ОЮУТАН БҮРИЙН ЭЗЭМШИХ ТОП 10 ЧАДВАР


1. ДЭЛХИЙН ХЭМЖЭЭНД СЭТГЭХ УР ЧАДВАР (GLOBAL INTELLIGENCE)


Оюутан бүр Aнгли хэлийг өндөр түвшинд эзэмшиж 2+2, 1+1, оюутан солилцооны хөтөлбөрүүдээр дамжуулан өндөр хөгжилтэй оронд суралцан дэлхийн аль ч оронд суралцаж ажиллаж амжилт гаргахад шаардлагатай ур чадваруудыг эзэмшинэ.

2. МАНЛАЙЛАХ ЧАДВАР (LEADERSHIP)


Харвардын их сургуулийн жинхэнэ манлайлалын хөтөлбөрөөр дамжуулан оюутан бүр өөрийн зорилгоо тодорхойлж, өөрийгөө илүү таних, давуу сул талуудаа мэдэх, засах, манлайлалын хөгжлийн багуудад хуваагдаж, багаар ажиллах чадвараа хөгжүүлэх зэрэг ур чадваруудыг эзэмшснээр өрсөлдөх чадвар бүхий удирдагчид болж төгсөнө.

3. ОНОЛ-ПРАКТИКЫГ ХОСЛУУЛАХ УР ЧАДВАР (LEADRNING PRACTICE)


Кэйс сургалтын аргачлалаар хичээлүүдээ явуулснаар оюутан бодит кэйс дээр анализ хийж, эрсдлийг тооцож оновчтой шийдвэр гаргах, өөрчлөлтөнд илүү зохицох чадвартай болно.

4. БҮТЭЭЛЧ УР ЧАДВАР (ENTREPRENEURSHIP & INNOVATION)


Оюутан бүр сурч байгаа мэргэжлээр бүтээлч санаачлага гарган бизнесийн гараагаа эхлүүлэх төсөлтэй болно.

5. ХАРИЛЦААНЫ УР ЧАДВАР (COMMUNICATION SKILLS)


Суралцагч үр дүнтэй сонсох, үр ашигтай унших, гайхамшигтай ярих чадварыг эзэмшинэ

6. ҮНЭТ ЗҮЙЛ, ЁС ЗҮЙГ ЭРХЭМЛЭХ ЧАДВАР (VALUES & ETHICS)


Зан суртахууны боловсрол хөтөлбөрөөр дамжуулан ёс суртахуунтай, хариуцлага, гүйцэтгэл сайтай, өөртөө итгэлтэй болж төлөвшинө.

7. ДАСАН ЗОХИЦОХ УР ЧАДВАР (ADAPTABILITY)


Aливаа өөрчлөлт, сорилтонд дасан зохицож, түүнийг даван туулах ур чадвар эзэмшинэ.

8. ШҮҮМЖЛЭЛТЭЙ СЭТГЭХ УР ЧАДВАР (ADAPTABILITY)


Аливаа асуудал, мэдээлэлд дүн шинжилгээ хийж, олон талаас нь харж, өөрийн бодол дүгнэлттэй байх ур чадвар эзэмшинэ.

9. ТЕХНОЛОГИЙН ЧАДВАР (TECHNOLOGY LITERACY)


Оюутан бүр мэдээллийн тåхнологийг бүрэн эзэмшиж, итгэл төгс ажилладаг ур чадвартай болно.

10. НАСАН ТУРШДАА СУРАЛЦАХ УР ЧАДВАР (LIFELONG LEARNING)


Оюутан өөрөө бие дааж суралцах чадварт суралцаж сурах үйл явцыг насан туршдаа дадал болгож хөгжүүлснээр төгсөлтийн дараа ч шинэ чадвар, мэдлэг, мэдээллүүдээр өөрийгөө хөгжүүлж өөрийн өрсөлдөх чадварыг тогтвортой хадгалах чадвартай болно.