МАГИСТРЫН 1+1 ХӨТӨЛБӨР


МАГИСТРЫН 1+1 ХӨТӨЛБӨРИЙН ТАНИЛЦУУЛГА

Гадаадад тэтгэлэгтэй суралцах 1+1 хөтөлбөр нь Глобал Удирдагч дээд сургуулийн магистрын оюутнуудад зориулагдсан хөтөлбөр юм. Оюутан эхний нэг жилд суралцах хугацаандаа 20 кредит хичээл үзэж, англи хэлний академик шалгалтууд болох TOEFL, IELTS-д бэлдэж оноогоо авах ёстой бөгөөд 2 дахь жилээс Тайвань, Өмнөд Солонгос, Америкийн Нэгдсэн улсын шилдэг их, дээд сургуулиуд руу шилжин суралцаж, үлдсэн 20 кредит хичээл үзэж төгсөнө. Бакалаврын дүнгийн голч, хэлний онооноос шалтгаалан сургалтын төлбөрийн 50-100 хувийн тэтгэлэг, сар болгон стипенд авч суралцах боломжтой. Төгсөхдөө Глобал Удирдагч дээд сургууль болон гадаадын сургуулийн хос дипломтой төгсөнө.

Глобал Удирдагч дээд сургууль нь Бизнесийн удирдлагын чиглэлээр оюутан бэлдэнэ. Тиймээс энэ мэргэжлээр хамтын ажиллагаатай Тайваний 60 гаруй, Америкийн Нэгдсэн улсын 100-аад, Өмнөд Солонгосын 2 сургуульд 1+1 хөтөлбөрөөр суралцах боломжтой. Мөн АНУ-ын I Global, Тайваний Азийн их сургуулиудтай хамтран Эрүүл мэндийн удирдлагын 1+1, Тайваний Нанхуа их сургууль-тай хамтран Төрийн удирдлага, Боловсролын удирдлагын 1+1, Солонгосын Инха их сургууль-тай хамтран Ложистик менежментийн 1+1 хөтөлбөр хэрэгжүүлж байгаа. Эдгээр хөтөлбөрүүдэд хамрагдахын тулд оюутан нэг жилийн хугацаанд Глобал Удирдагч дээд сургуульд менежментийн суурь хичээлүүдийг үзэх бөгөөд 2 дахь жилээс гадны сургууль руу дээрх хөтөлбөрүүдийн аль нэгээс сонгож, үзсэн кредитүүдээ дүйцүүлж, тухайн сургуулийн дипломтой төгсөнө.

Тавигдах үндсэн шаардлага:
  • IELTS 6.0, TOEFL 70 болон түүнээс дээш
  • Дүнгийн голч 3 болон түүнээс дээш
  • Бакалаврын голч 3.0 болон түүнээс дээш байх

1+1 хөтөлбөрөөр хамтран ажиллаж буй сургуулиуд:


  • Минг Чуан их сургууль (Бизнесийн удирдлага)
  • Провиденс их сургууль (Бизнесийн удирдлага)
  • Нанхуа их сургууль (Бизнесийн удирдлага, Боловсролын удирдлага, Төрийн Удирдлага)
  • Үндэсний Донг Хуа их сургууль (Бизнесийн удирдлага)
  • Азийн их сургууль (Бизнесийн удирдлага, Эрүүл мэндийн удирдлага)
  • Мей Хо их сургууль (Бизнесийн удирдлага)
  • Чанхуагийн боловсролын сургууль (Боловсролын удирдлага)
  • Өмнөд Тайваний Шинжлэх Ухаан, Технологийн их сургууль (Олон улсын бизнес, санхүү)
  • Гаошуны Үндэсний их сургууль (Бизнесийн удирдлага)
Өмнөд Солонгос:
  • Солбридж Олон Улсын Бизнесийн сургууль (Бизнесийн удирдлага)
  • Инха их сургууль (Бизнесийн удирдлага, Ложистик менежмент)
Америкийн Нэгдсэн Улс:
  • Ай Глобал их сургууль (Бизнесийн удирдлага, Эрүүл мэндийн удирдлага)
  • Айво Веслиан их сургууль (Бизнесийн удирдлага)
  • Төв Вашингтоны их сургууль (Бизнесийн удирдлага)
  • Аппер Айво их сургууль (Бизнесийн удирдлага)
Австрали:
  • Өмнөд Кюнсландийн их сургууль (Бизнесийн удирдлага)
2017-2018 хичээлийн жилд 1+1 хөтөлбөрийн хэрэгжилт (Явсан хүүхдийн тоо, мэргэжил)
Азийн их сургууль Нанхуа Айво Веслиан
1+1 2-Бизнесийн удирдлага 6-Бизнесийн удирдлага 2-Бизнесийн удирдлага