СУВИЛАХУЙН САЛБАР СУРГУУЛЬ


ЭРХЭМ ЗОРИЛГО

“Сувилахуйн ухааны бакалаврын боловсрол эзэмшигч нь түгээмэл болон зонхилон тохиолдох өвчин, эмгэгүүдийн эмчилгээ оношлогоо, урьдчилан сэргийлэх тусламж, үйлчилгээнд сувилахуйн чиглэлээр анхан шатны тусламж үзүүлэх чадвартай, эрүүл мэндийн боловсрол олгох, хүн амын эрүүл мэндийг дэмжих хамгаалах чиглэлээр сувилахуйн тусламж үйлчилгээг чанартай үзүүлэхэд шаардагдах сувилахуйн ухааны онолын мэдлэг, чадвар, хандлага эзэмшсэн мэргэжилтэн” бэлтгэхэд оршино.

БАГШЛАХ БҮРЭЛДЭХҮҮН

Сувилахуйн ухааны магистр 1 Удирдахуйн ухааны магистр 1 Сэтгэлзүйн ухааны магистр 1 Клиникийн профессор 1 Сувилагч мэргэжлийн тэргүүлэгч зэрэгтэй 11
Хэлбэр Хөтөлбөрүүд Суралцах хугацаа
Бакалавр Сувилахуй 4 жил
Шаталсан бакалавр Сувилахуй 1 Жил

"Хүн хаана байна тэнд сувилахуй оршино." - Ф.Найтингель

Эзэмшсэн байх мэдлэг

  • Сувилахуйн судлаачдын онолын үндсэн, дэд үзэл баритмлалтай танилцах
  • Асаргаа сувилгааны үндсэн зарчимын мэдлэг эзэмших
  • Сувилгааны үйл ажиллагааг хэрэгжүүлэх журмыг мэдэх
  • Сувилгааны түүх хөтлөлтийн ЭМС-ын тушаалтай танилцах
  • Үйлчүүлэгчдэд ЭМБО арга зүйг судлах
  • Асуудлыг илрүүлж, шийдвэрлэх аргачилалтай танилцах
  • NANDA –ийн сувилахуйн оноштой танилцах

Эзэмшсэн байх хандлага

  • Үйлчлүүлэгчийн биеийн байдлыг үнэлэх, амин үзүүлэлтийг үзэж тэмдэглэх
  • Тарилга хийхэд бэлтгэх, тарилга хийх стандартыг эзэмших
  • Сувилгааны үйл ажиллагааг хэрэгжүүлэх журмыг мэдэх
  • Асаргаа сувилгааны үндсэн зарчимыг хэрэгжүүлэх
  • Ариун материалтай харьцах ур чадвар эзэмших
  • Сувилгааны үйл ажиллагааг таван шатлалаар үзүүлэх
  • Сувилахуйн бичиг баримтыг хөтлөх чадвар
  • Сувилахуйн ерөнхий арга аргачлалыг эзэмших

СУВИЛАГЧ МЭРГЭЖЛИЙН ДАВУУ ТАЛ

  • Дэлхийн топ 10 мэргэжлийн нэг
  • Олон улсад нэн шаардлагатай, хэрэгцээтэй мэргэжлийн нэг
  • Эрүүл Мэндийн Салбарт ажлын байраар 100% хангагдах мэргэжлийн нэг