Түгээмэл асуулт, хариултууд

1. Танай сургуульд элсэн суралцахын тулд ямар шаардлага хангасан байх ёстой вэ?

Хариулт: ЕБС төгссөн гэрчилгээ, элсэлтийн ерөнхий шалгалт өгсөн батламж, сонгосон хичээлд 410-аас дээш оноо авсан байх шаардлагатай. Салбар сургууль бүрийн цахим хуудаснаас хөтөлбөр бүрийн мэдээллийг, ЭЕШ өгөх чиглэлийг мэдэх боломжтой.

2. Сургалтын төлбөрөө хувааж төлж болох уу?

Хариулт: Сургалтын төлбөрийг заавал бүрэн төлөхийг шаарддаггүй. Тусгай гэрээ байгуулан хуваарь гарган хуваарийнхаа дагуу төлөх боломжтой. Тухайн улиралдаа багтааж тал төлбөрөө төлж дуусгах зарчим баримталдаг.

3. Эдийн засгийн чиглэлээр эсвэл анагаахын чиглэлээр элсэн суралцах оюутан ямар хичээлээр шалгалт өгсөн байх вэ?

Хариулт: математик, гадаад хэл, нийгэм эсвэл хими биологийн тухай мэдлэг хичээлээр элсэлтийн ерөнхий шалгалт өгсөн байна. Дээрхээс  өөр чиглэлээр сурах оюутан нь вэбсайтны салбар сургууль гэсэн цэснээс ямар хичээлээр шалгалт өгөх эсэхээ харах боломжтой.

4. Сургуульд элсэн орохын тулд ямар материал бүрдүүлэх вэ?

Хариулт: ЕБС төгссөн хувийн хэрэг, гэрчилгээ, ЭЕШ-ын батламж, 2% цээж зураг зэрэг материалуудаа авч ирнэ.

5. Оюутны байр хаана байрладаг вэ?

Хариулт: ГУИС нь ХУИС-ийн Эрдмийн их сургууль, ХУИС-ийн оюутны дотуур байртай гэрээтэй ажилладаг. Оюутны байранд орох хүсэлтэй оюутнууд СБЗА-ний Оюутны албатай холбогдож бүртгүүлнэ.

6. Тэтгэлэгт хөтөлбөрт хэрхэн хамрагдах вэ?

Хариулт: Оюутанд санхүүгийн тусламж дэмжлэг үзүүлэхтэй холбоотойгоор хэрэгжүүлдэг  тэтгэлэгт хөтөлбөрүүд байдаг ба оюутны хөгжил хариуцсан мэргэжилтэнтэй холбогдож мэдээлэл авах боломжтой.

7. Оюутны цахим мэдээллийн системд  хэрхэн нэвтрэх вэ?

Хариулт: Оюутны гэрээ байгуулж төлбөрөө төлсний дараа клауд их сургуулийн системд нэвтэрч хичээлийн хуваарь болон хичээлийн хөтөлбөр, төлбөр, цахим хичээлийн мэдээллээ тусгай кодоор нэвтрэн авах боломжтой. Энэхүү кодыг сургалтын бодлого зохицуулалтын албаны оюутны бүртгэл хариуцсан мэргэжилтнээс авна.

8. Магистр, докторын элсэхэд тавигдах шаардлага нь юу вэ?

Хариулт: Магистрын хөтөлбөрт элсэгч нь бакалавр зэрэг хамгаалсан байх шаардлагатай ба бакалаврын диплом нь боловсролын мэдээллийн системд бүртгэгдсэн, магадлан итгэмжлэгдсэн дотоод, гадаадын их сургуулийг амжилттай төгссөн байна. Докторын хөтөлбөрт элсэгч нь магистрын зэрэгтэй байх шаардлагатай.

9. Магистрт сурахад хэдэн жил сураад төгсөх вэ?

Хариулт: Магистрын хөтөлбөр нь 1.5-2 жилийн хугацаанд үргэлжилдэг ба доод тал нь 30 кредитийн хичээл үзэж мэргэжлийн болон шинжлэх ухааны магистрын зэргээр төгсөх боломжтой.

10. Хичээллэх хугацаа яаж үргэлжилдэг вэ?

Хариулт: Нэг хичээлийн жил 32 долоо хоногтой. Хоёр улирлаар хичээллэнэ.

11. Оюутны хөгжлийн зээл, буцалтгүй тусламжинд яаж хамрагдах вэ?

Хариулт: Оюутны хөгжлийн зээлийг жил бүр тодорхой тооны оюутанд олгох боломжтой. ЭЕШ шалгалтын оноо болон хичээлийн голч дүнгээс шалтгаалж зээлэнд хамрагдах боломжтой. Бүтэн өнчин, эцэг эх нь хөдөлмөрийн чадвараа алдсан, нэг өрхийн 3 суралцагчийн нэг болон хөгжлийн бэрхшээлтэй суралцагчийн төлбөрийг төрөөс буцалтгүй тусламжаар даадаг. Хандах хүсэлтэй оюутнууд оюутны зээлийн сангийн журмын дагуу хүсэлтээ гаргаж материалаа бүрдүүлж өгнө. Бүрдүүлэх материал, өргөдлийн маягтыг СБЗА-наас авна уу.

12. Спортын авьяастай хүүхэд элсэн орвол төлбөрийн хөнгөлөлт байгаа юу?

Хариулт: Спортын амжилт гаргасан хүүхдүүдэд тэтгэлэг олгодог. Одоогоор 17 оюутан спортын тэтгэлгээр суралцаж байна. Улсын хэмжээний уралдаан тэмцээнд амжилт үзүүлсэн байдлыг харгалзан үздэг.

13. Хувь хүнийг хөгжүүлэх хөтөлбөр байдаг уу?

Хариулт: Бүх талаар хөгжүүлэх цогц хөгжлийн хөтөлбөр хэрэгжүүлдэг. Оюутан бүрийг хөгжүүлэх Харвардын жинхэнэ манлайллын хөтөлбөртэй. Урлаг, спорт, сургуулийн клубүүдэд элсэх,ТВ уралдаант тэтгэлэгт хөтөлбөрүүдэд оюутан бүр хамрагдах боломжтой.

11. Номын санд суух боломжгүй хүнд ном өгдөг үү?

Хариулт: Оюутандаа гэрээр ном олгодог үйлчилгээ үзүүлдэг.

16. Олон улсын магадлан итгэмжлэл буюу ACBSP  гэж юу вэ?

Хариулт : ГУИС-ийн Бизнесийн сургууль нь олон улсын магадланд хандагч сургууль бөгөөд энэ салбар сургуулийн хөтөлбөрүүд нь олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн гэсэн утгатай.

17. ЭЕШ-д өндөр оноо авсан оюутанд төлбөрийн хөнгөлөлт үзүүлэх үү?

Хариулт: Эхний жил ЭЕШ-д 800 оноо авсан бол төлбөрийн 100 хувь, 750 ба түүнээс дээш оноо авсан бол төлбөрийн 50 хувь, 650 ба түүнээс дээш бол төлбөрийн 5 хувийг сургалтын төлбөрөөс хөнгөлнө.

18. Танай сургууль оюутанд суралцангаа ажил хий боломж олгодог уу?

Хариулт: Манай сургууль нь цагийн ажил хийх сонирхолтой оюутнууддаа ажил санал болгодог. Хамтын ажиллагаатай байгууллагуудад гэрээний дагуу цалинтай болон цалингүй дадлага хийх боломжтой.

19. Сургуулиас хол амьдардаг оюутнаас Автобусаар хөнгөлөлттэй зорчих карт захиалга авдаг уу?

Хариулт: Нийтийн тээврийн карт захиалга явагддаг. Оюутны албанд хандаж захиалгаа өгөх боломжтой.