Багшийн хөгжлийн төв

2018 онд батлагдсан багшийн хөгжлийг дэмжих хуулийн хүрээнд ГУИС нь дэргэдээ багшийн хөгжлийн төв байгуулан ажиллаж байна. ГУИС нь багшийн хөгжлийн хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд жил бүр хөтөлбөртөө үнэлэлт дүгнэлт өгч тасралтгүй сайжруулан ажиллаж байна. Монгол улсын боловсролын чанар дэлхийн түвшинд хүрэхийн тулд дэлхийн түвшний багш нараар их сургуулиуд хичээлээ заалгах учиртай. Тиймээс ГУИС нь багш нарынхаа эрдмийн зэргийг ахиулах, дэлхий шилдэг их сургуулиудын багш нартай туршлага солилцох сургалт семинаруудыг зохион байгуулах, суралцахуйн болон багшлахуйн шилдэг технологи аргачлалуудыг нэвтрүүлэх, судлаач багшийг бэлдэх, ном сурах бичиг, судалгааны ажлын ач холбогдлыг дээшлүүлэн багшийн гүйцэтгэлийн үнэлгээнд тусган хэрэгжүүлэх, багш нарын манлайлах чадварыг дээшлүүлэх, гадаадад багш солилцоогоор сурах, эрүүл багш хөтөлбөр зэрэг олон зорилтуудыг тавьж хэрэгжүүлэн ажиллаж байна.