ГЛОБАЛ УДИРДАГЧ дээд сургуулийн САНХҮҮГИЙН МЕНЕЖМЕНТ

“САНХҮҮГИЙН МЕНЕЖМЕНТ”-ийн мэргэжлээр бизнесийн удирдлагын бакалаврын хөтөлбөр

“Санхүүгийн менежмент”-аар мэргэшсэн Бизнесийн удирдлагын бакалаврын зэрэг олгох хөтөлбөр нь улиралд 16 долоо хоног, 8 улирал бүхий 4 жилийн сургалтын хөтөлбөр юм.

“Санхүүгийн менежмент”-аар мэргэшсэн мэргэжлийн хөтөлбөрийн агуулга нь:

  1. Ерөнхий суурь
  2. Мэргэжлийн суурь
  3. Мэргэших хэсгээс бүрдэнэ.

Суралцагчид ерөнхий суурь хэсгээр дээд боловсрол олгоход зайлшгүй шаардагдах шинжлэх ухааны үндсийг эзэмшүүлэх 37 кредит цаг, мэргэжлийн суурь хэсгээр “Санхүүгийн менежмент”-ээр мэргэжил эзэмшихэд зайлшгүй шаардлагатай онол, аргазүйн мэдлэг эзэмшүүлэх 45 кредит цаг, мэргэших хэсгээр тухайн мэргэжлээр мэдлэг, чадвар, дадал эзэмшүүлэх 34 кредит цаг, практик дадлага 6 кредит цаг нийт 122 кредит цагийн хичээлийг судлах болно

Мэргэжилтний тодорхойлолт

Санхүүгийн менежментийн бакалаврын зэргийн боловсрол эзэмшсэн мэргэжилтэн нь санхүүгийн удирдлагыг хэрэгжүүлэх, төсөв төлөвлөгөө зохиох, тайлан тэнцэлд шинжилгээ хийж санал, дүгнэлт боловсруулах, санхүүгийн хяналт, шалгалт хийх чиглэлээр төр, бизнесийн салбарт ажиллах ба дээрх чиглэлээр эрдэм шинжилгээ, сургалт, судалгааны чиглэлээр ажиллахад шаардлагатай мэдлэг чадвар, хандлага эзэмшсэн мэргэжилтэн байна.

Мэргэжилтний эзэмшвэл зохих мэдлэг

  1. Хүмүүнлэг, нийгмийн ухаан, гадаад хэл, математик, компьютерийн суурь мэдлэг
  2. Санхүүгийн үндсэн мэдлэг болон нягтлан бодох бүртгэл, менежмент, эдийн засгийн онолын холбогдох суурь мэдлэг
  3. Санхүүгийн менежментийн үндэс, бүртгэлийн бодлого зохицуулалт, мэдээлэл боловсруулах технологи ажиллагаа
  4. Санхүү, санхүүгийн систем, санхүүгийн зах зээл, аж ахуйн нэгжийн нягтлан бодох бүртгэл болон банк санхүүгийн байгууллагын нягтлан бодох бүртгэл, санхүүгийн удирдлага, санхүүгийн мэдээллийн систем, санхүүгийн шийдвэр гаргалт, санхүүгийн шинжилгээ төлөвлөлт, хөрөнгө оруулалт, даатгал, санхүүгийн мэргэжлийн талаар онол аргазүйн мэдлэг
  5. Эдийн засгийн онол, бизнесийн удирдлага, зохион байгуулалт, төлөвлөлт, бизнесийн эрх зүй, маркетинг, санхүү, зээл, мөнгөний онол, тоон болон статистик шинжилгээний аргууд
  6. Мэдээлэл зүйн үндэс, мэдээллийн бааз ба систем, бүртгэлийн мэдээллийг компьютерээр боловсруулах
  7. Санхүүгийн менежментийн олон улсын болон үндэсний стандарт, санхүүгийн тайлан бэлтгэх, гүйцэтгэлийг шинжлэх, арга зүй
  8. Аж ахуйн нэгжийн үйл ажиллагааны болон санхүүгийн удирдлага, оновчтой шийдэл, түүний үндэслэл
  9. Санхүүгийн тайлангийн аудитын арга зүй, олон улсын стандарт
  10. Санхүүгийн менежментийн ажилтны мэргэжлийн ёс зүй зэрэг мэдлэгүүдийг эзэмшсэн байна.

Мэргэжилтний эзэмшвэл зохих чадвар

  1. Бизнесийн болон санхүүгийн байгууллагын үйл ажиллагаа, гадаад орчинд шинжилгээ хийж дүгнэлт өгөх, түүний бодлого, технологийг байгууллагын онцлогт нийцүүлэн боловсруулж мөрдүүлэх
  2. Анхан шатны болон Санхүүгийн менежментийг хөтөлж санхүүгийн тайлан гаргах
  3. Байгууллагын үндэслэн хөрөнгө оруулалтын болон санхүүгийн шийдвэр гаргалт төлөвлөлт хийх, санхүүгийн тайлан, үйл ажиллагааны явц, үр дүнд шинжилгээ хийж өнөөгийн болон хэтийн төлөв байдлыг тодорхойлон санал, зөвлөмж боловсруулах
  4. Үнэт цаасны болон даатгал, банк санхүүгийн байгууллагын үйл ажиллагаатай холбоотой санхүүгийн аливаа шийдвэр гаргах, байгууллагын бэлэн мөнгөний удирдлага, санхүүгийн үйл ажиллагааны хяналтыг хэрэгжүүлэх
  5. Санхүү, удирдлага, татварын тайланг шалгаж хүлээн авах, тайлангийн үзүүлэлтүүдийн хэлбэлзлэлийн шалтгааныг шинжилж, дүнэлт өгөх

Мэргэжилтний эзэмшвэл зохих хандлага

  1. Үйлчлүүлэгч иргэд болон хамтран ажиллагсдаа нийгмийн гарал үүсэл, ёс заншил, арьс өнгө, нас, хүйсээр ялгаварлахгүй, нэр төрийг нь хүндэтгэж хандах Байгууллагын болон үйлчлүүлэгчийн нууцыг чанд хадгалж, өөрөө шийдвэр гаргах эрхийг хүндэтгэн хүлээн, зөвшөөрөх
  2. Санхүүгийн мэргэжилтний ёс зүйн хэм хэмжээ, үүрэг хариуцлагын дүрэм, журмыг ойлгож урамсарласан байна.

Бакалаврын хөтөлбөрт элсүүлэх нөхцөл

  1. Бүрэн дунд боловсрол эзэмшсэн
  2. Ерөнхий шалгалтын босго оноо:Математик 450, Англи хэл 450.