Оюутны хөгжлийн хөтөлбөр

oyutnii hugjil 1

2019 – 2020 оны хичээлийн жилд оюутны хөгжлийг шинэ түвшинд гаргах зорилго тавьж төлөвлөгөө боловсруулан ажиллаж байна. Оюутан хөгжиж сургууль хөгжинө, сургууль хөгжиж улс хөгжинө гэдэг хүн төвтэй үйл ажиллагаа авч хэрэгжүүлэн улмаар оюутны хөгжлийг баг хамтын ажиллагаа болон урлаг, спортын хөгжил болон академик хөгжлийн төлөвлөгөөт ажлаар 100 оюутанд хандсан үйл ажиллагаа зохион байгуулж байгаа. Мөн энэ жил оюутны зөвлөлийг 25 оюутны бүрэлдэхүүнтэй үүсгэн байгуулан дотор нь үйл ажиллагаа бүрээр нь задлан үүрэгжүүлэн ажилласан. Бусад сургуулиудын оюутны зөвлөл болон хөгжлийн үйл ажиллагаанд оюутны зөвлөлийг тогтмол оролцуулан ажилласан. Оюутны хөгжлийн алба нь оюутан хөгжих, үйл ажиллагаанд оролцох бүх боломжийг нээж ажиллаж байна.

oyutnii hugjil

Оюутны зөвлөл

Глобал удирдагч дээд сургуулийн оюутны зөвлөл нь анх 2014 онд байгуулагдсан. Оюутнуудад чиглэсэн бүхий л үйл ажиллагааг зохион байгуулж оюутны эрхийг хамгаалахад чиглэгдсэн оюутны өөрөө удирдах байгууллага юм. Оюутны зөвлөлийн журмаар үйл ажиллагаа нь зохицуулагддаг.

oyutnii zuvlul