СУРАЛЦАНГАА АЖИЛЛАХ ХӨТӨЛБӨР


СУРАЛЦАНГАА АЖИЛЛАХ ХӨТӨЛБӨРИЙН ТАНИЛЦУУЛГА

Суралцангаа ажиллах хөтөлбөр нь гадагшаа суралцах, хэлний оноогүй оюутан зулууст зориулагдсан юм. Оюутан Тайваний их, дээд сургуульд хэлний оноо шаардагдахгүйгээр элсэн суралцах ба суралцах хугацаандаа хуулийн дагуу долоо хоногийн 20 цаг ажиллана. Нэг цагийн хөлс нь 5 Америк доллар бөгөөд сарын 400 долларын цалинтай ажиллах боломжтой. Цагийн ажлыг сургуулиас хангаж өгнө. Сургууль-тай байгуулсан гэрээний дагуу сургалтын төлбөрийн 50 хувийн тэтгэлэгтэй суралцаж, үлдэгдэл төлбөр болон байрны төлбөрөө цалингаас төлөх боломжтой. 2017-2018 оны хичээлийн жилд Тайваний Нанхуа болон Минг Дао их сургуулиудтай хамтран энэхүү хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлсэн бөгөөд 2018-2019 онд Чао Янг технологийн их сургууль-тай хамтран хэрэгжүүлэхээр гэрээ байгуулсан.

Суралцангаа ажиллах хөтөлбөрт тавигдах үндсэн шаардлага:
  • Суралцах хүсэл эрмэлзлэлтэй байх
  • Өмнөх шатны боловсролын гэрчилгээний голч 3,0 эсвэл 80 болон түүнээс дээш хувийн дүнтэй байх
2017-2018 хичээлийн жилд суралцангаа ажиллах хөтөлбөрийн хэрэгжилт (Явсан хүүхдийн тоо, мэргэжил)
Нанхуа Минг Дао
Бакалавр 58-Бизнесийн удирдлага, Мэдээлэл технологийн ихженер 27-Бизнесийн удирдлага
Магистр 22-Өмнөговь аймгийн ЗДТГ-ын төрийн албан хаагчид, Төрийн удирдлагын мастер 11-Бизнесийн Удирдлага