ГЛОБАЛ УДИРДАГЧ дээд сургуулийн ОЮУТНЫ КРЕДИТ ҮНЭЛГЭЭНИЙ ЖУРАМ

Глобал Удирдагч Дээд сургуулийн захирлын 2013 оны дугаар сарын ны өдрийн дугаар тушаалын хавсралт

ГЛОБАЛ УДИРДАГЧ ДЭЭД СУРГУУЛИЙН ОЮУТНЫ КРЕДИТ ҮНЭЛГЭЭНИЙ ЖУРАМ

Нэг. Нийтлэг үндэслэл

  1. 1.1. Оюутны мэдлэг чадварыг үнэлэх журмын зорилго нь оюутан бүрийг сургалтын үйл ажиллаганд явцын турш тогтмол жигд оролцуулж, мэдлэг чадвар эзэмшүүлэхэд болон багш, оюутныг сургах, сурах үйл ажиллагааг бодитой үнэлэхэд оршино
  2. 1.2.Кредит нь бакалаврын боловсрол эзэмшүүлэх үйл ажиллагаа, төлөвлөлт, зохион байгуулалтын үндэс болдог тул энэхүү боловсролын агуулгын багтаамжийг жиших нэгжийг кредит гэнэ.
  3. 1.3.Кредит цагийн үндсэн нэгж нь тухайн улирлын туршид нэг 7 хоногт танхимд нэг цагаар орох лекцийн агуулга, түүнийг багшийн удирдлагын дор бүрэн эзэмшихэд зориулагдсан семинар, бие даасан ажил, лабораторийн болон дадлагын хичээлүүдийг агуулсан үйл ажиллагааны нийлбэр цогц юм. Тухайлбал: нэг кредит цаг нь хичээлүүдийн хэлбэрээр авч үзвэл танхимд 1 цаг лекцэнд суух, түүний агуулгыг баттай эзэмшихийн тулд сургуулийн анги танхим, номын санд 2 цаг сууж бие дааж ажиллах, 2 цаг семинарын хичээлд оролцох, 1 цаг бие дааж ажиллах, эсвэл 3 цаг лаборатори дадлагын ажил хийх гэсэн ойлголт юм.
  4. 1.4.Мэргэжлийн тодорхойлолт, сургалтын төлөвлөгөөний цагийн багтаамж, ижил мэргэжлийн сургуулиудын жишигт нийцүүлэн улиралд 16 долоо хоног, 7 хоногт танхимд 36 цагаас ихгүй цагийн хичээлтэй байхаар бодож сургалтыг зохион байгуулна.
  5. 1.5.Оюутан мэргэжлийн боловсролын ямар агуулгыг эзэмшихээр сонгосноос хамаарч тухайн мэргэжлийг эзэмшихэд заавал судлах ерөнхий суурь мэргэжлийн суурь, мэргэшүүлэх хичээлүүдээр кредит цуглуулна.
  6. 1.6.Оюутан хичээлд сууж, идэвхтэй оролцон шалгалт өгч, бие дааж ажиллах даалгавруудыг гүйцэтгэж үнэлгээ авсан нөхцөлд тэр хичээлийн кредитийг авсанд тооцоно.

ХОЁР.ОЮУТНЫ МЭДЛЭГ ЧАДВАРЫГ ҮНЭЛЭХ

  1. 2.1. Сургалтын төлөвлөгөөний дагуу судалсан хичээлээр оюутнуудын мэдлэгийн түвшинд хичээлийн жилийн улирал тутамд чанарын үнэлгээ өгнө.
  2. 2.2.Оюутны мэдлэг эзэмшилтийг 100 хүртэл баллын оноогоор дүгнэж, үсгэн үнэлгээнд шилжүүлэн, түүнд харгалзах голч дүн үнэлгээгээр дүгнэнэ.
Оноо Үсгэн үнэлгээ Голч дүн
90-100 A 4.0
80-89 B 3
70-79 C 2
60-69 D 1
0-59 F 0
  1. 2.3. Сургалтын алба, тэнхим оюутнуудаас улирлын эцэст мэргэжлийн суурь, сонгон мэргэшүүлэх хичээлээр батлах шалгалт авч, 30 баллаар дүгнэнэ.Оюутан нэг улиралд 4-өөс дээшгүй батлах шалгалт өгнө.Батлах шалгалттай хичээлийн явцыг 70 баллаар дүгнэнэ. Үүнд:
  2. *Бие даалтаар гүйцэтгэсэн ажлын дүн 35 балл
  3. *Явцын тест болон хяналтын ажлын дүн 20 балл
  4. *Хичээлийн ирц 10 балл
  5. *Оюутны идэвхи оролцоо 5 балл байна.
  6. Тухайн хичээлээр өгсөн шалгалтын дүнг гаргахдаа явцын болон батлах шалгалтын нийлбэр дүнгээр гаргана.
  1. 2.4.Батлах шалгалтгүй бусад хичээлийн дүнг явцын үнэлгээгээр гаргаж 100 баллаар дүгнэнэ. Үүнд:
  2. *Бие даалт 50 балл
  3. *Явцын тест болон хяналтын ажлын дүн 30 балл
  4. *Хичээлийн ирц 10 балл
  5. *Оюутны идэвхи оролцоо 10 балл байна.
  6. Багш нь тухайн оюутны улирлын явцын үнэлгээг гаргахдаа түүний дадлага, семинар, лабораторийн ажилд оролцсон байдал, бие дааж хийж гүйцэтгэсэн б ажлын үзүүлэлт, оюутны мэдлэг чадварын түвшин, тэнхим, сургалтын алба, сургуулийн захиргаанаас зохион байгуулсан мэдлэг чадварын түвшин тогтоох хяналтын ажлуудын дүн зэргийг нэгтгэн дүгнэнэ.
  1. 2.5. Батлах шалгалттай хичээлийн улирлын явцын үнэлгээ 42 балл хүрэхгүй бол батлах шалгалтанд оруулахгүй.Оюутан явцад гүйцэтгэх ёстой бие даалтын ажлаа нөхөн хийж, хичээл заагч багшдаа тооцуулан тухайн улирлын эцэст сургалтын албанаас тогтоосон хугацаанд улирлын батлах шалгалт нөхөн өгнө. Батлах шалгалтгүй аливаа хичээлийн явцын үнэлгээ 60 балл хүрээгүй бол хангалтгүй дүн авсанд тооцох бөгөөд оюутан сургалтын албанаас тогтоосон хугацаанд тухайн хичээлээр зохих бэлтгэл ханган сургалтын албаны зөвшөөрлөөр явцын дүнгээ дахин нэг удаа тооцуулаж болно.
  2. 2.6.Дараах тохиолдолд сурлагаар тэнцээгүйд тооцож сургуулиас хасах шийдвэр гаргана. Үүнд:
    1. 1 хичээлд 3 удаа унасан
    2. 2 хичээлээр сул дүнтэй шалгагдсан оюутан дахин шалгалтанд аль нэгээр хангалтгүй дүн авсан
    3. Улирлдын явцын дүн тооцоогүй хичээл 3 ба дүүнээс дээш байвал, мөн улирлын дүнгээр 3 ба түүнээс дээш хичээлээр 60 баллаас доош үнэлгээтэй гарсан
  3. 2.7. Оюутны улирлын болон суралцсан хугацааны агуулгыг эзэмшсэн чанарын түвшинг голч (ГД)-ээр тогтооно.
  4. 2.8. Үнэлгээний голч дүн нь хичээлүүдээр авсан дүнг кредитээр нь үржүүлж нийлбэрийг нийт кредит цагт хуваасан дүн болно.Үнэлгээний голч дүнг тайлбарт заасан аргачлалаар тооцно.
  5. 2.9. Оюутны улирлын чанарын үнэлгээг тухайн улиралд судалсан нийт хичээлийн голч дүнгээр тооцно.
  6. 2.10.Суралцсан хугацааны чанарын үнэлгээг судалсан бүх хичээлийн голч дүнгээр тогтооно.
  7. 2.11.Оюутны мэдлэгийг үнэлэх ажлыг хичээл заасан багш буюу сургалтын албанаас томилсон багш гүйцэтгэж, үнэлгээний хуудсанд тухайн хичээлээр судалсан кредит цаг ба баллыг харгалзах үсгэн дүнгийн хамт бичиж гарын үсэг зурна.Үнэлгээний хуудсыг шалгалт авсан өдөрт нь багтаан сургалтын албанд өгнө.
  8. 2.12. Үнэлгээний хуудсанд нэр нь ороогүй оюутныг шалгалтанд оруулахгүй.
  9. 2.13.Аливаа хичээлийн улирлын үнэлгээгээр хангалтгүй дүн үзүүлсэн оюутан сургалтын албаны зөвшөөрлийн дагуу дахин нэг удаа батлах шалгалт өгч болно.
  10. 2.14. (*) –той хичээлээр батлах шалгалтын дүнгээ ахиулах хүсэлт гаргасан оюутанд тухайн улирлын эцэст дахин нэг удаа төлбөртэй шалгалт өгөх зөвшөөрөлийг сургалтын албанаас олгоно..
  11. 2.15.Хүндэтгэх шалгаанаар шалгалтаа хугацаанд нь өгөх боломжгүй болсон оюутан шалгалт хойшлуулах зөвшөөрлийг тухайн шалгалт эхлэхээс өмнө сургалтын албанаас авч тогтоосон хугацаанд нөхөн шалгалтыг нэмэлт төлбөргүй өгнө.
  12. 2.16.Хүндэтгэх бус шалтгаанаар батлах шалгалтанд ороогүй оюутныг шалгалтанлд хангалтгүй дүн авсанд тооцно.
  13. 2.17.Дахин ба нөхөн өгөх шалгалтыг тухайн улирлын шалгалт дууссаны дараа сургалтын албанаас тогтоосон хугацаанд тогтоосон төлбөртэйгөөр өгч тооцоо дуусгасан байвал зохино.
  14. 2.18.Аль нэг хичээлийн явцын ба батлах шалгалтыг хоёр дахь удаагаа өгч хангалтгүй дүн авсан бол тухайн хичээлийн ноогдох кредитийн төлбөрийг төлж нөхөн суралцсаны дараа явцын дүнгээ дахин тооцуулж батлах шалгалт өгнө.Энэ шалгалтанд хангалтгүй дүн авбал сурлагаар тэнцээгүйд тооцож сургуулиас хасах шийдвэр гаргана.
  15. 2.19. Хоорондоо агуулгаараа залгамж холбоотой хичээлүүдийг нөхөн суралцахад өмнөх түвшингийн хичээлийн кредитийг тооцуулаагүй тохиолдолд дараагийн түвшингийн сургалтанд хамруулахгүй болно.
  16. 2.20. Дахин шалгалтыг сургалтын албанаас томилссон мэргэжлийн комисс бичгээр авна. Мэргэжлийн комиссын дарга нь тухайн оюутны бичгийн ажил ба комиссын үнэлгээг тэр өдөрт нь сургалтын албанд өгнө.
  17. 2.21.Тухайн хичээлийн кредитийн агуулгыг урьдчилан эзэмшсэн оюутан өөрийн хүсэлтээр тодорхой хичээлээр кредит шууд тооцох шалгалт өгч болно. Энэхүү шалгалтыг оюутан 80-аас дээш баллын амжилттай өгсөн тохиолдолд тухайн хичээлийн кредитийг оюутанд олгоно. Кредит шууд тооцох шалгалтыг улирлын эхний 15 хоногт багтаан сургалтын албанаас томилсон мэргэжлийн комисс авна.Аливаа хичээлийн кредитийг шууд тооцуулах оюутан хүсэлтээ улирлын эхний 7 хоногт багтаан сургалтын албанд бичгээр гаргаж шийдвэрлүүлнэ.
  18. 2.22.ГУДС-ийн бакалвар зэргийг дараах шаардлага хангасан төгсөгчид олгоно.Үүнд:
    1. Сургалтын төлөвлөгөөний дагуу 4 жилд 120,6 жилд 180-аас доошгүй кредит цуглуулсан байна.
    2. Төгсөлтийн ажил болон төгсөлтийн шалгалтууд нь С ба түүнээс дээш дүнтэй байна.
    3. Суралцсан хугацааны нийт кредитийн чанарын үнэлгээ буюу голч дүн нь 2,0 ба түүнээс дээш онооны үзүүлэлттэй байна.
    4. Сургалтын төлөвлөгөөнд заагдсан мэргэжлийн 3 гол хичээлээр С ба түүнээс дээш үзүүлэлттэй байна.
  19. 2.23.ГУДС-ийн дипломын зэргийг бакалаврын зэргийн шаардлагыг бүрэн хангаагүй боловч сургалтын төлөвлөгөөний дагуу 120-180 кредит цуглуулж төгсөлтийн шалгалтанд 60-аас дээш балл авсан, суралцсан хугацааны нийт кредитийн чанарын үнэлгээ нь 1,7 ба түүнээс дээш онооны голч дүнтэй төгсөгчид олгоно.
  20. 2.24.Төгсөлтийн ажил, төгсөлтийн бүх шалгалтанд А үнэлгээ авсан, суралцсан хугацааны нийт кредитийн чанарын үнэлгээ 3,8 ба түүнээс дээш голч дүнтэй, аливаа хичээлээр В-ээс доош дүнгүй, дахин шалгалт өгч байгаагүй төгсөгчид онцгойлох диплом олгоно.
  21. 2.25.ГУДС-ийн дипломын зэрэгтэй дүүргэсэн төгсөгч боловсролын бакалаврын зэрэг авах зорилгоор төгссөнөөс хойших 2 жилийн дотор саналаа гарган бакалаврын зэрэг нөхөн олгох журмын дагуу нэмэлт сургалтанд хамрагдан шалгалтаа өгч болно.
  22. 2.26. Түвшин тогтоох, кредит шууд тооцох бакалварын зэрэг нөхөн олгох явцыг шалгалтыг сургалтын албанаас томилсон мэргэжлийн комисс тогтоосон хугацаанд авна.
  23. 2.27.Сургуулийн захиргаанаас тогтоосон хугацаанд сургалтын төлбөрөө төлөөгүй оюутны улирлын явцын дүнг гаргахгүй ба түүнийг батлах шалгалтанд оруулахгүй бөгөөд хүндэтгэх бус шалтгаанаар шалгалт өгөөгүйд тооцно.

ГУРАВ.ШАЛГАЛТ

  1. 3.1. Улирлын батлах шалгалтын үндсэн хэлбэр нь иж бүрэн тест байна.Иж бүрэн тест нь 3 хэсгээх бүрдэнэ. Үүнд:
    1. Эгэл ойлголтууд 20%
    2. Үндсэн хэсэг 50%
    3. Асуудал шийдвэрлэх 30%
  2. 3.2.Эгэл ойлголтууд: Тухайн хичээлээр оюутны заавал мэдвэл зохих ерөнхий ойлголт, тодорхойлолтуудыг шалгасан асуултууд байх бөгөөд зөв хариултанд 1 оноо, буруу хариултанд 0 оноо тавигдана.
  3. 3.3.Үндсэн хэсэг:Оюутанд энэ хэсгийн асуултанд бичиж, бодож эцсийн зөв хариултыг тодорхойлно.Энэ хэсгийн хувьд зөв хариултанд 2-3 оноо /хичээлийн онцлогоос хамаарна/, буруу хариулсан асуулт бүрд "-1" оноо,асуултанд огт хариулаагүй бол 0 оноо тус тус тавигдана.
  4. 3.4.Асуудал шийдвэрлэх хэсэг: Энэ хэсэгт оюутан өөрийн тухайн хичээлээр олж авсан мэдлэг дээр тулгуурлан тодорхой асуудлыг бие даан шийдвэрлэх бөгөөд материалыг шалгалиын комисс засаж, оноог тавина. Жич: Мэргэшүүлэх зарим хичээлийн хувьд энэ хэсгийг шалгалтын комисс оюутантай ярилцах хэлбэрээр шалгаж болно.

ДӨРӨВ. КРЕДИТ ЦАГ БА СУРГАЛТЫН ТӨЛБӨР

  1. 4.1. Кредит цагийг оюутны сургалтын төлбөрийн нэгж болгон хэрэглэнэ. Оюутан сургалтын төлбөрийг гэрээнд заасан хугацаанд сургуульд тушаана. Үүнд: сургуулийн удирдах зөвлөлийн шийдвэрээр 1 кредитийн хэмжээг тогтооно. Жишээ нь: 1 кредит цагийг 55,500 төгрөгөөр тооцвол тэр оюутан улиралд 16 кредит цагийн хичээл сонгосон бол 15х55,500 гээд 832,500 төгрөгийг 1 улирлын төлбөрт тушаана. Жилд 30 кредит цагийн хичээл сонговол 30х55,500 гээд 1,665,000 төгрөг тушаах гэх мэт Журмын тайлбар:
    1. 2.8 дугаар зүйлийн тайлбар:
    2. Голч дүнг дараах томъёогоор бодно.
    3. ГД =Ki di/Ki Ki- тухайн улиралд үзэх i хичээлийн кредит цагийн хэмжээ, d-нь тухайн улиралд үзэх i хичээлээр авсан дүн /балл/
    4. 2.15,2.16 дугаар зүйлийнг тайлбар:
    5. Өвчилсөн буюу өвчтөн асарсан аливаа гамшигт хөл хоригдсон, сургуулийн захиргааны шийдвэрээр чөлөөтэй байсныг хүндэтгэх шалтгаан гэж үзнэ. 2.17,2.18 дугаар зүйлийн тайлбар:
    6. Дахин буюу нөхөн өгөх шалгалтын төлбөр 5000 төгрөг, төгсөлтийн шалгалтын төлбөр 60000 төгрөг, түвшин тогтоох шалгалтын төлбөр 20000 төгрөг байна.Кредитийг шууд тооцуулах болон бакалаврын зэрэг нөхөн олгох шалгалтыг бие дааж өгөхөд тухайн хичээлийн кредитийн үнийн дүнгийн 50%-иар бодож нэмэлт төлбөр төлнө.
    7. Оюутан дахин ба нөхөн өгсөн шалгалтын төлбөрийн 30 хувийг, мөн кредит нөхөн суралцсан төлбөрийн 15%-ийг тухайн шалгалт авсан багш,комиссын гишүүдэд буюу кредит нөхүүлсэн багшид олгоно.