Хууль зүйн сургууль нь Зөвлөх профессор,  хөтөлбөрийн эрхлэгч, тэнхимийн эрхлэгч, багш нарын бүрэлдэхүүнтэйгээр, “Захиргааны эрх зүйн тэнхим”, “Иргэний эрх зүйн тэнхим”, “Эрүүгийн эрх зүйн тэнхим” гэсэн бүтэцтэй ажиллаж байна. Тус сургуулийн багшлах бүрэлдэхүүнийг боловсролын байдлаар нь авч үзвэл Эрүүгийн эрх зүйн чиглэлээр мэргэшсэн Хууль зүйн ухааны докторын зэрэгтэй 2 багш, магистрын зэрэгтэй 5 багш,  мэргэшсэн өмгөөлөгч 2 багш ажиллаж байгаагаас, Захиргааны эрх зүйн чиглэлээр 1 багш, Иргэний эрх зүйн чиглэлээр 1 багш МУИС-д, Эрүүгийн эрх зүйн чиглэлээр 2 багш ДХИС-д докторантаар суралцаж өөр өөрсдийн чиглэлээр судалгааны ажил хийж, боловсролын байгууллагад 10-аас доошгүй жил ажилласан дадлага туршлагатай багш нар сургалтыг явуулж байна.