ГУИС-ийн мэдээлэл технологийн алба нь сургуулийн анги танхимын болон оффисын хэрэглээний компьютерүүдэд тогтмол үйлчилгээ хийх, сургуулийн вэб хуудасны мэдээллийг тогтмол шинэчлэх, компьютерын лабораториудын үйл ажиллагааг хянах, сургуулийн камер, прожектор болон бусад технологийн хэрэгслүүдийн үйл ажиллагаанд хяналт тавих, үйлчилгээ үзүүлэх зэрэг үндсэн үүрэгтэй. Оюутны бүртгэлийн мэдээллийн клауд системийн танилцуулга, zoom, neo зэрэг цахим сургалтын платформуудын гарын авлага боловсруулах, оюутанд дэмжин туслалцаа үзүүлэх, оюутны технологийн хэрэгцээг хангасан үйлчилгээг үзүүлэх үүрэгтэй. Сургуулийн интернэт үйлчилгээ, цахим шуудангийн хаяг нээх зэрэг суралцагчдад зориулсан мэдээллээр хангах, дэмжин туслах үйлчилгээ үзүүлдэг.