Оюутны клуб, дугуйлан

ГЛОБАЛ УДИРДАГЧ КЛУБ

Тус клуб нь Оюутны үүсэл санаачилгаар анх байгуулагдсан бөгөөд оюутнуудын дунд нийгмийн бүтээлч, тусч хөдөлгөөнийг өрнүүлэх, оюутны оролцоотой олон нийт, нийгэмд хандсан бодит ажлыг өрнүүлэх, тэднийг нийгмийн идэвхтэй, хариуцлагатай иргэн болгон төлөвшүүлэх зорилготой.

САНХҮҮЧ КЛУБ

Оюутан залуучуудын нийгмийн идэвх оролцоог сайжруулж, мэргэжлийн хичээлээр олж авсан мэдлэгээ бататгах, дээшлүүлэх, мэдлэг туршлагаа бусадтай хуваалцах, бусдаас суралцах болон практик хэрэглээг эзэмшүүлэхэд оршино.

БИЧИЛ БИЗНЕСИЙГ ДЭМЖИГЧ ИНКУБАТОР

Маркетинг менежментийн хичээлийн хүрээнд онолын түвшинд олж авсан мэдлэгээ практик амьдралд хэрэгжүүлэх, ингэх явцад тулгамдаж байгаа бэрхшээлтэй асуудлуудыг оюутнууд өөрсдөө бие даан боловсруулж, шийдвэрлэж сурах, тодорхой бараа бүтээгдэхүүний маркетингийн ажлыг хариуцан хэрэгжүүлэх, эл чиглэлд оюутны мэдлэгийг баталгаажуулах,туршлага хуримтлуулах зорилгоор үйл ажиллагаагаа явуулдаг.

ОЮУТНЫ ИНДЭР КЛУБ

Оюутнуудад илтгэх, ярих урлаг, мэтгэлцээн, эссэ бичих, эрдэм шинжилгээний хуралд илтгэл хэрхэн тавих талаарх онол арга зүйн мэдлэгийг тодорхой сургалтаар дамжуулан хүргэдэг. Улмаар тэдний дунд энэ чиглэлийн уралдаан тэмцээнийг санаачлан зохион байгуулдаг ба энэ чиглэлээр оюутан залуусын оюун санааг хөгжүүлэх тал дээр анхааран ажилладаг.

TRANSLATE CLUB

Тус клубыг мэргэжлийн орчуулагч багш удирдан явуулдаг бөгөөд оюутнуудад орчуулгын онол арга зүйн мэдлэг олгох, зөвлөгөө өгөх, орчуулгын практик дадлага хийлгэх, орчуулах арга барилд дадуулах, хэвшүүлэх, орчуулгын чанарыг дээшлүүлэх чиглэлээр клубын системээр буюу гишүүнчлэлтэйгээр үйл ажиллагаагаа явуулдаг.

УРАН СЭТГЭЛГЭЭ КЛУБ

Тус клуб нь оюутны сэтгэхүйг системтэй хөгжүүлж, оюуны өндөр чадвартай оюутан залуусыг илрүүлэн, чадварыг нь нээх, оюун ухааныг дээдлэн, дэмжин хөгжүүлж төлөвшүүлэх зорилготой.

“ГЛОБАЛ УДИРДАГЧ“ РОТАРАКТ КЛУБ

Олон улсын Ротари хөдөлгөөний 3450 дүүргийн Монголын 9 дүгээр бүсэд харьяалагддаг “Нарлаг Улаанбаатар Ротари Клубын“-ын дэргэдэх “Глобал Удирдагч Дээд Сургууль“ дээр түшиглэн байгуулагдсан Ротари клуб. Албан ёсны олон улсын сертификат бүхий нийгмийн төлөө үйлчилдэг залуусын нэгдэл клуб юм. Монголын бүх их дээд сургуулийн оюутнууд энэ клубт нэгдэх боломжтой. “To Serve, To Learn, То Lead “ уриатай ротаракт клубыг олон улсын жишигт нийцсэн төслүүдийг нийгэмдээ хэрэгжүүлдэг томоохон клуб гэж хэлж болно. Одоогоор идэвхтэй 20 гаруй гишүүнтэйгээр үйл ажиллагаа явуулж байна.

“ОЮУНЫ ИНДЭР“ ИЛТГЭХ УРЛАГ, ПАРЛАМЕНТ МЭТГЭЛЦЭЭНИЙ КЛУБ

Тус клуб нь оюутны илтгэх урлаг, өөрийгөө нээх чадварыг хөгжүүлэх зорилготой. Клубын удирдагч, зөвлөх багшаар Хүмүүнлэгийн бүрэлдэхүүн сургуулийн захирал Г.Эрхэмбаяр ажиллаж байна. Одоогоор 30 гаруй оюутны бүрэлдэхүүнтэйгээр улсын томоохон хэмжээний мэтгэлцээний тэмцээнд амжилттай оролцоод байна.