ГУДС-ийн Захирал 2013 оны 12-р сарын 02-ний өдрийн 47 тоот тушаалын хоёрдугаар хавсралт

ГЛОБАЛ УДИРДАГЧ ДЭЭД СУРГУУЛИЙН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭ, СУДАЛГААНЫ ТӨВИЙН ЖУРАМ

Нэг. Ерөнхий зүйл
  1. 1.1 ГУДС-ийн дүрмийг үндэслэн тус их сургуульд Эрдэм шинжилгээ, сургалт, судалгаа, туршилтын төв байгуулж ажиллуулах, түүний үйл ажиллагааны үндсэн зарчмыг тодорхойлох, түүнтэй холбогдон үүсэх харилцааг зохицуулахад энэхүү журмыг мөрдөнө.
  2. 1.2 Эдийн засаг, эрүүл мэндийн салбарт чиглэсэн эрдэм шинжилгээ, судалгааны ажлын үр дүнг үйлдвэрлэлд нэвтрүүлэх, гадаад дотоодын их дээд сургууль үйлдвэрлэлийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, шинэ технологи дамжуулах зорилготой тодорхой чиглэлийн эрдэм шинжилгээ, сургалт, судалгааны төв (цаашид төв гэнэ)-ийг ГУДС-ийн Бизнесийн удирдлага, Анагаах ухааны тэнхимүүдийг түшиглэн байгуулж ажиллуулна.
  3. 1.3Төв нь улсын болон хувийн байгууллагын захиалгат төсөл, гэрээт ажил болон гадаадтай хамтарсан эрдэм шинжилгээний төсөл, судалгааны гэрээт ажил гүйцэтгэх нэгж байна.
Хоёр. Төв байгуулах
  1. 2.1ГУДС-ийн захиргаа, нэгж байгууллагууд болон багш, судлаачдын (цаашид үүсгэн байгуулагч гэх) санаачилгаар Бизнесийн удирдлага, Анагаах ухааны тэнхимүүдийг түшиглэн төв байгуулж ажиллуулна.
  2. 2.2 Үүсгэн байгуулагч төв байгуулах үндэслэл, санал, хүсэлтээ холбогдох тэнхимүүд, Эрдмийн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж дэмжсэн шийдвэр, энэхүү нийтлэг журамд нийцүүлэн боловсруулсан төвийн дүрмийн төслийн хамт дээд сургуулийн захиралд ирүүлэх ба төв байгуулах асуудлыг ГУДС-ийн захирлын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн шийдвэрлэнэ.
  3. 2.3Төвийн үйл ажиллагааны дүрмийг захирлын зөвлөлийн хурлаар хэлэлцэн баталж, захирлын тушаалаар баталгаажуулах бөгөөд шинээр байгуулагдсан төвд ГУДС-ийн Эрдэм шинжилгээний нэгж байгууллагын бүртгэлийн гэрчилгээг 2 жилийн хугацаатайгаар олгоно.
  4. 2.4Төвийн гэрчилгээ дээр төвийн нэр, хаяг, эрхлэх үйл ажиллагааны чиглэл, үүсгэн байгуулсан шийдвэр, огноо, хүчинтэй хугацааг тэмдэглэж дээд сургуулийн захирлын гарын үсэг зурж баталгаажуулах бөгөөд гэрчилгээний хугацаа дууссан тохиолдолд сургуулийн захирал гэрчилгээний хүчинтэй хугацааг 2 жилээр сунгаж гарын үсэг зурна.
Гурав. Төвийн удирдлага, зохион байгуулалт
  1. 3.1Төвийн даргыгГУДС-ийн УЗ-ийн дарга, сургуулийн захиралтай зөвшилцөн 2 жилийн хугацаатайгаар томилох ба дахин 2 жилийн хугацаатайгаар үргэлжлүүлэн ажиллуулж болно.
  2. 3.2Төвийн дарга нь тэнхимийн эрхлэгч, Эрдмийн зөвлөлийн гишүүн байх бөгөөд төвийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдаж, дээд сургуулийн дүрэмд заасан холбогдох үндсэн чиг үүргийг хэрэгжүүлнэ.
  3. 3.3Төвийн дотоод бүтэц, орон тоо, цалингийн сүлжээг Засгийн газрын тогтоосон цалингийн сүлжээний жишгийг баримтлан төвийн захирал тодорхойлж холбогдох бүрэлдэхүүн сургууль, хүрээлэнгийн захирал болон их сургуулийн эрдэм шинжилгээ, технологийн проректороор батлуулж ажиллана.
  4. 3.4Төвийн дарга нь төвийн ажилтнуудыг сонгон шалгаруулжавах ба ажлаас чөлөөлөх санал гаргах ба дээд сургуулийн захирлын тушаалаар шийдвэрлүүлнэ.
  5. 3.5Төвийн үйл ажиллагааны хүрээнд гүйцэтгэх эрдэм шинжилгээ, судалгааны ажил, төслийн ажлын гэрээнд төвийн дарга, сургуулийн захирал, УЗ-ийн дарга нар гарын үсэг зурж баталгаажуулна.
  6. 3.6Төв нь албан үйл ажиллагаандаа баталгаажсан лого, албан хэвлэмэл хуудас, тэмдэг хэрэглэнэ.
  7. 3.7Төвийн албан хэргийг улсын болон их дээд сургуулийн хэмжээнд мөрдөх албан хэргийн хөтлөлтийн дүрэм, журам, зааврын дагуу хөтөлнө.
Дөрөв. Төвийн үйл ажиллагаа, санхүү
  1. 4.1Төв нь үйл ажиллагааны үндсэн болон холбогдох чиглэлийн дагуу эрдэм шинжилгээ, судалгааны үйл ажиллагаа явуулна.
  2. 4.2Төв нь улсын болон хувийн байгууллагын захиалга, санхүүжилттэйгээр шинжлэх ухаан, технологи, инновацийн төсөл хэрэгжүүлэх, суурь болон хавсарга судалгааны сэдэвт ажил гүйцэтгэх үйл ажиллагааг бие даан болон гадаад, дотоодын бусад байгууллагатай хамтран хэрэгжүүлнэ.
  3. 4.3Төв нь дэлхийн зах зээл дээр өрсөлдөх чадвартай бүтээгдэхүүн үйлдвэрлэх шинэ технологи, аргачлал боловсруулах, их сургууль-үйлдвэрлэлийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, инноваци, технологи дамжуулалтыг хөгжүүлэх үйл ажиллагаа явуулна.
  4. 4.4Төвөөс үйл ажиллагааны чиглэлийн дагуу эрдэм шинжилгээний хурал, семинар зохион байгуулах, мэргэшүүлэх сургалт зохион байгуулах, улсын болон олон улсын хэмжээнд хэрэгжих төсөл, зорилтот хөтөлбөрүүдэд оролцох, хамтран хэрэгжүүлэх зэрэг ажиллагаа явуулж болно.
  5. 4.5Төв дээр хийж гүйцэтгэх улсын төсвийн санхүүжилттэй захиалгат төсөл, гэрээт ажлын хэрэгжилт, явц, гүйцэтгэл, үр дүнд дээд сургуулийн захирал, Эрдмийн зөвлөл хяналт тавьж, явцын тайланг хагас жил тутамд хэлэлцэж, үнэлэлт дүгнэлт өгнө.
  6. 4.6Сургууль нь төв дээр хийж гүйцэтгэж буй эрдэм шинжилгээ, судалгааны ажилд болон төвийн үйл ажиллагаанд бүх талын дэмжлэг үзүүлж, хэвийн ажиллах нөхцөл боломжоор хангана.
  7. 4.7Төв нь бакалавр, магистр, докторын сургалт, дадлагын ажил, оюутны эрдэм шинжилгээ, зохион бүтээх ажлыг дэмжин оролцох ба бусад тэнхимтэй хамтран ажиллана.
  8. 4.8Төв нь төслийн санхүүжилтэд олгосон улсын төсвийн хөрөнгө, төвөөс явуулсан ажил, үйлчилгээний төлбөр, бусад төсөл, гэрээт ажил болон өөрийн үйл ажиллагааны бусад орлого, эх үүсвэрээр санхүүжиж ажиллана.
  9. 4.9Төвийн санхүүгийн үйл ажиллагааг сургуулийн банкны харилцах дансанаас тусад нь данс нээлгэх.
  10. 4.10Төвийн дарга, ажилтнуудад холбогдох цалин хөлс болон бусад урамшууллыг зөвхөн төвийн өөрийн орлогоос төслийн удирдагч, төвийн дарга нарын тодорхойлолтыг үндэслэн сургууль, УЗ-ийн даргын баталсан хэмжээгээр олгоно.
  11. 4.11ГУДС-ийн багш нар төвийн орон тоон дээр ажилласан тохиолдолд цалин хөлс, нэмэгдлийг зөвхөн төвийн өөрийн орлогоос олгоно.
  12. 4.12Төв дээр хэрэгжүүлж гүйцэтгэж буй төслийн санхүүжилтийн төсвийн зардлын хуваарь, төсөлд оролцож буй гүйцэтгэгчдийн цалингийн хэмжээ, жишиг харьцаа зэргийг төвийн дарга, төслийн удирдагч нар сургууль, сургуулийн захирлаар батлуулж мөрдөнө.
  13. 4.13Төвийн санхүүгийн үйл ажиллагаа, бүртгэл, тайланг сургуулийн нягтлан бодогч хариуцан гүйцэтгэх бөгөөд энэ үйл ажиллагаатай нь холбогдох цалин хөлсийг төвийн үйл ажиллагааны орлогоос урамшуулал хэлбэрээр олгож болно.
  14. 4.14Улсын болон ГУДС-ийн хөрөнгө оруулалтаар байгуулсан, ГУДС-ийн гадаад, дотоод хамтын ажиллагааны үр дүнд буй болсон лаборатори, тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл нь ГУДС-ийн өмчид бүртгэгдэх ба төвийн үйл ажиллагааны хүрээнд буй болсон оюуны бүтээл нь ГУДС-ийн оюуны өмч байна.
Тав. Төвийн эрх, үүрэг
  1. 5.1Төв өөрийн үндсэн үйл ажиллагаандаа зайлшгүй шаардлагатай тусламж дэмжлэгийг ГУДС-аас авах эрхтэй.
  2. 5.2Төв нь эрдэм шинжилгээ, судалгаанд хэрэглэх хэрэгслийг ГУДС-иас хэрэглэж болно.
  3. 5.3Төв нь шинжлэх ухаан, технологи, инновацийн төсөл хэрэгжүүлэх болон суурь судалгааны сэдэвт ажил гүйцэтгэх зорилгоор ГУДС-ийн Технологийн сангаас санхүүгийн дэмжлэг авах эрхтэй.
  4. 5.4Төв өөрийн үйл ажиллагааны үр дүнд бий болсон орлогоос “ГУДС-ийн Технологийн сангийн журам”-д заасан хувь хэмжээгээр зохих шимтгэлийг Технологийн сан болон бүрэлдэхүүн сургууль, хүрээлэнгийн санхүүд төвлөрүүлнэ.
  5. 5.5Төвийн дарга тухайн төвийн эрдэм шинжилгээний ажлын мэдээллийг сургуулийн мэдээллийн нэгдсэн баазад тухай бүрт нь бүрэн оруулж, холбогдох тайлан мэдээг сургуулийн захирал, УЗ-д заасан хугацаанд тогтмол ирүүлж байна.
  6. 5.6Төв нь гадаад, дотоодын байгууллагуудтай байгуулсан гэрээгээр хүлээсэн үүргээ гэрээнд заасан хугацаанд нь бүрэн биелүүлнэ.
  7. 5.7Төв нь үйл ажиллагаандаа сургуулийн захиргаа, санхүүгийн болон эрдэм шинжилгээ, судалгааны төсөл, гэрээт ажил гүйцэтгэх дүрэм, журмуудыг мөрдөж ажиллана.
Зургаа. Хариуцлага ба бусад
  1. 6.1Төвийн жилийн үйл ажиллагааны төлөвлөгөөг төвийн дарга, сургуулийн захирал, УЗ-ийн дарга нар гурван талын үр дүнгийн гэрээ байгуулан баталгаажуулж, биелэлтийн тайланг УЗ, Эрдмийн зөвлөлд тайлагнаж байна.
  2. 6.2Төвийн ажил, үйлчилгээ, үр дүнгийн үзүүлэлтийг сургуулийн үндсэн нэгж болох тэнхимийн ажилтай давхцуулахгүйгээр төлөвлөж, үр дүнгийн тайланг тусгайлан гаргаж дүгнэж байна.
  3. 6.3Төвийн үйл ажиллагаанд 2 жил тутамд ГУДС-ийн захиргаанаас бүрэн хэмжээний дотоод аудит хийж, үнэлэлт дүгнэлт гарган сургуулийн Удирдах зөвлөлд танилцуулж байна.
  4. 6.4Сургуулийн хэмжээнд төвүүдийн аттестатчиллыг 3 жил тутамд явуулах бөгөөд амжилттай ажилласан тэргүүний төвүүдийг шагнаж урамшуулах ба хангалтгүй дүгнэгдсэн төвүүдэд зохих журмын дагуу хариуцлага тооцно.
  5. 6.5Ажлын хариуцлага алдсан, алдаа дутагдал гаргасан, холбогдох хууль, дүрэм, журмыг зөрчсөн, гэрээт болон төслийн ажлын гүйцэтгэлийг хангаагүй, үр дүнгийн гэрээний үүргээ биелүүлээгүй тохиолдолд төвийн даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх саналыг ГУДС-ийн Захиргаанаас гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй.
  6. 6.6Төвийг дараах тохиолдолд сургуулийн удирдах зөвлөлийн шийдвэрээр татан буулгах буюу өөрчлөн зохион байгуулна. Үүнд:
    1. Үүсгэн байгуулагч санал, хүсэлт гаргасан
    2. Аттестатчилалд хангалтгүй дүн үзүүлсэн
    3. Байгуулагдсанаас хойш хоёр жилийн дотор үйл ажиллагаа явуулаагүй
    4. ГУДС-ийн дүрэм, нийтлэг журмыг мөрдөж ажиллаагүй
    5. Монгол улын хууль тогтоомжийг зөрчсөн, хууль бус үйл ажиллагаа явуулсан
  7. 6.7Гадаадын их сургууль, эрдэм шинжилгээний байгууллагатай хамтран байгуулсан төвийн хувьд энэхүү журмыг ерөнхийд нь баримтлах бөгөөд журамд зааснаас өөрөөр заасан асуудлыг тухайн төвийн үйл ажиллагааны дүрмийг баримтлан шийдвэрлэнэ.
  8. 6.8Сургуулийн хэмжээнд үйлчилж, үйл ажиллагаа явуулдаг тусгай чиг үүрэг бүхий төвүүдийн үйл ажиллагааг тухайн төвийн дүрэм, холбогдох бусад журмуудаар зохицуулна.