• +976 9901-1662
  • Global leadership university Eng
  • Global leadership university Tw
  • Global leadership university Cn

Глобал Удирдагч дээд сургууль


онцлох оюутны хөтөлбөрийг эхлүүллээ.

FACEBOOK PAGE: facebook.com/Global Leadership University

Глобал удирдагч дээд сургуулийн ерөнхийлөгчийн санаачлага дэмжлэгээр уламжлал болон зохион байгууллагддаг “ОНЦЛОХ ОЮУТАН” хөтөлбөрийн ажиллагаа эхэллээ.

Тус сургуулийн шилдэг тэргүүний оюутнуудыг тодруулах, шилдэг оюутнуудынхаа хүчийг нэгтгэх, тэднийг бусад оюутнуудад үлгэр дуурайлал үзүүлэх боломжийг хангах зорилготой дээрхи хөтөлбөрийг оюутны хөгжлийн хөтөлбөрийн цөм болгон манай сургууль хэрэгжүүлдэг юм. 2018 оны 1 сарын 16-нд хөтөлбөрийн нээлтээ хийж уг үйл ажиллагаанд сургуулийн эрдэмтэн багш, оюутнууд оролцлоо.  Хөтөлбөрийн талаарх танилцуулга  болоод хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд анхаарах зүйлсийн талаарх нэгдсэн мэдээлэл өгч нээлтийн үйл ажиллагааг зохион байгуулав.

Энэ хөтөлбөр нь 2 үе шаттай тусгай хөтөлбөрөөр явагддаг бөгөөд сурлагын голч дүн, эрдэм шинжилгээ судалгааны ажил, хувь хүний хөгжил буюу өөрийгөө хөгжүүлэх үйл ажиллагаа, манлайлал, нийгэмд үзүүлэх сайн дурын ажиллагаа зэргээр  журамын дагуу оноо цуглуулан оролцоно.  Оюутны хөгжилд багш оюутны хамтын үйл ажиллагаа чухал бөгөөд хөтөлбөрийн үйл ажиллагаанд зөвлөх багш нарын оролцоо чухал байдаг.