• +976 9901-1662
  • Global leadership university Eng
  • Global leadership university Tw
  • Global leadership university Cn

Глобал Удирдагч дээд сургууль


бизнес форум

FACEBOOK PAGE: https://www.facebook.com/GlobalLeadershipUniversity/

Жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг Бизнес форум маань энэ удаад "Хамтдаа бүтээж, хамтдаа хөгжие" уриан доор 2017оны 12-р сарын 09-ны өдөр ГУДС-ийн 202 тоот танхимд амжилттай боллоо. Уг форумаар үндэсний үйлдвэрлэгч Газар шим брэнд, "ГБТ трейдинг" ХХК-ий захирал Ц.Ганбат уригдан ирж оюутнуудтай чөлөөт сэдвээр халуун дотно яриа өрнүүллээ. Форумын үед бизнесийн орчин, боломж, сургалт ба судалгаа, дадлага цаашдын хамтын ажиллагаа зэрэг олон сэдвээр санал бодлоо солилцон хэлэлцлээ.  Бизнес форум нь  тус сургуулийн 100 гаруй оюутан багш нар оролцсон оюутныг хөгжүүлэх чиглүүлэхэд дэмжлэг үзүүлсэн үйл ажиллагаа болсон байна.

Энэ үеэр Газар шим брэндийн амталгаа болон нээлттэй худалдаа явагдсан. Бизнес форумыг Бизнесийн сургуулийн багш нар болон төгсөх курсын оюутнуудтай хамтран зохион байгуулав.