ГЛОБАЛ УДИРДАГЧ дээд сургуулийн ЕРӨНХИЙ ЭРДМИЙН ТЭНХИМ

Глобал Удирдагч Дээд Сургуулийн Ерөнхий Эрдмийн Тэнхмийн Танилцуулга

Ерөнхий Эрдмийн Тэнхим нь 2007-2008 оны хичээлийн жилээс үүсгэн байгуулагдсан.

Тэнхмийн зорилго: Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн судалгаа шинжилгээ, гадаад хэл, хүмүүнлэгийн ухаан, манлайлах чадварыг эзэмшсэн мэргэжилтэн бэлтгэхэд суурь мэдлэг олгох,

Анагаах ухаан, Банкны эдийн засаг-нягтлан бодох бүртгэл, Санхүүгийн менежмент, Олон улсын худалдааны менежмент,Аялал жуулчлалын менежмент, Нягтлан бодох бүртгэл, Уул уурхайн менежмент, Компьюторын техник хангамж, Компьюторын сүлжээ, Хүний нөөцийн менежмент зэрэг мэргэжлээр 4-6 жилийн сургалттай өдөр, орой, эчнээ анги

Тэнхимийн бүрэлдэхүүн:

2014-2015 оны хичээлийн жилд мэргэжлийн 4 багшийн бүрэлдэхүүнтэй сургалтын үйл ажиллагаа явуулж байна. Үүнд:

  1. С.Гэлэгжамц: Техникийн ухааны доктор (PhD), дэд профессор, тэнхимийн эрхлэгч
  2. 1971 онд БНАГУ-ын / хуучин нэрээр / Хердер институт,
  3. 1977 онд ХААДС-ийг инженер-механикч
  4. 1984 онд МУИС-ийн СХУ-ны дээд курс
  5. 1999 онд Төрийн удирлагын Академийг төрийн удирдагын менежер мэргэжлээр тус тус төгссөн Герман, орос, англи хэлтэй
  6. 1994 онд “ Монгол орны нөхцөлд шахмал эрдэс тэжээл бэлтгэх техник, технологийг судлан боловсруулах нь” сэдвээр техникийн ухааны докторын / PhD / зэрэг хамгаалсан
  7. Техникийн шинэ бүтээл 1, ШБОС 7-г гаргаж, Техникийн гарын авлага 1, Эрдэм шинжилгээний өгүүлэл, нийтлэл 40, герман хэлнээс 10 гаруй ном орчуулжээ.
  8. Улсад нийт 37 жил үүнээс Боловсролын салбарт 26 жил ажилласан
  9. 2011 -2013 онд Глобал удирдагч дээд сургуулийн гүйцэтгэх захирал
  10. 2013-2014 оны хичээлийн жилээс Ерөнхий Эрдмийн тэнхмийн эрхлэгчээр ажиллаж байна.
  1. Ц. Сүхбаатар: Физик - математикийн ухааны доктор
  2. 1980 онд МУИС-ийг Онолын Физикч, Физикийн багш мэргэжлээр төгссөн, Орос, Англи хэлтэй
  3. 1983 – 1985 онд ЗХУ-ын МГУ –д атомын онолоор мэргэжил дээшлүүлсэн
  4. 1987-1988 онд ЗХУ-ийн Дубнагийн ЦШНИнститутэд цөмийн онолоор мэргэжил дээшлүүлсэн
  5. 1993 онд ШУА-ийн Фиик –Техникийн Хүрээлээнд “ Гелийн атомын фотоиончлол” сэдвээр Физик математикийн ухааны докторын зэрэг хамгаалсан
  6. Эрдэм шинжилгээний нэг сэдэвт зохиол 1, гадаад, дотоодын хэвлэлд нийтлүүсэн ЭШ-ий өгүүлэл 40 гаруйг, дээд сургуульд зориулсан ном сурах бичиг гарын авлага 40-ийг туурвиж ШБОС 2, 2006 оны ЭШ-ний шилдэг бүтээлийн тэргүүн байрын шагналтай,магистр 4, доктор 2, ШУ-ны доктор 1-ийг тус тус удирдан амжилттай хамгаалуулсан Их дээд сургуульд нийт 34 жил ажиллаж байна.
  1. Чулуунбатын Эрдэнэтуяа: Боловсрол судлалын магистр
  2. 2007 онд Ховд их сургуулийг Математик-Мэдээлэл зүйн багшийн багш мэргэжлээр төгссөн.
  3. 2009 онд Ховд их сургуулийг “Мэдээллийн технологи мэдээллийн систем хичээлийн сургалтын хөтөлбөрийн загвар боловсруулах” сэдвээр магистрын зэрэг хамгаалсан
  4. 2010 ОХУ-ын Томсийн их сургуульд мэргэжил дээшлүүлэх курс
  5. 2011 Мэдээллийн технологийн инженерийн шалгалтанд бэлтгэх, арга зүйн сургагч багш Их, дээд сургуульд 7 жил ажиллаж байна.
  1. Болдын Уранбилэг: Анагаах ухааны магистрант
  2. 2010 онд МУИС-ийн Химийн факультетийг Байгалийн нэгдлийн химич мэргэжлээр төгссөн.
  3. 2013 оноос АШУҮИС-ийн Нийгмийн эрүүл мэндийн сургуульд магистрант
  4. 2010-2012 онд Монос Фарм трейд ХХК-д харилцагчийн менежер
  5. 2012-2014 онд АШУҮИС-ийн Анагаахын химийн тэнхимд хичээлийн туслах ажилтан, цагийн багш
  1. Компьюторын лаборатор
  2. Лекцийн заал
  3. Англи хэлний кабинет
  4. Номын сан
  5. Холбоо мэдээллийн хэрэгслэлээртоноглогдсон хичээлийн тохилог өрөөнүүд
  1. Хамтран ажиллах сургууль
  2. Тайваны Минчуаны их сургууль
  3. Америкийн Арканзасын их сургууль
  4. Америкийн Айвогийн их сургууль
  5. Хамтран ажиллах чиглэл
  6. Оюутны солилцоо
  7. Багш солилцоо
  8. Мэргэжлийн багш урих
  9. Багш нараа эрдмийн сургалтанд хамруулах

Зорилго: Судалгаа шинжилгээний ажлыг дэлхийн төвшинд хүргэх

  1. Байгаль, хүмүүнлэгийн ухааны чиглэлээр эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг чанаржуулж , эрдмийн зэрэгтэй багш нарын тоог өсгөх
  2. Эрдэм шинжилгээний бүтээл туурвих, ном сурах бичиг, гарын авлага бичиж нийтийн хүртээл болгох
  3. Мэргэжлийн болон сурган, заах аргын мэдлэг чадвараа байнга дээшлүүлэх