
Глобал Удирдагч Их Сургуулийн уламжлалт “Оюутны спортын IV их наадам” 2025 оны 3 дугаар сарын 29-ний өдөр эхэлж, 4 дүгээр сарын 25-ны өдөр амжилттайгаар өндөрлөлөө. Сарын турш үргэлжилсэн энэхүү наадамд оюутан залуус 10 төрлийн спортын төрөлд авхаалж самбаа, хурд хүч, багийн зохион байгуулалтаа сорин өрсөлдсөн юм.
Медалийн дүн:
Бизнесийн сургууль: Нийт 21 медаль хүртэж, тэргүүн байрт шалгарсан. Үүнд: 8 алт, 7 мөнгө, 6 хүрэл медаль багтсан байна.
Хууль зүйн сургууль: Нийт 5 медаль хүртсэн. Үүнд: 2 алт, 2 мөнгө, 1 хүрэл медаль багтсан байна.
Хүмүүнлэгийн сургууль: Нийт 5 медаль хүртсэн. Үүнд : 2 алт, 2 мөнгө, 1 хүрэл медаль багтсан байна.
Анагаахын сургууль: Нийт 3 хүрэл медаль хүртсэн.
Сувилахуйн сургууль: Нийт 1 мөнгөн медаль хүртсэн.
Энэхүү спортын их наадам нь оюутан залуусын бие бялдар, сэтгэл зүйн хөгжилд чухал хувь нэмэр оруулж, багийн хамтын ажиллагаа, нөхөрлөлийг бэхжүүлэхэд чиглэсэн томоохон арга хэмжээ боллоо. Ирэх жилүүдэд улам өргөн цар хүрээтэй, амжилт бүтээл арвин наадам зохион байгуулагдахыг хүсэн ерөөе.






