ГЛОБАЛ УДИРДАГЧ дээд сургуулийн УУЛ УУРХАЙН МЕНЕЖМЕНТ

“УУЛ УУРХАЙН МЕНЕЖМЕНТ”-ийн мэргэжлээр бизнесийн удирдлагын бакалаврын хөтөлбөр

“Уул уурхайн менежмент”-ээр мэргэшсэн Бизнесийн удирдлагын бакалаврын зэрэг олгох хөтөлбөр нь улиралд 16 долоо хоног, 8 улирал бүхий 4 жилийн сургалтын хөтөлбөр юм.

““Уул уурхайн менежмент”-аар мэргэшсэн мэргэжлийн хөтөлбөрийн агуулга нь:

  1. Ерөнхий суурь
  2. Мэргэжлийн суурь
  3. Мэргэших хэсгээс бүрдэнэ.

Суралцагчид ерөнхий суурь хэсгээр дээд боловсрол олгоход зайлшгүй шаардагдах шинжлэх ухааны үндсийг эзэмшүүлэх 37 кредит цаг, мэргэжлийн суурь хэсгээр “Олон улсын худалдааны менежмент”-ээр мэргэжил эзэмшихэд зайлшгүй шаардлагатай онол, аргазүйн мэдлэг эзэмшүүлэх 45 кредит цаг, мэргэших хэсгээр тухайн мэргэжлээр мэдлэг, чадвар, дадал эзэмшүүлэх 34 кредит цаг, практик дадлага 6 кредит цаг нийт 122 кредит цагийн хичээлийг судлах болно.

Мэргэжилтний тодорхойлолт

Уул уурхайн менежментийн бакалаврын зэргийн боловсрол эзэмшсэн мэргэжилтэн нь хүдэр, нүүрс, барилгын материал бусад үйлдвэрлэлийн зориулалттай эрдсийн түүхий эдийг ашиглах уул уурхайн үйлдвэр, салбаруудад менежерийн мэргэжилтэн, мөн энэ чиглэлээр эрдэм шинжилгээний байгууллагад ажилтнаар ажиллах, онол практикийн мэдлэг, чадвар, хандлага эзэмшсэн мэргэжилтэн байна.

Мэргэжилтний эзэмшвэл зохих мэдлэг

  1. Ашигт малтмалын ордын сургаалийн үндэс
  2. Чулуулаг эрдсийн зүйлийн шинж чанарын үндэс
  3. Ашигт малтмал, түүнээс гарган авах эрдсийн бүтээгдэхүүний хэрэглээ
  4. Уурхайд тэсрэх бодис, тэсэлгээний хэрэгсэлийг хэрэглэх, тэсэлгээний процессыг явуулах технологи ба түүний аюулгүй нөхцөлийг хэрэгжүүлэх онол, арга зүй
  5. Уурхайд өрөмдлөг явуулах технологи түүний аюулгүй нөхцлийг хангах онол, арга зүй
  6. Уурхай дахь экскавацийн технологи, түүний аюулгүй нөхцлийг хангах онол, арга зүй
  7. Уурхайн чулуулгийн овоолго, ашигт малтмалын агуулахын процесс ба аюулгүй нөхцлийг хангах онол, арга зүй
  8. Уурхайн механик болон цахилгаан тоног төхөөрөмжийг ажиллуулах, засвар үйлчилгээ хийх онол, арга зүй
  9. Уурхайн ус таталт, агааржуулалтын онол, арга зүй
  10. Үйлдвэрлэлийн аюулгүйн ажиллагаа эрүүл ахуйн үндэс
  11. Ашигт ажиллагааны баяжуулалтын үндэс
  12. Уул уурхайн эдийг засаг, менежментийн үндэс
  13. Гинэ, хэмнэлттэй, хаягдалгүй дэвшилттэй технологийн чиг хандлага, үнэлгээ, шалгуурыг томъёолох арга зүй
  14. Ил, далд уурхайн ашиглалтын технологийн онол арга зүй
  15. Уулын ажлыг төлөвлөх, гүйцэтгэлийг хангах, хянах систем, оновчлол загварчлалын элементүүд

Мэргэжилтний эзэмшвэл зохих чадвар

  1. Ил, далд уурхайн үйлдвэрлэлийн үндсэн процессуудыг хөтлөн удирдах
  2. Уурхайн туслах процессуудыг зохион байгуулах
  3. Ил, далд уурхайн үйлдвэрлэлийн процессуудын технологийг боловсруулах
  4. Уулын ажлын урт, дунд ба богино хугацааны төлөвлөлт, төслийн тооцоо хийх
  5. Уурхайн технологи түүний бүрдэл хэсгүүдийн холбогдолтой судалгаа, шинжилгээний ажилд оролцох
  6. Уул уурхайн төсөл, уулын ажлын төлөвлөгөө, уурхайн ажлын тайлан боловсруулах
  7. Байгууллагын үйл ажиллагааг зохион байгуулахдаа өөрийн ажилд хүлээсэн үүргээ биелүүлэхэд шаардлагатай үед хариуцлага хүлээх чадвартай байх, ажлыг төлөвлөн, зохион байгуулах чадвартай
  8. Хууль эрх зүйн болон мэргэжлийн англи хэлний ярианы болон бичгийн өндөр мэдлэгтэй
  9. Харилцааны өндөр соёлтой, орчин үеийн техник хэрэгслийг ашиглах чадварыг төгс эзэмшсэн
  10. Цаашид бие даан суралцаж, багаар ажиллах чадварыг эзэмшиж, удирдан зохион байгуулах

Мэргэжилтний эзэмшвэл зохих хандлага

  1. Үйлчлүүлэгч иргэд болон хамтран ажиллагсдаа нийгмийн гарал үүсэл, ёс заншил, арьс өнгө, нас, хүйсээр ялгаварлахгүй, нэр төрийг нь хүндэтгэж хандах
  2. Байгууллагын болон үйлчлүүлэгчийн нууцыг чанд хадгалж, өөрөө шийдвэр гаргах эрхийг хүндэтгэн хүлээн, зөвшөөрөх
  3. Хувь хүний болон байгууллагын ёс зүйн хэм хэмжээ, үүрэг хариуцлагын дүрэм, журмыг ойлгож урамсарласан байна.

Бакалаврын хөтөлбөрт элсүүлэх нөхцөл

  1. Бүрэн дунд боловсрол эзэмшсэн
  2. Ерөнхий шалгалтын босго оноо:Математик 450, Англи хэл 450.