ГЛОБАЛ УДИРДАГЧ дээд сургуулийн ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР

Тэтгэлэгт хөтөлбөр

Бид Тайваны 30 гариу их дээд сургуульд 50-100% тэтгэлгээр суралцах Элит тэтгэлэгт жил бүр 300 оюутан бакалавр, магистер , Докторт хамрах боломжийг монголын сурагч оюутнууддаа олгож байна. Тус тэтгэлэг нь Тайваны засгийн газраас монгол оюутнуудад зориулан зарлаж байгаа маш том боломж бөгөөд одоогийн байдлаар 500 гариу оюутан дээрх тэтгэлэгт хамрагдан суралцаж байна.

Тэтгэлгийн төрлүүд:
  1. A ангилалын тэтгэлэг 100 % сургалтын төлбөрөөс чөлөөлж + степенд
  2. В ангилалын тэтэгэлэг Сургалтын төлбөр 100% хөнгөлнө
  3. С ангилалын тэтгэлэг 50% сургултын төлбөрөөс хөнгөлөх
Тайванд суралцсанаар доорх давуу талуудыг олгоно.
  1. Хятадын дорнын соёл болон хэлийг сурах нь Европ, Америкчуудын эхний сонголт
  2. Хятадын өнө удаан жилийн түүхэн соёл нь барууны соёлтой уялдаж олон талын өвөрмөц онцлогыг буй болгодог.
  3. Европ, Америкийн их дээд сургуультай харьцуулахад сургалтын төлбөр болон зардал хямд
  4. Нөхөрсөг, найрсаг ард түмэн ба таатай уур амьсгал
  5. Амьдралын тухтай орчин ба амтат хоол
Өргөдөл гаргахад бүрдүүлэх материалууд:
  1. Элсэлтийн маягт 1% тухайн сургуулийн зөвшөөрөгдсөн маягт
  2. Бүрэн дунд болон их сургууль төгссөн гэрчилгээний хуулбар. (англи эсвэл хятад хэл дээрх орчуулга)
  3. Бүрэн дунд болон их сургууль төгссөн дүнгийн жагсаалтын хуулбар (англи эсвэл хятад хэл дээрх орчуулга)
  4. 2% сайшаалын хуудас
  5. Эрүүл мэндийн тодорхойлолт (HIVшинжилгээ өгсөн байх )
  6. Англи эсвэл хятад хэл дээрх суралцах төлөвлөгөө.
  7. Санхүүгийн батламж (Тайванд сурахад хүрэлцхүйц байх)
  8. Бусад бүрдүүлэх матириал нь тухайн сургуулиас хамаарана.
Хэлний төвшингийн журам

Англи хэлний тодорхой мэдлэгтэй (сонгосон мэргэжлийн анги нь англи хэл дээр хичээл явуулдаг сурагч ) :
- Эх хэл нь нь англи эсвэл бүрэн дунд сургуулиа англи хэл дээр төгссөн төгсөгч
- олон улсад хүлээн зөвшөөрөгддөг англи хэлний төвшин тогтоох шалгалтад дараах онооноос дээш авсан байх.үүнд: TOEFL Paper Test 500 ,CBT 173 ,IBT 61 ,IELTS 5,5 зэрэг багатна. Бусад :эрүүл мэндийн байдал сайн байх ,оршин суугаа газрынхаа эмнэлгийн хүчинтэй тодорхойлолтыг англи эсвэл хятад хэл дээр хавсаргах Нэмэлт мэдээлэл авахыг хүсвэл otgonbayar_glf@yahoo.com or 976-99145172 холбоо барина уу