СУРГАЛТЫН АЛБАНЫ ЧИГ ҮҮРЭГ


СУРГАЛТЫН АЛБАНЫ ҮНДСЭН ЧИГ ҮҮРЭГ

  • Сургалтын технологи, сургалтын хөтөлбөр нэг бүрийн хэрэгжилтийг сургуулийн хэмжээнд бүхэлд нь, түүний дотор эн тэргүүнд сургалтын төлөвлөгөөний хэрэгжилтийг зохицуулан зохион байгуулна, үүнд:
  • Хөтөлбөрийн захирал, Профессорын багийн саналд үндэслэж тухайн хичээл орох үндсэн болон цагийн багшийг сонгоно;
    • цагийн багштай гэрээ байгуулж Гүйцэтгэх захирлаар батлуулна;
    • үндсэн багш нэг бүрийн болон цагийн багшийн ачааллыг Хөтөлбөрийн захирал, Профессорын багийн саналд үндэслэн хичээлийн жилээр төлөвлөж Гүйцэтгэх захирлаар батлуулна;
  • Сургалтын төлөвлөгөөнд үндэслэн хичээлийн хуваарь зохиож батлуулан мөрдүүлнэ;
  • хичээлийн мэдээ, шалгалтын мэдээг хичээлийн хуваарийн дагуу хичээл нэг бүрээр бичиж багш нэг бүрт өгч бөглүүлнэ;
  • Хөтөлбөрийн захирал /менежер/-н ажлын төлөвлөгөөг Сургуулийн төлөвлөгөө, Сургалтын хөтөлбөр, хичээлийн хуваарь болон бусад холбогдох баримт бичигтэй уялдуулан хянаж, Гүйцэтгэх захирлаар батлуулна
  • Профессорын багийн ажлын төлөвлөгөөг Сургууль, Хөтөлбөрийн захирал /менежер/-н төлөвлөгөө, сургалтын төлөвлөгөө, хичээлийн хуваарь болон бусад холбогдох баримт бичигтэй уялдуулан хянаж, Гүйцэтгэх захирлаар батлуулан хэрэгжилтэд хяналт тавина;
  • багшийн ажлын гүйцэтгэлийг Бүтцийн нэгж, ажилтны ажлын гүйцэтгэлийн үнэлгээний журмын дагуу Хөтөлбөрийн захирал /менежер/-н оролцоотойгоор хийж, үр дүнг Захиргааны зөвлөлөөр хэлэлцүүлэн Гүйцэтгэх захирлаар батлуулан хэрэгжилтэд хяналт тавина;
  • сургалтын технологи, сургалтын хөтөлбөр нэг бүрийн хэрэгжилтэд Дотоод чанарын баталгаажуулалтын журмын дагуу Хөтөлбөрийн захирал /менежер/-н хамт хяналт, шинжилгээ, үнэлгээ хийж, үр дүнд нь үндэслэн уг сургалтыг бүхэлд нь, сургалтын технологийг болон тухайн сургалтын хөтөлбөрийг боловсронгуй болгох талаар санал боловсруулж шийдвэрлүүлж байна;
  • багш нэг бүрийн хөгжлийн хөтөлбөрийг Профессорын багийн саналд тулгуурлан, Дотоод чанарын баталгаажуулалтын хороогоор хэлэлцүүлэн, Гүйцэтгэх захирлаар батлуулж, хэрэгжилтэд нь хяналт тавина;
  • суралцагчийн сурлагын амжилтын үнэлгээний мэдээллийн сан бүрдүүлж ажиллуулна;
  • суралцагч, төгсөгчийн дүнгийн тодорхойлолт гаргана;
  • Элсэж буй суралцагчийн цуглуулсан болон цуглуулах кредитийн зөрүүг тооцно;
  • сургалтын зохион байгуулалттай холбогдол бүхий бусад дүрэм журмын төслийг боловсруулах эрх бүхий зөвлөлөөр хэлэлцүүлж батлуулна;
  • сургалтын зохион байгуулалттай холбогдол бүхий аливаа асуудлыг Гүйцэтгэх захирлаас олгосон эрх хэмжээний хүрээнд зохицуулна.