2013-2014 оны хичээлийн жилд тус сургууль нь нийт 480 гаруй оюутан, үндсэн орон тооны 22 эрдэмтэн багш, цагийн 6 багштайгаа үйл ажиллагаагаа амжилттай явуулж байна. Тус сургуулийн үндсэн багш нарын 31,5 хувь нь эрдмийн зэрэг цолтой багш нар байна. Тус сургуулийг төгсөгчдийн 85 % нь мэргэжлээрээ төрийн болон хувийн хэвшлийн байгууллагад амжилттай ажиллаж байна. Мөн сургуулийн дэргэд оюутан залууст болон иргэдэд зориулж англи хэлний бүх шатны сургалт явуулдаг “Гадаад хэлний сургалтын төв”-ийг 2005 оноос эдүүгээ хүртэл амжилттай ажиллахын зэрэгцээ 1000 гаруй оюутан залуусыг АНУ, Солонгос, Тайвань зэрэг орнуудын их дээд сургууль, коллежид суралцуулж байна.

Манай сургууль нь өөрийн эзэмшилийн 5 давхар 946 суудалдтай хичээлийн байртай бөгөөд 2014-2015 оны хичээлийн жилээс 12 давхар 2 дахь хичээлийн байрыг барьж эхлэхээр зураг төслийн ажлаа дуусаж байна. Оюутан суралцагчдыг амжилттай суралцах орчин нөхцөлийг бүрэн хангаж, хичээлийн байрандааwireless ашиглан интернэтэд холбогдох орчин, мөн өндөр хурдны интернетэд холбогдсон 35 компьютер бүхий сургалтын лаборатори, нягтлан бодох бүртгэл, хими, микробиологи, физиологи, анотоми, сувилахуй зэрэг мэргэжлийн хичээлүүдийн иж бүрэн техик, хэрэгсэлээр хангасан лабораториуд, 48 суудалтай LIB4U програмаар ажилладаг цахим номын сан, прожектор, ТВ болон сургалтын бусад тоног төхөөрөмжөөр тоноглогдсон лекцын заал, хичээлийн кабинетүүдийг байгуулж сургалтандаа ашиглаж байна. Сургуулийн номын сан нь мэргэжлийн чиглэлийн Англи, Монгол ном сурах бичгээр фондоо тогтмол баяжуулж байгаа нь суралцагчдын бие даан суралцах, багаар ажиллах боломжийг бүрдүүлж байна. Мөн тус номын сан нь хагас чөлөөт сонголттой уншлагын танхимаар багш , оюутнуудад байнга үйлчилж байна.

Глобал удирдагч дээд сургууль дээр сургалтын зэрэгцээгээр оюутан хөгжүүлэх чиглэлээр “Илтгэх урлаг”, “Санхүүч”, “Translate”, “Герман хэл”, “Маркетэр”, “Уран сэтгэлгээ”, “Глобал Удирдагч” зэрэг сонирхлын клубууд ажиллаж тэдгээрт оюутан залуусыг өргөнөөр хамруулан тэднийг идэвхтэйгээр сурч, хөгжихөд дэмжлэг үзүүлж байна.. Энэ нь оюутан залуусыг нийгмийн төлөө ажилладаг, сэтгэл тавьдаг,удирдан зохион байгуулах чадавхитай манлайлагч иргэн болгон төлөвшүүлэхэд чиглэгдэж байна.Манай сургууль нь АНУ-ын Arkansas State University, Upper Iowa University, Тайваны Ming Chuan University, National Dong Hwa University, Chinese Culture University, Kaohsiung Medical University, National Kaohsiung First University of Science and Technology, Southern Taiwan University, БНСУ-ын Solbridge International School, Anyang University зэрэг нийт 50 гаруй их дээд сургуулиудтай хамтын ажиллагааг хөгжүүлж, 2009 оноос “2+2”, оюутан солилцооны хөтөлбөрүүдэд 50 гаруй оюутан амжилттай суралцаж байна.

МАНАЙ ДАВУУ ТАЛ:

Англи хэлний хэрэглээОюутнууд хоёрдугаар дамжаандаа PBT TOEFL-ийн хичээл үзэж, TOEFL-ийн оноог авсанаар гадаадын их дээд сургуулиудад шилжин суралцах боломжийг нээж өгдөг.

Гадаадад суралцах таны боломжМанай сургууль дэлхийн өндөр хөгжилтэй 10 гаруй орны 40 гаруй их дээд сургуультай хамтын ажиллагаатай бөгөөд 2005 оноос хойш өнөөг хүртэл 1000 гаруй оюутан залуусыг хамтын ажиллагаатай сургуулиуддаа & тэтгэлэгтэйгээр суралцуулсан туршлагтай байгууллага.

Оюутан солилцооны хөтөлбөрГУДС-ийн оюутнууд АНУ, Тайвань, Солонгос зэрэг дэлхийн өндөр хөгжилтэй орнуудын их дээд сургуулиудад нэг улирлаас нэг жил хүртлэх хугацаанд суралцах боломжтой.

Шилжин суралцах “2+2” хөтөлбөрЭнэ хөтөлбөр нь ГУДС-д хоёр жил амжилттай суралцсан оюутанд АНУ, Тайвань, Солонгос зэрэг өндөр хөгжилтэй улс орнуудад сүүлийн хоёр жилдээ суралцаж хос дипломтой төгсөх боломжийг олгодог.

ОЮУТАНД ҮЗҮҮЛЭХ ТЭТГЭЛЭГ:

Оюутан суралцагчид нь“2+2” хөтөлбөрөөр суралцахдаа 60-100 %, “Улирлын солилцоо”-ны хөтөлбөрт суралцагчид нь сургалтын төлбөрийн 100%-н тэтгэлийг авдаг. Мөн гадаадад суралцах тэтгэлэгээс гадна дотооддоо сургалтын төрийн сангийн үндэсний болон урамшуулал, хөнгөлттэй зээл, сургалтын төлбөрийн буцалтгүй тусламж, ГУДС-ийн ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлэг, Онцлох оюутны хөтөлбөрийн тэтгэлэгүүд, бизнесийн байгууллагуудаас шалгаруулдаг Голомт банкны “Шилдэг 100 оюутан”, Шунхлай ХХК, Оюу толгой ХХК-ны “Шилдэг оюутан” зэрэг олон тэтлэгүүдэд оюутнууд хамрагдан суралцаж байна.