ГЛОБАЛ УДИРДАГЧ дээд сургуулийн ЕРӨНХИЙ МЭРГЭЖЛИЙН АНАГААХ УХААН

“ЕРӨНХИЙ МЭРГЭЖЛИЙН АНАГААХ УХААН”-ы мэргэжлээр анагаах ухааны бакалаврын хөтөлбөр

“Ерөнхий мэргэжлийн анагаах ухаан”-аар мэргэшсэн анагаах ухааны бакалаврын зэрэг олгох хөтөлбөр нь улиралд 16 долоо хоног, 12 улирал бүхий 6 жилийн сургалтын хөтөлбөр юм.

“Ерөнхий мэргэжлийн анагаах ухаан”-аар мэргэшсэн мэргэжлийн хөтөлбөрийн агуулга нь:

  1. Ерөнхий суурь
  2. Мэргэжлийн суурь
  3. Мэргэших хэсгээс бүрдэнэ.

Суралцагчид ерөнхий суурь хэсгээр дээд боловсрол олгоход зайлшгүй шаардагдах шинжлэх ухааны үндсийг эзэмшүүлэх 38 кредит цаг, мэргэжлийн суурь хэсгээр “Ерөнхий мэргэжлийн анагаах ухаан”-ээр мэргэжил эзэмшихэд зайлшгүй шаардлагатай онол, аргазүйн мэдлэг эзэмшүүлэх 63 кредит цаг, мэргэших хэсгээр тухайн мэргэжлээр мэдлэг, чадвар, дадал эзэмшүүлэх 97 кредит цаг, практик дадлага 10 кредит цаг нийт 208 кредит цагийн хичээлийг судлах болно.

Мэргэжилтний тодорхойлолт

Анагаах ухааны бакалаврын боловсрол эзэмшсэн их эмч нь хувь хүн, гэр бүл, хамт олонд зонхилон тохиолдох өвчин эмгэгийг оношлох, эмчлэх, сэргээн засах, өвчний төгсгөлийн шатанд орсон өвчтөнд хөнгөвчлөх тусламж үйлчилгээ үзүүлэх болон аливаа өвчин эмгэгээс урьдчилан сэргийлэхэд чиглэсэн ниймийн эрүүл мэндийн арга хэмжээг гардан зохион байгуулах, биечлэн хэрэгжүүлэхэд шаардагдах мэдлэг, чадвар, хандлага эзэмшсэн мэргэжилтэн байна.

Мэргэжилтний эзэмшвэл зохих мэдлэг

  1. Эрүүл хүний бие махбод, эрхтэн тогтолцоо, эд эсийн бүтэц, зохион байгуулалт, хэвийн үйл ажиллагаа
  2. Аливаа өвчин эмгэгийн үед хүний бие махбод, эрхтэн тогтолцоо, эд эсийн бүтэц, зохион байгуулалтад гарах өөрчлөлтүүд болон өвчин үүсэн даамжрах эмгэг жам
  3. Нян судлал болон хүний биед өвчин эмгэг үүсгэх бусад шалтгаан, нөхцөлдүүлэх хүчин зүйлс
  4. Хүний үр хөврөлийн үүсэл, өсөлт, хөгжлийн зүй тогтол, жам
  5. Хүний өвчин эмгэгийн үед хэрэглэх эмийн бэлдмэлүүдийн хими-физикийн шинж, эмийн бодис хүний бие махбод, эрхтэн тогтолцоонд үйлчлэх механизм
  6. Хүний нас хүйсээр хамааран, зонхилон тохиолдох эрүүл мэндийн тулгамдсан асуудлууд, тэдгээрийн өвөрмөц онцлог талууд
  7. Аливаа өвчин эмгэг үүсэхийн урьдал байдлууд ба эрсдэлт хүчин зүйлс
  8. Өвчний эхлэл буюу ялган оношлохуй, хамшинж, эмгэг байдал
  9. Хүний эрхтэн, тогтолцооны зонхилон тохиолдох өвчин эмгэгийн мөн чанар, шалтгаан, эмгэг жам, явц, үе шат, эмнэлэгийн хэлбэр, ангилал, тавилан, төгсгөл, оношлогооны болон эмчилгээний арга зүйн талаарх орчин үеийн анагаах ухааны суурь мэдлэг
  10. Нийгмийн эрүүл мэндийн шинжлэх ухааны мөн чанар, судлах зүйлийн үндсэн агуулга, зорилго, зорилтууд, практикийн ач холбогдол
  11. Хүний эрүүл мэнд, эрүүл ахуйн талаарх суурь ойлголт, эрүүл байхын үндсэн нөхцөлүүд, түүнд нөлөөлөх хүчин зүйлс
  12. Хүн амын эрүүл мэндийг хамгаалах, дэмжих, өвчний тархвар зүй, биостатистикийн суурь ойлголт, үндсэн арга зүй, нийгмийн эрүүл мэндийн буюу урьдчилан сэргийлэлтийн үндсэн арга хэмжээнүүд, тэдгээрийг авч хэрэгжүүлэх арга зүй, иргэдэд эрүүл мэндийн боловсрол олгох арга зүй
  13. Эмнэлэгийн яаралтай тусламж үзүүлэх аргууд, оношлогоо, эмчилгээ, урьдчилан сэргийлэлт, лабораторийн бусад шинжилгээний аргууд, шинжилгээний дүнд үнэлгээ дүгнэлт хийх зэрэг мэдлэгүүдийг эзэмшсэн байна.

Мэргэжилтний эзэмшвэл зохих чадвар

  1. Үйлчлүүлэгчийг хүлээн авч асуух, харах, хүрэлцэх, аргаар үзлэг хийж, олон улсын өвчний ангилал зүйн дагуу онош тогтоож, эмчилгээний зарчим боловсруулах, эмнэлзүйн шийдвэр гаргах
  2. Өвчтөн, үйлчлүүлэгч тэдний ар гэрт зохих ёсны зөвлөгөө өгөх, харилцааны ур чадвартай байх
  3. Анхан шатны эмнэлэгийн түвшингийн оношлогоо-эмчилгээний багаж, хэрэгсэлийг ашиглах
  4. Лаборатори, дүрс-оношлогоо, үйл-оношлогооны зэрэг шинжилгээний үзүүлэлтүүдийг уншиж, өвчний онош тавих, өвчтөний биеийн байдал, эмчилгээний үр дүнг үнэлэлхэд ашиглах
  5. Зонхилон тохиолдох өвчний оношийг тогтоох боломжгүй эсвэл эмчилгээний үр дүн гараагүй тохиолдолд өвчтөнийг дараагийн шатны лавлагаа тусламжид цаг алдахгүй илгээх, “хаалга барих” арга барилыг эзэмшсэн байх
  6. Анхан шатны эмнэлэгт хийгдэх нийгмийн эрүүл мэндийн арга хэмжээнүүдийг гардан зохион байгуулах, өвчний тархвар зүйн чиглэлээр энгийн тандалт явуулж, үнэлгээ дүгэлт өгөх
  7. Анхан шатны эмнэлэгийн үйл ажиллагаанд биостатистикийн үндсэн аргуудыг ашиглан, задлан шинжилгээс хийх
  8. Эмнэлэгийн анхан шатны маягт болон бусад холбогдох бичиг баримтыг стандартын дагуу хөтлөх
  9. Анхан шатны эмнэлэгийн түвшинд хийгдэх оношлогоо-эмчилгээний дараах ажилбаруудыг гардан гүйцэтгэж чаддаг байх
  10. Антропометрийн хэмжилтүүд хийж, үнэлгээ өгөх
  11. Артерийн даралт хэмждэг тонометр болон гемометр, глюкометр, офтальмоскоп, риноскоп, отоскоп, мэдрэлийн алх, эмэгтэйчүүдийн үзлэгийн толь, мэс заслын зонд зэрэг энгийн багажууд болон цус, шээс, бусад сорилууд ашиглан өвчтөнийг шинжилж, үнэлгээ өгч, онош тавьдаг байх
  12. Арьс, булчин, хураагуур судсанд тариа хийх
  13. Хэрэг газрыг мэдээгүйжүүлэх /новокаин, лидокаинаар хэсэг газарт хориг хийх зэрэг/
  14. Арьсны цэвэр бохир шархны анхны цэгцлэлт хийх
  15. Гадуур цус алдалтыг тогтоох
  16. Зөөлөн эд, үе, ясны гэмтлийн үед анхны тусламж үзүүлэх
  17. Зүрхний цахилгаан бичлэг хийж, үнэлгээ өгч, дүгнэлт гаргах
  18. Оношлогоо-эмчилгээний зорилгоор цээжний болон хэвлийн хөндийд хатгалт хийх
  19. Амилуулах суурь болон лавшаруулсан тусламж үзүүлэх
  20. Хэвийн төрлөгийн үед эх барихуйн гардан үзүүлэх тусламж үзүүлэх ба хэвийн бус төрлөгийг тодорхойлох
  21. Стресс, стресс менежмент хийх, психосоматик өвчнүүдийг илрүүлэх, зөдлөгөө өгөх

Мэргэжилтний эзэмшвэл зохих хандлага

  1. Үйлчлүүлэгч иргэд болон хамтран ажиллагсдаа нийгмийн гарал үүсэл, ёс заншил, арьс өнгө, нас, хүйсээр ялгаварлахгүй, нэр төрийг нь хүндэтгэж хандах
  2. Байгууллагын болон үйлчлүүлэгчийн нууцыг чанд хадгалж, өөрөө шийдвэр гаргах эрхийг хүндэтгэн хүлээн, зөвшөөрөх
  3. Хувь хүний болон байгууллагын ёс зүйн хэм хэмжээ, үүрэг хариуцлагын дүрэм, журмыг ойлгож урамсарласан байна.

Бакалаврын хөтөлбөрт элсүүлэх нөхцөл

  1. Бүрэн дунд боловсрол эзэмшсэн
  2. Ерөнхий шалгалтын босго оноо:Хими 450, Англи хэл 450.