ЗУНЫ ХӨТӨЛБӨР


ЗУНЫ БОГИНО ХУГАЦААНЫ ХӨТӨЛБӨРҮҮДИЙН ТАНИЛЦУУЛГА

Зуны богино хугацааны хөтөлбөр нь Глобал Удирдагч дээд сургуулийн оюутнууд зуны амралтаараа Тайваний их, дээд сургуулиудад очиж суралцах, өөрийгөө хөгжүүлэх боломжийг олгодог. Хөтөлбөрт хамрагдахад хэлний оноо шаардахгүй бөгөөд явахаар хүсэлт өгсөн оюутнууд хамрагдах боломжтой. Энэ хөтөлбөрт Хятад хэлний хичээл, Тайваний соёлыг судлах аялалууд багтсан ба сургуулиудаас хамаарч 14-28 хоногийн хугацаатай. Оролцогчид замын зардалаа өөрсдөө төлөх ба бусад зардлуудыг Тайваний талаас гаргана.

Зуны хөтөлбөрт хамтран ажиллаж буй сургуулиуд:
  • Минг Чуан их сургууль
  • Хунг Куанг их сургууль
  • Азийн их сургууль
  • Провиденс их сургууль
  • Гаошуны Үндэсний их сургууль
  • Вэнзао Урсалайн хэлний сургууль
2017-2018 хичээлийн жилд зуны хөтөлбөрийн хэрэгжилт
Хунг Куанг их сургууль
Бакалавр 2-Хятад хэлний сургалт, Тайвань орон, соёлоор танилцах аялал