн индекс, дугаар,
  2. 2.бүртгэлийн дугаартай байна.
  3. 3.Тухайн боловсролын зэргийн диплом нь хавсралттай байх ба хавсралтанд оюутны суралцах хугацаанд судалсан хичээлүүд, тэдгээрийн багц цаг, сурлагын амжилт, голч дүн ба оноог бичихээс гадна тухайн үеийн дүрэм, журамп нийцүүлэн бусад бичилтийг хийж болно.Хавсралтыг сургуулийн Сургалтын албаны даргын гарын үсэг, тамга /тэмдэг/-ээр баталгаажуулна.
  4. 4.Төгсөлтийн баримт бичгийг үрэгдүүлсэн тохиолдолд архивын материалыг үндэслэн нөхөн диплом олгох бөгөөд энэ нь тусгай журмаар зохицуулагдана.
  5. 5.Сургалтын төрийн сангийн Сургалтын төлбөрийн хөнгөлөлттэй зээлээр суралцсан оюутны дипломыг СТС-тай байгуулсан гэрээний дагуу Сургалтын төрийн санд хүлээлгэн өгнө.

Тав. Төгсөлтийн мэдээ гаргах. баримт бичгийг хадгалах

  1. 1.Төгсөгчдийн мэдээг зохих журмын дагуу тухайн жилийн 7-р сарын 25-ны дотор гаргаж Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв 6айгууллагад явуулна.
  2. 2.Дараах материалуудаар архив үүсгэн хадгална.
    1. Диплом. хавсралтын хуулбар.
    2. Төгсөлтийн шалгалтын болон төгсөлтийн ажил хамгаалуулах ГУДС-ийн захирлын тушаалын хуулбар
    3. Бакалаврын диплом, энгэрийн тэмдэг гардуулах тухай ГУДС-ийн захирлын тушаалын хуулбар
    4. БШУЯ-наас Дипломын улсын дугаар олгосон албан бичгийн хуулбар
    5. БШУЯ-нд өгсөн мэдээний хуулбар

Зургаа. Төгсөлтийн ёслол

  1. 1.Төгсөгсдөд ГУДС-ийн төгссөн тухай дидломыг ёслолын байдалд хүндэтгэлтэйгээр гардуулна.
  2. 2.Төгсөлтийн арга хэмжээг төгсөгчид, найд нөхөд, эцэг эхийн төлөөлөгчдийг оролцуулан “Эрдмийн баяр” болгон тэмдэглэнэ.