БАКАЛАВРЫН 1+3, 2+2 ХӨТӨЛБӨР


БАКАЛАВРЫН 1+3, 2+2 ХӨТӨЛБӨРИЙН ТАНИЛЦУУЛГА

Гадаадад тэтгэлэгтэй суралцах 1+3, 2+2 тэтгэлэгт хөтөлбөр нь Глобал Удирдагч Дээд сургуулийн оюутнуудад зориулагдсан хөтөлбөр юм. 1-р курст шинээр элссэн оюутан эхний жилдээ бакалаврын ерөнхий боловсролын 30 кредит хичээл үзэх ба давхар англи хэлний академик шалгалтууд болох TOEFL, IELTS-ийн шалгалтанд бэлдэнэ. Хэлний оноогоо авсан, нэг жилийн 30 кредит үзсэн оюутнууд 2-р курсээс эхний жилдээ үзсэн хичээлүүдээ дүйцүүлэн, Тайвань, Америкийн Нэгдсэн Улс, Өмнөд Солонгос, Австралийн их дээд сургуулиудад хүссэн мэргэжлээрээ 50-100 хувийн тэтгэлэгтэй шилжин суралцана. Хэрэв эхний жилдээ оноогоо авч амжаагүй тохиолдолд 2+2 хөтөлбөрт шилжинэ.

2+2 хөтөлбөр нь Тайвань, Америкийн Нэгдсэн Улс, Өмнөд Солонгос, Австралийн их дээд сургуулидад Глобал Удирдагч Дээд сургуульд зэрэг олгодог мэргэжлүүдээр шилжин суралцах боломжтой. Глобал Удирдагч Дээд сургуульд суралцах хугацаанд нийтдээ 60 кредитийн хичээл үзэх бөгөөд англи хэлний TOEFL, IELTS-ийн оноо авсан байх шаардлагатай. Энэхүү хөтөлбөрт хамрагдсан оюутнууд Гадаадын их, дээд сургууль болон Глобал Удирдагч Дээд сургуулийн хос дипломтой төгсөнө.

Тавигдах үндсэн шаардлага:
  • IELTS 5.5, TOEFL 65 болон түүнээс дээш
  • Дүнгийн голч 3 болон түүнээс дээш
  • 10 жилийн дүнгийн 80 хувь болон түүнээс дээш байх

1+3, 2+2 хөтөлбөрүүдээр хамтран ажиллаж буй сургуулиуд:


  • Минг Чуан их сургууль (Бизнесийн удирдлага)
  • Провиденс их сургууль (Бизнесийн удирдлага)
  • Нанхуа их сургууль (Бизнесийн удирдлага, Боловсролын удирдлага, Төрийн Удирдлага)
  • Чао Янг технологийн их сургууль (Барилгын инженер)
  • Үндэсний Донг Хуа их сургууль (Бизнесийн удирдлага, Сэтгэл судлал)
  • Азийн их сургууль (Бизнесийн удирдлага, сувилахуй, эрүүл мэндийн удирдлага)
  • Мей Хо их сургууль (Сувилахуй, Биотехнологи)
  • Кун шан их сургууль (Механик инженер)
  • Чанхуагийн боловсролын сургууль (Англи, Хятад хэлний багш орчуулагч)
  • Өмнөд Тайваний Шинжлэх Ухаан, Технологийн их сургууль (Олон улсын бизнес, санхүү)
Өмнөд Солонгос:
  • Солбридж Олон Улсын Бизнесийн сургууль (Бизнесийн удирдлага)
  • Инха их сургууль (Бизнесийн удирдлага, Ложистик менежмент)
Америкийн Нэгдсэн Улс:
  • Ай Глобал их сургууль (Бизнесийн удирдлага, Эрүүл мэндийн удирдлага, Мэдээлэл технологийн инженер)
  • Айво Веслиан их сургууль (Биологи, Хүмүүнлэг, Бизнесийн удирдлага, Сэтгэл судлал, Дуу хөгжим, Нийгмийн ухаан)
  • Төв Вашингтоны их сургууль (Урлаг, хүмүүнлэг, Бизнесийн удирдлага, Инженерчлэл)
  • Блейк Хиллс улсын их сургууль (Урлаг, хүмүүнлэг, Бизнесийн Удирдлага, Математик, Нийгмийн ухаан, Байгалийн ухаан)
Австрали:
  • Өмнөд Кюнсландийн их сургууль (Бизнесийн удирдлага)
2017-2018 хичээлийн жилд 1+3, 2+2 хөтөлбөрийн хэрэгжилт (Явсан хүүхдийн тоо, мэргэжил)
Минг Чуан Провиденс Вензао Урсалайн Нанхуа Өмнөд Тайваний ШУТИС Айво Веслиан Төв Вашингтон
1+3 1-Мэдээллийн технологи Нанхуа 5-Бизнесийн Удирдлага 1-Олон Улсын Харилцаа 9-Бизнесийн удирдлага 2-Мэдээллийн технологи
2+2 1-Олон улсын санхүү 1-Бизнесийн удирдлага 1-Бизнесийн удирдлага